Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь:
УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй юм. Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй. Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүннү хот болсноор Хүннү улсыг англиар "Xiongnu Empire"гэж бичдэг байдлыг өөрчлөн Хүннү гэх монгол дуудлагыг хоногшуулах “Hunnu Empire” гэсэн бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээг харгалзан үзсэн байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд Улаанбаатар хотод ирж байгаа төвлөрлийг задалж суурьшлийг тэнцвэржүүлэн, зам тээвэр ложистикийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүртэй Сүртэй нэртэй Сөнөчихсөн хотын тоог нэмэх нь л дээ. Наад нэр сольдог, эд зүйл шагнадаг заваан Соци�##�измын юмнаасаа с�##�аач л�##�аруудаа
Ха ха өлөн хулгайчууд жүжиг ч тавьж өгнө дөө. Цайрсан луйварчид гэж
ЭЛБЭГ хот гэж нэрлэ
Эхлээд утаа, түгжрэл, цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламжийнхаа асуудлыг шийдчихээд дараа нь шинэ хотын тухай ярив�##� таарна. Хийх өөр ажилгүй юм уу хаашаа юм. Тэр шинэ хотод нь ажлын байр байгаа ч юм шиг. Бас орон сууц.
Зөв
Хуц
Нэг л их гэр сольсон хүмүүс байх юм. Нэрийг нь солилоо гээд хот өөрөө босчих юм шиг. Ер нь нэг их том том нэр өгдөгөа больмоор юм даа. Хэнтий аймгийн төвийн нэр эхнээсээ их хаанаа хүндэтгэсэн, нэрийг нь хэлэхээс ч сүрдсэн ӨНДӨР ХААН гэдэг байлаа. Одоо бол бараг л Дорж, Дондог гэдэгтэй адил болж ямар ч үнэ хүндгүй болж. Нисэх онгоцны бууд�##� ч гэсэн Буянт-Ухаа эсвэл Хөшигт гээд байхад юу нь болохгүй байна. Том том нэр өглөө гээд том болчихгүй шүү дээ.