Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Украины аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй

Энэ оны Дэлхийн эдийн засгийн чуулган (WEF) Швейцарын Давос хотноо явагдаж буй. Тус чуулганд дэлхийн олон орны төлөөлөгч, удирдагч оролцож байгаа. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гал зогсоох тохиролцоо хийсэн тохиолдолд ОХУ дахиж дайрахаас сэргийлэхийн тулд дор хаяж 200 мянган энхийг сахиулагч цэрэг шаардлагатай гэжээ.

Сүүлийн үед Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай асуудал Киев болон Европын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ороод байгаа юм. Ийм баталгааг Украинд буффер бүс үүсгэн энхийг сахиулагч хүчин байрлуулах байдлаар олгох  санаа эргэлдэж байна.

Зеленский Давост үг хэлснийхээ дараа асуулт хариултын буланд суусан юм. Түүнээс энхийг сахиулах хүчин Украинд байрлуулах тухай асуухад тэр “Бүх европчуудаас уу? Дор хаяж 200 мянга. Энэ нь байж болох хамгийн доод тоо” хэмээн хариулжээ.

Харьцуулбал 200 мянган энхийг сахиулагч гэдэг нь Францын зэвсэгт хүчний 2020 оны нийт алба хаагчтай тэнцэх тоо юм. Зеленский ОХУ-ын зэвсэгт хүчин 1.5 цэрэгтэй, Украин үүний талтай тэнцэх цэрэгтэй бол дор хаяж 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй болж буй юм. Гэхдээ тэр ийм тооны энхийг сахиулагч цэрэг нь Украинд олгох аюулгүй байдлын баталгааны зөвхөн нэг хэсэг болно гэсэн байна.

Зеленский Давост үг хэлэхдээ Европыг бусдын энх тайван, аюулгүй байдлыг хангах чадвартай дэлхийн хүчирхэг тоглогч болох ёстой гэжээ. АНУ нь холбоотнуудаа аюулгүй байдал хангахад оруулдаг хувь нэмэр дутмаг гэж үздэг тул Европ Вашингтонд үзүүлж чадах нөлөөлөл бага байдаг гэж Зеленский үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Украины зэвсэгт хүчнийг хамгийн ихээр дэмждэг АНУ нь шинэ ерөнхийлөгчтэй болсон. Ийм учир Зеленский Трамптай уулзалт товлохоор эрчимтэй ажиллаж эхэлсэн гэжээ. Даваа гарагт /2025.01.20/ ажлаа хүлээн авсан Трамп Украины дайныг түргэн дуусгана хэмээн хэдэнтээ хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2025 08:21

Энэ орох нүхгүй боллоо доо

тогтох
тогтох
1 сар 23, 2025 09:48

Больчимгүй бодлогоосоо болж ард түмнээ маш их зовоож байна даа энэ нөхөр айл хөрш улс байж мууд�##�цаад сайнаа үзэхгүй нь тодорхой ш дээ

батэрдэнэ
батэрдэнэ
1 сар 23, 2025 11:16

Гадны гар хөл болж байгаагаа мэдэхгүй явсаар байгаад Улсаа самарлаа даа энэ хүүхэд. Өөрөө бол тэрбумтан болсон байх.

Зочин
Зочин
1 сар 23, 2025 11:30

Элбэгдоржыг хоолонд урьсан зөнөг

Зочин
Зочин
1 сар 24, 2025 00:02

Энэ �##�и�##�агч улсаа самарч �##�и�##�саныхаа төлөө Оскар аваад л, шагн�##� нь ч нүдээ олсон шүү.

Холбоотой мэдээ

Back to top button