TIME: Монголын Ерөнхий сайд уран олборлогч болж, Путинтай харилцан ойлголцолд хүрээд зогсохгүй Трампын анхаарлыг татна

TIME сэтгүүлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй “Zoom”-ээр холбогдож, Францын “Orano” компанитай хийсэн ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон БНХАУ, ОХУ-аас гадуурх харилцааг хөгжүүлэх, мөн Дональд Трамп дахин ерөнхийлөгч болсонтой холбоотой гаалийн тариф тавигдаж магадгүй гэдгийг үл харгалзан манай улсын гадаад худалдааны талаар нээлттэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.
-“Orano” компанийн хөрөнгө оруулалтын гэрээ Монголыг дэлхийн ураны зах зээлд гол тоглогч болгох зорилгод хэр чухал нөлөөтэй вэ?
-Монголын эдийн засаг уул уурхайн салбараас шууд хамааралтай байдаг тул “Orano”-гийн гэрээ нь маш чухал ач холбогдолтой. Францын Засгийн газартай хэлэлцээр хийх явц арав гаруй жил үргэлжилсэн. Мэдээж, байгаль орчны асуудлууд болон олон улсын зарим стандартын шаардлагуудыг хангахтай холбоотой тодорхой сорилтууд тулгарсан ч одоо Монгол Улс нь бүс нутгийн уран үйлдвэрлэгчдийн нэг боллоо. Мөн энэ гэрээ нь гуравдагч хөршөөс Монголд оруулж буй хоёр дахь хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдгийг энд онцлохыг хүсэж байна.
-Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ хамтран ажиллаж, чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр дэлхийн сүлжээнд байр сууриа бэхжүүлэхийн тулд өөр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Мэдээж хэрэг, ашигт малтмал Монгол Улсын хувьд маш чухал. Бидэнд чухал ашигт малтмалын нөөц их бий. Ураны төслөөс гадна, Герман болон БНСУ-ын Засгийн газруудтай чухал ашигт малтмалын хайгуулын төслүүд дээр хамтран ажиллаж байна. Цаашид бид бусад гуравдагч хөршүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа. Монголын ашигт малтмалын ордуудын талаарх мэдээллийг хуваалцахад нээлттэй байна. Монгол Улсын Засгийн газар 3-р сард Канадын Торонто хотод зохион байгуулагдах “PDAC” хуралд оролцохоор төлөвлөж байгаа. Энэ үеэр хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монголын ашигт малтмалын ордын талаарх мэдээллийг хуваалцах боломжтой болно.
-Монгол Улс далайд гарцгүй тул уран экспортлохын тулд танай Засгийн газар БНХАУ, ОХУ гэсэн хоёр хөрштэйгөө, мөн Францтай сайн харилцаатай байх шаардлагатай. Энэ гэрээ геополитикийн хувьд шахалтад орох эрсдэлтэй гэж та санаа зовж байна уу?
-Өнгөрсөн арван жилд энэхүү гэрээг хэлэлцэх явцад зарим хүндрэлүүд тулгарсан нь үнэн. Мэдээж, геополитикийн хурцадмал байдал болон тээврийн бэрхшээлүүд хэлэлцээг сунжруулсан гол асуудлууд байсан. Гэхдээ одоо бид энэхүү хөрөнгө оруулалтын ерөнхий бүтэц бүхий гэрээг амжилттай тохиролцож чадсан тул цаашид тээвэр, логистикийн асуудал гарахгүй гэж тооцож байна. Францын Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхэд маш их хувь нэмэр оруулсанд талархаж буйгаа илэрхийлье.
-Владимир Путин Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгт буруутгагдаж, баривчлах тушаал гарсан ч есдүгээр сард Монголд айлчилсан. Танай Засгийн газар Олон улсын эрүүгийн шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна уу? Энэ нь гуравдагч хөршүүдэд ямар дохио болох бол?
