Трамп: Украинд энхийн тохиролцоонд хүрэхгүй бол ОХУ-д нэмж хориг тавина

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2025.01.22/ хэлэхдээ хэрвээ ОХУ Украинд энхийн тохиролцоо хийхгүй бол нэмж хориг болон гаалийн татвар тавина хэмээжээ. Түүний хэлснээр энэ хоригийг бусад оролцогч орнуудад ч мөн тавина гэж анхааруулсан байна.
Трамп өөрийн эзэмшдэг Truth Social аппликейшн дээр “Хэрвээ удахгүй тохиролцоонд хүрэхгүй бол ОХУ болон бусад оролцогч орнууд АНУ-руу худалддаг бүх зүйлд өндөр татвар, хориг тавихаас өөр сонголт надад үлдэхгүй” хэмээжээ. Тэрбээр бусад оролцогч орнууд гэж үзэж буй улсуудаа нэрлээгүй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден 2022 онд Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын банк, батлан хамгаалах салбар, үйлдвэрлэл, энерги, технологи болон бусад салбаруудын олон мянган аж ахуйн нэгжид хатуу хориг тавьсан. ОХУ-аас НҮБ-д суугаа элчин сайдын орлогч Дмитрий Полянский хэлэхдээ Украины дайныг зогсоох тохиролцоо гэдгээ Трамп хэрхэн ойлгож байгааг эхлээд харах хэрэгтэй байна гэжээ. Тэр “Reuters” агентлагт хэлэхдээ “Энэ бол зөвхөн дайныг зогсоох асуудал биш. Юуны түрүүнд Украины хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой асуудал” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөөрхий ингэж, ийм аргаар дайныг зогсооно гэж ч байхгүй л дээ. Украинд маш хүчтэй шах�##�т үзүүлж, Оростой тохиролцож сан�##�ыг нь хүлээн зөвшөөрч байж л энэ дайныг зогсоох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Америкчууд зүгээр нэг хориг тавьсан болж байгаад дайныг зогсооно гэвэл үлгэр болоод л дуусах байх даа.
Орос л дайн өдүүлж бусадын нутаг руу дайр ч дайн эхлүүлсэн болхоор үг дуугүй �######�ж хохиролоо төлөх ёстой болхоос украин яахаараа газар нутгаа �##�даж хохирч дээрлэхүүлж үлдэх билээ
Юу улиад байгаа юм,бичиж байгаагаа ч ухаарахгүй.Дайнд хэн хэний нутагт эзлэн түрэмгийлэл үйлдэж байгаа билээ?, түрэмгийлэлээ болиход л дайн дуусна.
Элбэгдоржын �######�ийг долоодог зөнөг
Хошного