УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: О.Батнайрамдал уянгалж, УИХ-ын даргад ёжлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.23/ хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёдугаар сард өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал үг хэлэв. Тэрбээр “Түүхэн ач холбогдолтой хууль маань эцэслэн батлагдах гэж байна. Энэ хууль батлагдсанаараа тэртээх 800 жилийн өмнөх эзэнт гүрний үеийн түүхийг дахин амилуулах бүтээн байгуулалт болно гэж бодож байгаа. Олон зуун жилийн өмнө дэлхийн бодлогыг тодорхойлж, олон улсын худалдааны цөм болон цогцолж байсан эртний нийслэл Хархорум хотын түүхийг сэргээж шинэ бүтээн байгуулалт хийж байгаа нь монголын мартагдсан түүх, нүүдэлчдийн соёлыг дахин амилуулж хойч үедээ үлдээх бидний өв болж байгаа гэж бодож байгаа” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний уянгат, урт үгийг ёжилж “Манай О.Батнайрамдал гишүүн суудал дээрээсээ хэвлэлийн бага хурал хийчих шиг боллоо. Хэлэлцэж байгаа саналтай холбоотой дэгээ барьж ажиллана шүү” гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2025 12:05

Идэх мөнгө нь харагдаад .Элбэгдоржын төслийг дэмжиж

Зочин
Зочин
1 сар 23, 2025 13:42

Энэ нэг муу шэас

Зочин
Зочин
1 сар 23, 2025 16:48

Хурган Коммунист ш дээ хөөрхий

Зочин
Зочин
1 сар 24, 2025 19:03

Хаха. Зөв шдэ. Хэлэх үгээ хэлэхэд яадийн.

Холбоотой мэдээ

Back to top button