-Сүүлийн хэдэн жил дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна. Гэхдээ Монгол Улс энхийг эрхэмлэдэг улс гэдгээс байр сууриа өөрчлөөгүй. Бид бүх зөрчил, маргаан, хурцадмал байдлыг яриа хэлэлцээ, дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэдэгт итгэдэг. Энэ байр сууриа бид Ковид-19-ийн цар тахал болон Орос-Украины дайны үеэр чанд хадгалсан.
Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар 1921 оноос хойш найрсаг харилцаа тогтоож, түүнийгээ хадгалж ирсэн түүхтэй. ОХУ-ын төрийн тэргүүн таван жил тутам Монголд айлчлан Халх голын дайны ялалтын ойг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нөхцөл байдлыг бид гуравдагч хөршүүд болон Олон улсын эрүүгийн шүүхэд тайлбарласан. Мөн ОХУ-аас эдийн засгийн хувьд хамааралтай байдаг хүндрэлүүдээ ч учирласан. Айлчлалын өмнө болон дараа нь бид Гадаад хэргийн яамаараа дамжуулан гуравдагч хөршүүд болон Олон улсын эрүүгийн шүүхтэй нягт хамтран ажилласан. Тодорхой асуудалтай тулгарсан гэдгээ бид ойлгуулж чадсан гэж бодож байна.
-Авлигатай тэмцэхээр гаргаж буй таны хүчин чармайлтын талаар бид өмнө нь ярьж байсан. “Orano” компани арванхоёрдугаар сард Монгол дахь үйл ажиллагаатай холбоотой авлигын хэрэгт 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болсон. Авлигын эсрэг хатуу байр суурьтай байдгийн хувьд энэ нь санаа зовоох асуудал биш гэж үү?
-Бид уг авлигын хэргийн талаар мэдээлэлтэй байгаа. Монгол Улсын Засгийн газар ил тод, нээлттэй байхыг эрмэлздэг. Энэ асуудлыг бид Засгийн газрын хуралдаан дээр нээлттэй хэлэлцэж, прокурорын байгууллагатай нээлттэй ярилцах болно. Гэхдээ одоогийн гэрээ Монголын болон Францын Засгийн газарт ашигтай учраас цаг алдах хэрэггүй гэж үзэж байна. Шүүхийн үйл явц тусдаа явагдана. Харин хөрөнгө оруулалтын гэрээ тохиролцсон ёсоор хэрэгжих болно.
Мөн би өнгөрсөн арванхоёрдугаар сард Саудын Араб улсад болсон "One Water" дээд хэмжээний уулзалтад оролцох үедээ Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзаж энэ асуудлыг ярилцсан. Хоёр тал хэрхэн илүү ойр хамтран ажиллах талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг хийсэн юм. Тиймээс энэ авлигын хэрэг хууль дүрмийн дагуу шийдэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ ч мөн тогтвортой хэрэгжинэ гэж харж байгаа.
-Монгол Улс саяхан Үндэсний баялгийн сан байгуулсан. Хөрөнгө оруулалтыг олон улсын “ESG” (Байгаль орчин, нийгэм, засаглал) стандартын дагуу хийхийн тулд ямар алхмууд хийсэн бэ?
-Тийм ээ, Монгол Улс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуульд гурван сан бий. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан юм. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар бид 1.3 тэрбум ам.доллар хуримтлуулсан. Уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжихийн хэрээр энэ орлого нэмэгдэх болно. Бид “E-Mongolia” дижитал платформоор дамжуулан иргэн болгонд уул уурхайн орлогоос хувь хүртээх хувийн данс нээсэн. “Orano”-гийн төсөл эхэлж, орлого орж ирэхэд иргэдийн дансанд мөнгө шилжиж эхэлнэ. Иргэд энэ мөнгөө эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг зайлшгүй хэрэгцээтэй салбарт зарцуулах боломжтой. Монголын ард түмэн байгалийн баялгийнхаа үр өгөөжийг бодитоор мэдэрч, хүртэх нь маш чухал.
