Гадаад мэдээДЭЛХИЙ

Лос-Анжелест шинэ түймэр дэгдэж 19 мянган хүн нүүн суурьшжээ

Энэ сарын эхээр Калифорни мужийн өмнөд хэсэгт оршдог Лос Анжелесийг тойрон хэд хэдэн түймэр гарсан. Тэдгээр нь Лос Анжелесийн түүхэн дэх хамгийн өндөр хохиролтой түймрүүд болсон юм. Тэгтэл лхагва гарагт /2025.01.22/ шинэ түймэр дэгдсэн нь 8 мянган акр газрыг (32 км квадрат) маш хурдтай хамран 19 мянга гаруй хүн нүүн суурьших шаардлагатай болжээ. Галын хүчийг хүчтэй салхи, хуурай бут илүү нэмж байна.

Лос Анжелесээс 80 км орчим зайд байрладаг Хюьз нуурын ойролцоо гарч буй тус түймэр хэдхэн цагийн дотор Итоны галын хамарсан газрын талтай тэнцэх талбайг цөлмөжээ. Итоны гал бол энэ сарын эхээр гарсан түймрүүдийн хамгийн том хоёр түймрийнх нь нэг юм.

Албаныхан Хьюзын түймрийн улмаас улаан тугийн сэрэмжлүүлэг гаргасан тул 1,100 орчим гал сөнөөгчийг дайчилжээ. Калифорни мужийн өмнөд бүсэд сүүлийн есөн сарын турш их хэмжээний бороо ороогүй юм. Энэ нь түймэр гарах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд их хэмжээгээр нөлөөлжээ. Ирэх бямба гарагаас /2025.01.25/ даваа гарагт /2025.01.27/ бороо орох төлөвтэй байгаа нь гал сөнөөгчдөд шаардлагатай тусламж болж магадгүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2025 14:50

Хммм цаг уур ийм байхад Трамп мангар нь Парисын гэрээнээс гарлаа гэж байх

Холбоотой мэдээ

Back to top button