О.Эрдэнэбулган, Д.Үүрийнтуяаг нэр цохсон "Арева"-гийн авлига гэх 1.2 сая еврогийн дийлэнх үл хөдлөх хөрөнгө болжээ

Ураны "Зөөвч-Овоо" төслийг эхлүүлж, “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Оны өмнөхөн Францын шүүхээр төсөлд холбогдох авлигын хэрэг шийдэгдсэн нь анхаарал татаад өнгөрч байв.
Тэгвэл, үүнийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал байнгын хорооны хуралдааны үеэр дахин ярихдаа, Н.Алтанхуягийн нэрийг цохов.
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Францын “Арева” компани Монгол талын төрийн албан хаагчид авлига өгсөн гэх асуудал 10 жилийн өмнө яригдаж, АТГ-аас ч шалгаж байсан.
Энэ удаа Н.Учрал "О.Эрдэнэбулган, Д.Үүрийнтуяа гэж хоёр хүнд авлига өгч, төсөл гацаасан" гэж дурдсан юм. О.Эрдэнэбулганы асуудал ил мэдээлэгдэж байсан, тодорхой байсан. Д.Үүрийнтуяаг цохсон нь шинэ туслаа.
Тухайн үед О.Эрдэнэбулган нь УУХҮЯ-ны дэд сайд байв. Харин Д.Үүрийнтуяа АМГТГ-ын даргаар ажиллаж байсан.
Тэдний аль нь ч авлигын асуудлаар Монголд хариуцлага хүлээгээгүй. Харин Францын шүүх бол процессыг нотолсон.
Дэлгэрэнгүй тайлбарлавал, арванхоёрдугаар сарын 2-нд Францын шүүх шийдвэр гаргасан. Улмаар “Арева”, одоогийн нэрээр “Орано” групп 4.8 сая еврогийн торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн.
Агуулга нь,
2013-2017 оны хооронд Монгол дахь уул уурхайн төсөлд холбогдуулж, төрийн албан тушаалтанд авлига өгсөн гэх асуудал.
Өдгөө “Орано” энэ асуудлыг хүлээн зөвшөөрөөд, арванхоёрдугаар сарын 9-ний өдөр торгуулиа төлсөн талаар Францын “Le Monde” хэвлэл мэдээлсэн хэрэг.
“Орано”-гийн хувьд “Бид үүсгэн байгуулагдсан цагаас хойш хууль дүрмийг ягштал мөрдөж ирсэн” гэж байр сууриа илэрхийлж байв.
Францын Авлигатай тэмцэх байгууллага 2015 онд мөрдөн байцаалт явуулж, “Eurotradia International” гэж компани 1.2 сая еврогийн шилжүүлэг хийснийг тогтоосон юм. Тус компани Монголын эрх баригчидтай тодорхой хэлцэл хийхэд нь туслахаар, “Арева”-тай нийт 4 сая еврогийн үйлчилгээний гэрээ байгуулсан байдаг юм байна.
Энэ хүрээнд дээрх 1.2 сая еврог “Eurotradia International” Монголын нэр бүхий бизнесмен рүү гэрээ байгуулан, шилжүүлж. Харин тухайн бизнесмэн хэлцэлд ямар ч оролцоотой байгаагүй нь хожим тогтоогдсон байна. Гэхдээ мөнгө Монголын төрийн өндөр албан хаагчид очжээ. Очоод, 80 хувь нь үл хөдлөх хөрөнгө болсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж.
Мөн дахиад хоёр дахь төрийн албан тушаалтан бий бөгөөд, тэр нь 251.6 мянган ам.доллар авсан гэх.
Дээрх үйл явцаас “Арева”, одоогийн “Орано” групп шууд авлига өгөөгүй, гэрээ байгуулсан “Eurotrade Internional” компанийн мөнгө л “замдаа” буруу хүнд очсон гэж ойлгогдож байна. Гэхдээ “Орано” үүнд хариуцлага хүлээхээ мэдэгдсэн.
Харин дотоодод өрнөж байсан үйл явцыг нэхэн санавал, 1.2 сая еврогийн “эзэн” олдож байгаа юм.
Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг нэрлэхээр байна. Түүнийг “Арева”-гаас 1.2 сая еврогийн авлига авсан, түүгээрээ хэд хэдэн орон сууц худалдаж авсан гэж АТГ-аас шалгаж байсан ч ял хүлээлгүй өнгөрсөн юм. Одоо Н.Учралыг эх сурвалж болговол Д.Үүрийнтуяа нэмэгдэв.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц энэ төсөл ч биш Оюутолгой, хятадуудтай хамтарсан бүх төсөл, зам барилга гээд бүгд том дүнтэй авилга өгч авсан байгаа. Монголын төр авилгад идэгдээд удаж байна
том бүх төслүүдэд нам, улс төр, бизнестийнхэн, төрийн �##�бан хаагчид өөрсдийн ажил �##�баны туша�##�аа ашиглан хулгай авлигад оролцсон авлига авдаг нь тодорхой, яриад л байхаас хэн ч шударгаар ш�##�гаж ялыг оноож хөрөнгийг хурааж чаддаггүй бүгд тэдгээртэй хутг�##�дсан авлига авсан, барьца�##�агдсан байдаг учраас чимээгүй тэгсгээд дардаг, одоо үүнийг нэгмөр таслан зогсоох хэрэгтэй.
гадны мэдээ хуулахаас илүү үүрийнтуча эрдэнэбулган нарын араас элдээч хэвлэлийхээн чөлөөт хэвлэл эрэн сурв�##�жилдаг манаых мөнга авб�##� амаа хамхина
Эрдэнэбулган зайсанд хаус аваад гэнэт баяжаад амьдр�##� нь �##�га эргүүлсэн дайтай болсон юм Ийм л юм байж
Манайхан олоход амархан хэрэг байна. Нөгөө т�##� нь бүгдийг нь тогтоочихсон. С.Баярцогт шиг л юм байна. Тэр хүн нь авилг�##� дамжуулсан хүн л байна.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хууль бусаар ордого орсон л бол улсад буцааж төлөх ёстой, хариуцлага ч тооцох хэрэгтэй. Энэ мэт баримттай хэргүүдээ л шийдэхгүй юм бол хууль гэж байх хэрэг юун бэ.
Тэр авлигад авсан мөнгийг буюу үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авах хэрэгтэй!!!