-АНУ шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Тэрбээр олон улсад, тэр дундаа БНХАУ-ын экспортод 60 хувийн гаалийн тариф тогтоох талаар кампанит ажлынхаа үеэр ярьж байсан. Монголын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай тул Трампын шинэ засаглал Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж санаа зовж байна уу? Мөн гаалийн татвар нь дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөөний талаар юу гэж бодож байна вэ?
-Монгол-АНУ-ын харилцаа маш бат бөх. Ерөнхийлөгч Трамп Монгол Улсын талаар сайн мэддэг учраас энэ харилцаа цаашид ч өргөжинө гэдэгт итгэлтэй байна. 2019 онд Трампын эхний засаглалын үед Монгол-АНУ-ын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Мөн Трамп нь манай улсын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзсан АНУ-ын цөөн хэдэн ерөнхийлөгчдийн нэг. Түүнчлэн Ерөнхийлөгч Трампын гэр бүл хувийн аяллын хүрээнд Монголд ирж, нүүдэлчин ахуйтай танилцаж байсан. Иймээс Трампын хоёр дахь засаглалын үед бидний харилцаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь түүний захиргаа Монгол Улсын нөхцөл байдал болон өмнө нь тулгараад буй сорилтуудыг ойлгодог тул манай ардчилсан парламентын засаглалтай оронд тусална гэж найдаж байгаа.
Харин БНХАУ-ын холбоотой асуудалд, бид коксжих нүүрсээ БНХАУ руу экспортолдог. Гаалийн татварын улмаас цахилгаан автомашины эрэлт буурснаар гангийн эрэлт багасаж, нүүрсний үнэ буурах магадлалтай. Гэхдээ бид БНХАУ-ын Засгийн газартай энэ тал дээр хамтран ажиллаж байгаа, ялангуяа экспортыг өргөжүүлэх талаар дээр. Бид БНХАУ-ын “China Energy Group”-тэй төмөр замын хил холболтын гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тул коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Нүүрсний экспортоо нэмэгдүүлснээр эдийн засгийн орлогын алдагдал гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. Түүнчлэн Абу Дабид хийсэн айлчлалынхаа үеэр би Эрик Трамптай уулзаж, цахилгаан автомашины татвар Монголын нүүрсний экспортод хэрхэн нөлөөлж болох талаар ярилцсан.
-Өнгөрсөн 6-р сарын сонгуулийн дараа таны нам УИХ-д олонх байсан ч Ардчилсан нам, ХҮН намтай эвслийн засгийн газар байгуулсан. Үүний шалтгаан юу байв. Үр дүнд нь сэтгэл хангалуун байна уу?
-Монголын улс төрийн түүхэнд арав гаруй мега төсөл хэрэгжүүлэхээр авч хэлэлцэж байсан ч бодит байдал дээр хэрэгжиж чадаагүй. Тиймээс энэ удаагийн Засгийн газар 14 томоохон хөгжлийн төслийг танилцуулж, бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлэхээр зорьж байна. Мөн УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентийг өргөтгөх, холимог сонгуулийн тогтолцоо нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ бүх зүйл нь эвслийн засгийн газар үүсгэхэд хүргэсэн гол зүйл. Учир нь Монголд улс төржилт хэт өндөр байгааг би анзаарсан. Намайг багад хэлэлцэгдэж байсан олон төслүүд байсан бөгөөд улс орон хурдан л хөгжин дэвжээсэй гэж тэсэн ядан хүлээдэг байлаа. Гэхдээ улс төрийн хуваагдлын улмаас тэдгээр төслүүдэд ахиц дэвшил гараагүй юм.
Дэлхий даяар хурцадмал байдал нэмэгдэж байгаа. Ялангуяа одоо болж буй дайнуудын улмаас. Энэ цаг үед бид бэлтгэлтэй байж үндсэн үнэт зүйлсийнхээ төлөө зогсохыг хүсэж байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдал, уян хатан чанарыг бэхжүүлэхэд цаашдаа хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын шинэ парламентын бүрэлдэхүүнд таван намын төлөөлөл оролцож байгаа нь улс төрд том өөрчлөлт авчирсан гэдгийг дурдмаар байна. УИХ-ын гишүүдийн 70 хувь нь шинэ, 25 хувь нь эмэгтэйчүүд. Бид Азидаа эмэгтэйчүүдийн төлөөллийн хувьд тэргүүлэгч орон болсон. Тэгэхээр энэ парламентад, Засгийн газарт, Монгол Улсад зөвшилцөл маш чухал.
-Сүүлийн долоо хоногуудад Улаанбаатарт Засгийн газрын эсрэг жагсаал өрнөж байна. Танай Засгийн газар үүнээс юу ойлгож авсан бэ?
-Эдгээр жагсаалын гол шалтгааны нэг нь эрчим хүчний үнийн либералчлал байсан. Энэ шийдвэр манай иргэдийн хувьд хүнд байсан ч эрчим хүчний салбараа шинэчлэхийн тулд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байлаа. Үүний зэрэгцээ олон томоохон төсөл, тэр дундаа “Orano”-гийн төсөл хэрэгжих гэж байсан. Өрнөж буй зүйлс хүн болгонд таалагдах боломжгүй.
Мөн шүүх засаглалтай холбоотой асуудлууд иргэдийн дунд бухимдал үүсгэж байна. Хоёр жилийн өмнөх нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны зарим асуудлуудтай холбоотой хэрэг шийдэгдээгүй байгаа учраас иргэд эдгээр асуудлын явцыг мэдэхийг хүссэн. Бид жагсагчдын төлөөлөлтэй уулзаж, шаардлагыг нь сонссон. Энэ бол ардчилсан үйл явцын нэг хэсэг бөгөөд ард иргэдийнхээ хэрэгцээг ойлгож, мэдээллийг ил тод байлгах нь чухал.
Эх сурвалж: TIME
Б.БУЯНДОРЖ
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�ааа. Амжилт хүье
ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
Муу з�##�ьтай, гөлөг чи огуор. Хурдан огцор. Чи �######�сан цагт улс хөгжинө. Ард түмний амьдр�##� сайжирна.
Хүрэлсүхийг ш�##�гаж чадах уу
Адгийн шаар. Монголыг тархи уга�##�тын ш�##�ны �##�чуур жорлонгийн цаас болгосон. Чи зовж үхнэ, бас түүхийн угаадас хаягдана.
Амжилт,eрөнхий сайд аа, энэ засгийн газрыг дийлэнх хүмүүс дэмжиж байгаа.
ЕСайддаа баяр хүргэе. Сайхан ярилцлага болсон байна. Амжилт хүсье.
Таарсан тэнэгүүд
Яахав байгаа байдлаа хэлжээ...❗манай хөрш олон оронд байд�##� тун ээдрээтэй хямр�##�тай ороо бусгаа байгаа..Хасагстаны Токаёв арга ядахдаа Казахуудад улс орноо зөв чигт төвхнүүлэхэд Монголчуудыг туслахыг хүртэл хүсээд явсан байгаа...Оростой бол ярих ч юм �##�га...❗
Одоо я�##�тай билээ уран олборлохдоо аюулгүй ажиллагааны дүрмээ ягшт�##� баримтлахгүй бол нүүрс олборлохтой адилгүй шүү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Үхвэл таарна
Тэнэг ПОП, ичдэггүй шаадаг данх
Гэртээ авчирж дууддаг хар ажилчдын хамаатнууд нь орон сууцны айлуудын түлхүүрүүдийг олж аван, орон сууцны айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна.
Билгээ шиг долоохоо болиочээ
Бөгс долоогчийн хуцаан
Ерөнхий сайд,Ерөнхийлөгч нарын багийн хамт олонд ажлын амжилт хүсье.Маш их дарамтыг сөрж явж байгаа.хичээгээрэй.
Манай ЕС үнэхээр дэлхийд үнэлэгдэх хэмжээнд хүрчээ. Энэ эрчээрээ яваад байв�##� НҮБ -н 01 хүртэл болох болмж бна
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч