Ярилцлага

"Пагмадулам" УСК-ны найруулагч Б.Ганболд: Их тэвчлээ, арай дэндлээ. Би хадны цуурай, хуулан бичлэг биш

Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламын тухай уран сайхны кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл продюсерээр ажиллан төслийг санаачилсан бол Б.Ганболд найруулж, Мө.Батбаяр, Д.Золзаяа нар зохиолыг бичсэн.

Харин кинонд Д.Пагмадуламын дүрийг тодотгохдоо Д.Нацагдоржийг архичин байсан мэтээр дордуулсан, БНХАУ-ын санхүүжилтээр тус улсын соёл, онцлогийг зориуд тусгасан байж болзошгүй гэдэг шүүмжлэлийг нийтлэлч Р.Эмүжин дэвшүүлсэн юм.

Маргаан тасрахгүй, нэлээд газар авчихлаа. Найруулагч Б.Ганболдын хувьд "Орхидос", "Улаан дөрвөлжин" зэрэг цөөнгүй бүтээлээр олны талархлыг хүлээсэн нэгэн. Цахим дахь үзэл бодлуудын урсгал дунд түүний байр суурийг хүргэхээр уулзлаа. Кино бол найруулагчийн бүтээл билээ.

-Ер нь захиалга хэзээ ирсэн юм, та уран бүтээлч хүний хувьд энэ сэдвийг өөртөө хэрхэн хүлээж авсан бэ?

-2023 оны дөрөвдүгээр сарын сүүлээр санал ирсэн. Уран бүтээлчийнхээ хувьд сод болж төрсөн гоц эмэгтэйг дэлгэцнээ үлдээчихьюү гэсэн сэтгэлээр хүлээн авч, хамтарч ажиллая гэдгээ хэлсэн. Түүхэн кино асар их судалгаа шаарддаг, адаглаад зураачийн ажил ихтэй. Дээр нь ийм сод эмэгтэйн тухай кино хийнэ гэдэг маш ухаалаг, нухацтай хандах ажил л даа. Тэгж ч хандсан, эрч хүч, урам зоригтойгоор давшин орсон.

Х.Мэндсайхан судлаач Д.Пагмадуламын тухай томоохон ном бичиж, хэвлүүлсэн байдаг. Бид энэ номыг гол сурвалжаа болгож барьснаар хугацаа хожсон. Манж, хятад, орос, герман хэлтэй. Шүлэг, яруу найраг биччихдэг, шанз хөгжим дарчихдаг. Тухайн цаг үедээ асар өндөр түвшний боловсролтой, ийм өгөгдлийн дагуу төрсөн эмэгтэйн тухай бүтээл хийхэд алдаа оноог нь тэнцүүлж, алтан дунджийг барьсан.

Жишээ нь, Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрыг хүүхэдтэй, хүүхэдгүй гэж маргадаг. Х.Мэндсайхан судлаач бол  хүүхэдгүй гэдэг. Гэтэл ач зээ нь гээд хүмүүс явж байна. Зарим зохиолч хүүхэдтэй байжээ гэж дурсамж бичин үлдээсэн нь бий. Бид бол хүүхэдтэй гэж хийсэн. За, өөрөөр бүх зүйл алтан дунджийг барьсан.

Өнөөдөр энэ бол Д.Пагмадуламын тухай кино. Том зургаар нь эргэцүүлж, даац нь хаанаа байгааг олж хараач. Их зохиолч маань агуу учир Д.Пагмадулам дарагдах магадлалтай. Иймд 70-аад хувьд нь Д.Пагмадуламаа барьж байгаа. Кино бол дүр хөгжүүлэлт шүү дээ. Яаж дүрээ тодотгох вэ гэдэг асуудал явдаг. Аймшигтай зоригтой, шазруун, ухааны туйл болсон эмэгтэй байгаад байдаг. Өөрийн хайр дурлалтай, мандаж явсан, боловсролтой хүн тийм цаг үед юу юу ч үгүй болж байгааг нэгэн эмэгтэйн дүрээр харуулж байгаа. Манай киноноос тэр нэгэн эмэгтэйг л олж харах хэрэгтэй юм. Бид ер нь эмэгтэй хүнийг хайрлах ёстой л доо.

Киног хүн тархи тархиараа үздэг юм. Өөрсдийн мэдрэмж, боловсрол, үзсэн харсан, уншсан дуулснаар үздэг. Иймд киног үгүйсгэж болно. Кино хүн бүрд таалагдах албатай биш. Хоёрдугаарт, түүхэн хүний тухай кино хийх өөрөө заавал маргаан дагуулдаг. Гуравдугаарт, энэ биография биш уран сайхны кино. Иймд хэрхэн илэрхийлэх вэ гэдэг бол эрэл хайгуул, бодох асуудал, сэтгэлгээ.

Мөн кино гэдэг найруулагчийн уран бүтээл. Иймд найруулагч руу л дайрах ёстой. Хэнээр зохиолыг бичүүлэх вэ. Хэнээр хөгжмийг зохиолгох вэ гэдэг бүгдийг найруулагч шийдэж байдаг. Үүгээр, үүнд хоёр зохиолч оролцсон. Өрнийн, дорнын хоёр талаас хавсарч бичихээр тооцсон. Нэг нь манай Мө.Батбаяр. Маш авьяаслаг орчуулагч, яруу найрагч, зохиолч залуу. Нөгөөдөх нь Дагвын Золзаяа.

-Д.Золзаяа гэдэг зохиолчтой та өмнө нь олон бүтээлд хамтарч ажилласан юм билээ?

-Тийм. Найруулагчийн үзэл бодол, санаанд бүрэн захирагддаг учраас л кино найруулагчаар овоглодог юм. Зохиолыг найруулагч хасдаг, нэмдэг. Тийм ч учраас найруулагч ялыг үүрэх ёстой.

Хэл ам гэдэг юм уу, энэ мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй хандаж байгаа асуудалд хариулт өгөхөд, юун түрүүнд “Тагтаа” паблишинг  ямар ч хамаагүй. Тэнд зөвхөн ажилладаг залууг би сонгож, урьсан шүү дээ. Тэр хүний Хятадад сургууль төгссөн, хятад хэлний мэдлэгтэй байдалд олзуурхаж сонгосон. Мөн монгол хэлээр, монгол ахуй, сэтгэлгээг илэрхийлэх авьяасыг нь олж харж, сонгосон. Хамтарч ажиллах сайхан байсан. Гэвч эргээд энэ дүүгээ нулимуулж байх шиг байна.

Их тэвчлээ, арай дэндлээ. Намайг “Яасан их тэвчээртэй юм” гэж байх шиг байна. Хань хамаагүй хүмүүсийг хавсруулж болохгүй л дээ. Би үүнийг албан ёсоор тунхаглан хэлж байна. Бүтээл хийнэ гэдэг өнөөдөр дэлгүүр ороод талх худалдаж авахтай адил ажил биш. Тэр дундаа түүхэн хүнээр, бүр Д.Пагмадуламаар кино хийнэ гэдэг аймаар. Би амьтны өгөөш болно гэдгээ аль эртэд мэдэж байсан. Яагаад гэвэл түүхчид өөрсдөө зөрчилддөг сэдэв. Ер нь түүхчид түүхийг өөрсдийнхөөрөө судалж байдаг. Мөн тэр бол түүхийг устгаж, бас шинээр бичиж болдог байсан цаг үе. Бид тийшээ орж байна. Тийм учраас аль болох баримт нотолгоонд суурилсан, алдахгүй байх гэсэн эрмэлзлээр ажилласан, тэгэхээс ч аргагүй.

Нөгөө талд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл гэдэг эмэгтэйн мөнгөө босгож, шатан зүтгэж хийж байгаа асуудалд би өмөөрөн дуугарах ёстой юм. Иймд түүнийг, зохиолч Мө.Батбаярыг, “Тагтаа” паблишингийг өмөөрч дуугарах нэг номерын хүн би.  

Улс төр, урлаг хоёр хол байх ёстой. Анхлан киноны тухай бичсэн Р.Эмүжин, жинхэнэ нэр нь Р.Энхтуяа гэдэг эмэгтэйн зорилго юу юм бэ. Тодорхой баймаар байна. Өөрөө хардах эрхтэй гэсэн. Би ч бас хардах эрхтэй. Арваннэгдүгээр сард кино нээхэд дуугараагүй. Үнэхээр зөвшилцөж, ухаан уралдуулах гэж, ул суурьтай ярилцах гэж байсан бол энэ сенсацыг тэр үед гаргаж тавих байсан. Гэтэл үүнийг жагсаал болохтой зэрэгцүүлж, бүр нэгдүгээр сарын эхээр бичсэн. Би найруулагч хүний хувьд ийм логик бодож байна. Мөртлөө, найруулагч руу биш Б.Оюунгэрэл рүү чиглүүлсэн. Гэтэл эзэн нь би, идей нь надаас байдаг. Би өмнө нь тэр хоёрын хамтарч хийсэн “Улаан цэцэг” киноны жатга, өс хонзон явсан уу гэж хардаж байна. Бид бол цагаан дээр хараар бичсэн юманд тулгуурлаж хийсэн шүү.

Д.Нацагдоржийг архичин гэж гаргалаа л гэнэ. Бид тэр агуу сод хүнийг тухайн үед нь ямар аймшигтайгаар хэрчиж хаясан билээ. Эхнэрээсээ  хүртэл салаад, 15-16 наснаасаа өндөрлөгт хүрсэн тэр амбиц нь унахаар, хэн ч биш болохоор сэтгэл санааны хувьд яах вэ. Тэр чинь эрэгтэй хүн ш дээ. Бид хүний тухай кино хийж байна, бурхан биш. “Нацагдоржоо бид хайрлаж чадаагүй ээ, адагтаа ийм амьдрал туулсан шүү дээ” гэж хэлэхээр юу нь буруутаад байгаа юм бэ. Гадаадууд Эдит Пиафыг архийг нь уулгаж, билэг танхайгаар нь дүрслээд л хийдэг. Тэр нь зөв шүү дээ.  

-Асуухаас өмнө та өнгөрсөн хугацаанд нэр нь дурдагдан, буруутгагдсан хүмүүсийг цээжээрээ хамгаалж, сэдвийг ерөнхийд нь ярьчихлаа. Тодруулж асуумаар байна л даа. Б.Оюунгэрэл гэдэг продюсер өнцгөө, агуулгаа тулгаж, нөлөөлөх гэж оролдсон уу?

-Цээжээрээ хамгаална. Тэглээ гээд би булшлагдахгүй. Дахиад ч би хийх болно. Яагаад хүмүүс үнэнээс зугтаад, зөвхөн хүний үгээр үг хийгээд байгаа юм.

Нөгөө талаар, Б.Оюунгэрэл надад захиалга өгсөн, өөрөөр огт нөлөөлөөгүй. Би ч тийм боломж олгоогүй. Угаасаа кино найруулагчийн ажил. Надад заасан бол би больчих байсан. Гэтэл өнөөдөр уран бүтээлчдийг их нулимдаг болжээ. Би гайхамшигтай хийсэн гэж бол нэг удаа дуугарахгүй. Энэ миний дотоод ертөнц, сэтгэлгээ байсан.

-Тэгвэл зохиолчийн тухайд, Мө.Батбаярыг ч өөрөө сонгосон юм байна. Харин зохиолыг нь хэр өөрчилж, янзалсан бэ?

-Асар ихийг хассан. Судалгаанд тулгуурласан олон хэсэг байсан. Би киног бол тайлбарлахгүй. Тайлбарлаж болдоггүй юм. Сурвалж яривал хар тамхи татдаг, хятад өвгөнтэй сууж байсан ч гэж яригддаг, олон юм бий. Би бүр хар тамхинд орсон гэх асуудлыг хассан. Нарийндаа дүрийнхээ мөн чанарыг төнхөх гэж оролдоод, энэ тухай нь гаргасан бол бүр алуулж авслуулаад, найдвартай араандаа орох байж л дээ. Монголчууд үнэнд л дургүй болчихсон юм байна.

Харин урлаг түрүүлж алхах ёстой л доо. Р.Эмүжинд нэг талаараа баярлаж байна. Д.Пагмадуламыг таниулах бидний зорилгод тус дэм үзүүллээ.

-Та хэдэн төгрөгийн цалин авснаа хэлж болох уу?

-Би 10 сар ажиллана гэж тооцож гэрээлсэн ч үйл явц жил найман сар болсон. Анхны цалин 10 сард биш жил найман сард хуваагдсан байх нь ээ? Энэ бидэнд ер хамаагүй байв.  Энэ бол зоосны нүхээр хараагүй ажил. Дандаа сурвалжид тулгуурлаж, алтан дунджийг нь бариад, үнэнийг л үлдээе гэж эрмэлзсэн эрмэлзэл байсан.  

Д.Нацагдоржийг хашаа налаад уначихсан байх зураглалыг бид анх хийчхээгүй шүү. Одоо Хятад хэлнээс уран зохиолын орчуулга хийсэн бүх хүнийг бас ингэж гүтгэх юм уу. “Чонон сүлд”-ээс авхуулаад ихийг орчуулсан Д.Болдбаатарыг яах вэ, тэгвэл? Ингээд харахаар л би хардаж сэрдэхэд хүрч байна. Алив зүйлд яагаад гэдэг асуулт хариулагдаж байх ёстой.

Би ганцхан л юм хэлнэ. Түүхийг гуйвуулаагүй. Стандарт хийе гэж л бодсон.

Киног өөрсдийн тархиар “уншиж” үздэг болохоос би өмнөөс нь ойлгуулах гэж хичээхгүй, тайлбарлахгүй.  

Энэхүү төслийг санаачлагч, ерөнхий продюсер Б.Оюунгэрэл түүхэн эмэгтэйг ард түмэнд үлдээх, түгээх, амилуулах, хойч үедээ хайрлан дээдлүүлэх гэсэн сэтгэл тээсэнд баярлах ёстой. Би өөр ажилтай байсан ч баярлан хүлээж авсан, энэ төсөл рүү орсон. Гэтэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол төрийн бус байгууллага. Мөнгөгүй, төсөвгүй мөртлөө ингэж зорьж, хөрөнгөө босгосон. Киног нь би хийсэн. Гэтэл тэр хүнийг чичлээд байхаар би сүүлдээ ойлгохгүй байна.

-Гол дүр нь Д.Пагмадулам байтал, дэргэд нь их зохиолч Д.Нацагдоржийг ч бас үзүүлнэ гэхээр яах аргагүй бодох асуудал дагуулсан байх. Д.Нацагдоржийг шүлэг тэрлүүлж суулгасангүй зэргээр, хайхрамжгүй хандсан гэж шүүмжилж байгаа. Энэ хэр хүнд сорилт байсан бэ?

-Сцен, планы шийдлийг унших ёстой юм л даа. Монгол бичгээр бичсэн шүлгээ Германд бариад, уншаад явж байгаа. Эдгар Аллан Пог, Б.Ринчинг ярьж байгаа сцен ч байгаа. Нэгдүгээр асуудал. Өнөөдөр ширээний ард суугаад, цаасаа базаж шидсэнээрээ зохиолч гэж харагдахгүй. Хоёрт, “Саруул талын ерөөл” кинон дээр Д.Нацагдорж тэгж л гардаг. Харин би түүнийг давтах шаардлагагүй. Бусдын хийснийг давтахгүй гэдэг дээр би үргэлж зогсоно.

Харин би Д.Нацагдоржийг хайрлаж хийсэн. Түүнийг би сэтгэлдээ яруулаг, намуухан, ухааны дүр гэж харсан. Би дотоод сэтгэлдээ Д.Нацагдоржийг бий болгосон. Энэ бол сайхан, чимээгүй эр хүн байсан юм болов уу. Чимээгүй хүн их ухааны байдаг. Бичээд л, урж шидээд л... энэ биш. Харин бичсэн зүйлээ уншаад, “Энэ яаж байна?” гэж асуухдаа учир нь байгаа юм.

-Жүжигчний сонголт харин таалагдсан шүү.

-Найруулагч дүрийг дотроо бий болгож, түүндээ тааруулж жүжигчнээ сонгоно л доо. Жүжигчинд би өөрийн тархиа суулгана. Би ингэж төсөөлж байна гэдгээ чип болгон суулгаж, эргээд  өөрийн тархиа би нэхэж авч байгаа. Тэгж байж дүр бүтдэг. Эр хүн гундаад, том албан тушаалаас буугаад, хайр сэтгэлээс бүтэлгүйтээд ирэхээр... битгий худлаа яриарай. Эр хүн гундаж, дотроо уйлж, бачуурдаг шүү. Надад түүхийг зохиох эрх байхгүй. Харин цаг үе нь өөрөө но-той байсан. Тэр сэдвийг нь хөндсөн.

Харин хэлмэгдүүлэлт одоо ч явж байгаа юм байна.

-Алтан дунджийг барихыг оролдсон нь анзаарагдсан. Ямар цаг үе билээ. Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын тухайд ямар олон хувилбар дэвшигддэг билээ. Тэднийг улс бодлогоор Герман явуулсан, дараа нь тагнуулын хэргээр татагдсан ч гэлцдэг. Их олон зүйл учир битүүлэг, ямар ч өнцгөөс харж болом, харин тэр дундаас стандартыг бол сайн барьсан байна лээ. Товчхондоо, эрсдэлээс сэргийлэх гэж их хичээсэн санагдсан?

-Түүхэн хүний намтрыг өгүүлнэ гэдэг чинь асар том эрсдэл. Зөв болов уу, буруу болов уу гэж эргэлзсээр дуусна. Бүх түүхчид нэг зүг рүү хардаггүй л байхгүй юу. Тэгэхээр эрсдэл дагуулж байж бүтээл хийхээс аргагүй. Нэн ялангуяа энэ хоёр хүний тухайд асар нухацтай хандахгүй бол болохгүй л дээ. Би өнөөдөр Д.Нацагдоржийг архи уулгаагүй бол жинхэнээсээ түүхийг засварлагч болж хувирна. Би хэзээ ч үүндээ, ингэж найруулсандаа уучлал гуйхгүй. Тэр хүн дээрээс харж байгаа. “Яагаад миний түүхийг худлаа хийж байгаа юм бэ, Ганболд оо?” гэж асууна ш дээ. Би түүний өмнө үнэн баймаар байна. Ингэж байж би өөрөө би болно. Ингэж байж уран бүтээлчийн сэтгэхүй гарч ирнэ. Д.Галсансүхийн байр суурийг харсан. Өөрөө архи уудаггүй юу. Би Д.Галсансүхийг үхэхээр архи ууж байгаагүй гэж кино хийвэл зөв үү? Эцэст нь, би Д.Нацагдоржийг архичин болгосон уу? Энэ түүхийн үнэн, хоёрт нийгэм цаг үеийн буулга шүү дээ. Яагаад худлаа хайрлаад байгаа юм. Архинд орсонтой нь, туулсан амьдралтай нь, дотоод сэтгэлийн уналт зөрчилтэй нь хайрлахыг үнэн хайр гэнэ биз дээ. Би худлаа юм хийгээгүй учраас “мэдүүлэг”-ээсээ буцахгүй. Д.Нацагдоржийг хогийн архичин байсан гэж хийх уран бүтээлч хүн Монголд байхгүй байх. Тэгэхээр энэ арай буруу давлагаа. Зүгээр далайн хаялга. Харин бид далайн гүнд, их зохиолчийн дотоод сэтгэлд аялж байна. Үүнийг үзээд, түүнийг өрөвдөж чадахгүй бол хүн байгаад яах юм бол доо. Хайр дурлал яаж устдагийг, яаж устгадгийг, хүнийг амьдаар нь яаж хүүр болгосныг... энэ чинь хэлмэгдүүлэлт. Харин би хүн бүрийн мэддэг “Миний нутаг”-ийг уншуулаад л байх гэж үү. Би хадны цуурай юу. Би хуулан бичлэг биш.

-Тансан ламын үлгэрээрх ший янгууг үзэж буй хэсэг л Хятадын санхүүжилттэй гэж харах үндэслэл боллоо. Тэр хоёр Хятадын уран зохиолд дөрвөн ноён оргил байдаг талаар ярилцаад өнгөрдөг. Энэ л но-той бол но-той сцен. Харин санхүүжилтийн эх үүсвэрийн талаар би танаас асуух нь зохимжтой эсэхийг мэдэхгүй байна.   

-1920-иод онд монголчууд чухам юу үзэж байсныг судлаад л үз. Ший янгуу, өөр юу ч байгаагүй. Тэгэхээр бид одоо яах вэ?

Бидэнд агуу соёлтой, боловсролтой хоёр хүний асуудал үүсэж байна. Түүгээр бид Д.Пагмадуламыг хятад хэлтэй, тухайн цаг үеийн боловсролд нэвтэрхий байсан гэдэг подтекстийг хэлж байна. Өнөөдөр хятад гэхээр л тагнуулч болчихдгийг ойлгохгүй байна. Бид “ингэж байсан шүү” гэж биш “ингэсэн юм байна лээ” гэж хийж байгаа.

Шүүхээр тогтоогоогүй байхад шууд ялладаг, гүтгэдэг нь ердөө талх мэт болчхож л дээ. Би Б.Оюунгэрэлийг бүх санхүүгийн тайлан тооцоо, эх үүсвэрээ гаргаж ирээд ярьчхаж чадах хэмжээний эмэгтэй гэдэгт итгэлтэй байна.

Гол нь алсдаа, нийгэмдээ асар муухай жишиг тогтоож байгаагаа мэдэхгүй байна, энэ хүмүүс. Олон нийтийг зүгээр л хамхуул шиг болгож байна л даа. Бичсэнд нь итгэдэг хүмүүсээ дорд үзэж, ашиглаж байна ш дээ. Уншиж судлаад үзэх юм бол бид баримтаас нэг ч зүйлийг гажуудуулаагүй. Аль болох алтан дунджийг барьсан гэдгийг олж харах болно.

-Буруу жишиг гэдэгт санал нэгдэх ч тал байна. “Үзээгүй л дээ, гэхдээ...” гээд л их шуугьлаа шүү дээ?

-Харин “Үзээгүй, гэхдээ тэнэг санагдчихлаа” гэж бичиж байгаа биз дээ. Тийм харанхуй байж болохгүй. Түнэр харанхуй байна. Хүний үгээр үг хийгээд сүүлдээ амьд хүнээ амьдад нь булшилж, хэрчиж байна шүү дээ. Дээрээс нь, хүний мууд дуртай болчихсон, түүгээр хооллодог ард түмэн юм байна. Та нар Б.Баясгалангийн нэг орчуулсан романыг, Мө.Батбаярын бичсэн нэг шүлгийг уншсан уу, Б.Оюунгэрэлийн өдийг хүртэл хийсэн ажлыг мэдэх үү. Яагаад юм хийх гэж байгаа залуу хүмүүсийг унтрааж байгаа юм. Ингэж томоор яривал энэ өөрөө асуудал шүү.

Тийм учраас би нээлттэйгээр чамд анхны ярилцлагаа өгч байна. Олон хүн яриач гэсэн. Чимээгүй байх сайхан байдаг. Би бол яах вэ, 50 гарчихсан, юм үзэж нүд тайлсан хүн. Гэхдээ миний сонгож ажиллуулсан хүмүүсийн тухайд гүтгэлэг арай дэндэж байна. Сүүлдээ ор хамаагүй байгууллага руу, бүр оюунлаг байгууллага руу дайрч байна. Түүхийг бахархал болгон үлдээе гэсэн тэр бүсгүй дүү дайрч байна. Сүүлдээ миний хувцас хунар луу дайрч байна. Юм өмсөж болохоо больчихсон нийгэм үү?

-Та өнөөдөр анх удаа найруулагчийн хувьд, ярилцлагаар дуугарч байна. Харин цаашид, арай өөрөөр асуудалд хандах уу. Уучлал гуйхыг хүсэх ч юм уу?

-Сүүл рүүгээ киног ярих биш хувь хүн рүү дайраад байна шүү дээ. Энэ чинь л асуудал. Миний малгай бол цэргийн малгай. “Хамба” студийн лого бол хас тэмдэг биш. Миний малгай дээр эрхэт төрийн маань соёмбо байдаг. Фашист, нацист ч гэх шиг. Гитлер гэнэ үү?

-Таныг Гитлер Ганболд гэдэг юм биш үү?

-Энэ нэрийг миний муу талийгаач Б.Баатар найруулагч л надад өгчихсөн юм л даа. 2005 оноос хойш бид хэд хэдэн жүжигт хамтарч ажилласан. Тэр үеэс намайг Гитлер ээ гээд дуудчихсан. Түүнээс намайг урлагийн салбарт Тука гэж дуудаад олон жил болж байна. Агуу найруулагч Б.Баатар маань намайг тэгж нэрлэсэн, эмзэглээд байх юм алга. Миний малгай хэнд ямар буруу юм хийсэн юм бэ. Ардчилсан гэчхээд ардчиллаа ойлгодоггүй юм уу, би бүр гайхах юм. Ижил хүйстэн нь түүгээрээ, тэр нь Гитлер малгайгаа, энэ нь тоорцгоо өмсөөд л яваг л дээ?

-Ийм имижтэй хүн цаанаа нэг найдвар муутай гэх гээд байдаг юм болов уу. Имижийг зүрх сэтгэлтэй уялдуулж ойлгох асуудал?  

-Малгай бол хүний хийморь, хоёрт хүн өөртөө зохидог юмаа л өмсдөг байлгүй гэж бодож байна. Нөгөө талаар энэ миний илэрхийлэл. Алтан соёмбоо толгой дээрээ тавьдаг. Гэлээ гээд би талбай дээр очиж зогсдоггүй, энэ тэндхийн хөдөлгөөний гишүүн биш. Харин уран бүтээлдээ л чив чимээгүй анхаарч ирсэн хүн. 2008 онд “Орхидос”-оор гэр бүлийн хүчирхийллийн талаар маш хүчтэй дуугарсан. Дараа нь “Улаан дөрвөлжин”-гөөр энэ нийгэм болохоо байлаа, бүгд галзуурлаа гэж дуугарсан. 2016 онд “Хоёр амь” киногоор донорын сэдвийг хөндсөн. Сүүлд “Намаг” гэж кино нээсэн, чи үзэж рэвью бичээ биз дээ. Хэд хэдэн түүхэн кино ч хийжээ. Энд дандаа миний оюун санааны үнэр явж байсан.

Би түрүүнээс хойш киног тайлбарлахгүй гэж хэлсэн. Бүтээл өөрөө хашгирч байх ёстой. Ойлгох нь ойлгоно, ойлгохгүй нь ойлгохгүй. Би дахиад ч хашгирах болно. Хожим Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрыг судлаад ирэхийн цагт энэ киног ойлгоно.

-Гэхдээ таны өөрийн сэтгэл ханамж хэр байсан бэ. Гурван цагийн, нэлээд сунжруу кино болсон. Та тэгж ажилладаггүй биз дээ?  

-Уг нь дөрвөн цаг. Хасагдсаар 2 цаг 52 минут болсон. Тэр их баримт, үйл хэрэг, дотоод мөн чанар, сэтгэл зүй, сэтгэхүйг гаргах гэхээр цаг гучин минут хүрэхгүй юм билээ. Би үүнийг дурлаж хийсээн. Дурлаж, асаж хийх шиг сайхан юм үгүй. Би зүгээр захиалгат кино гэж хийгээгүй шүү. “Аан, ингэж хийх юм уу, за. Мөнгөө өг” гэж хандаагүй. Би найруулагчийн амбицтаа асар үнэнч байсан, Б.Оюунгэрэл болоод өөр хэний ч зөвлөгөөг сонсоогүй.

Өнөөдөр би 30-аад жил кино урлагт амьдрахдаа айж, эмээж, няцаж байсангүй ээ.

Үнэнтэй нүүр тулмаар, нүүр тулсан нэгнээ үзэн ядахаа болимоор байна. “Найруулагч, жүжигчид сайн байна” гэснээ л муулаад. Гэтэл энэ чинь найруулагчийн ажил ш дээ. Энэ зөрчил мөн биз. Аливаа юм зөрчилтэй байдаг л даа, гэхдээ хэмжээ хязгаартай, доз тунтай байх хэрэгтэй.

-Бүх идей таных, та л гол хүн гэж тунхаглалаа. Гэхдээ бусад нь чичлүүлсэн хойно заавал одоо яагаад?

-Тухайн үед нь Фэйсбүүкэд элдэв юм бичиж, няцааж барьсан бол тэр хүмүүсийн хэрд л явж очно. Би тийм хүн биш. Хэрээс хэтэрч, хэмжээнээсээ давцгааж байгаад нь харамсаж байна. Тийм учраас би цээжээрээ хамгаална, өмгөөлнө. Тийм болохоор уулгалан бичих биш ярилцлага өгч байна. Харин киног маш сайн болсон гэж хэлээгүй шүү. Би хэзээ ч Р.Эмүжинг надаас уучлал гуй гэж хэлэхгүй. Ухаанаараа бөгөөд тачаалаараа болог. Дахиад ч нэг сэтгүүлч гарч ирсэн байна лээ. Бид адилхан уран бүтээлчид. Хаа нэгэн газар таарна. Хүнд өстэй явах шиг муухай юм үгүй. Ний нуугүй ярих шиг сайхан юм бас байхгүй. Битгий ингэж дүр эсгэж амьдар. Түүний оронд над шиг дүртэй амьдар. Дээр нь цахим хэрэглэгчид бас овог нэр, зураг хөрөгтэйгөө доромжилж юм бичиж баймаар байна. Цөөхөн монголчууд нэгийгээ ингэж болохгүй.

-Бат гэж Д.Пагмадуламд хайртай, Д.Нацагдоржоос өмнө түүнтэй дотносож байсан нэг дүр гарч ирсэн. Өмнө нь ийм хүн байсан тухай сурвалж дуулж байсангүй. Энэ сонголтод яагаад хүрсэн бэ?

-Энэ өөрөө уран сайхны кино. Шекспир ч хайрын гурвалжин хийдэг. Чилүгэн уран сайхны дүр. Төрөл жанраа сайн ойлгоно шүү.

-Сүүлд Бат Д.Пагмадуламд зориулж сувд худалдаж авч байгаа нь өмнөх зарим сцений тайлал болсон уу гэж?

-“Ширхэг цагаан сувд” гэж П.Бадарч гуайн Д.Пагмадуламд зориулж бичсэн шүлэг бий. Бид тэр шүлгийг хүртэл зоох гэж оролдсон. Түүнийг зоохын тулд шалтгаан хэрэгтэй, ингэж  Батын дүр орж ирсэн. “Чи сувд шиг эмэгтэй шүү” гэсэн тодотгол өгч байгаа туслах дүрийн үүрэг. Туслах дүр л гол дүрээ гаргаж ирнэ. Киног уншиж үзнэ гэж энэ л дээ. Ер нь байхгүйг бий болгож бичдэг зохиолч, энэ уран бүтээлч, сэтгэлгээний хүмүүсийнхээ гаргасан зориг, оролдлого бүрд ингэж хандвал цаашид эвгүй л юм руу дагуулна даа.

-Огт шүүмжилж болохгүй гэсэн үг биш биз дээ?

-Үгүй ээ. Хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Хальж дэмий. Хангалттай доромжиллоо, одоо болоо биз дээ. Надад айх юм байхгүй. Надтай хамтарч ажилласнаараа тэд буруутаж л болохгүй. Тийм учраас би хэрүүл хийгээгүй, харин үгээ зоригтой хэлж байна.

-Та бүтээлээ гайхалтай, гоё болсон гэж хэлэхгүй гэлээ. Яг найруулагчийн хувьд дутуу дулимаг тал бол ийм гэж хэлэх хүлээн зөвшөөрөлт байна уу?

-Дөрвөн цагийн киног бүр хасаад энэ шүү дээ. Надад өшөө ч үнэнүүд байсан. Гаргасан бол өшөө булшлуулах байсан юм байна л даа. Тэгэхээр одоо энэ л дутуу дулимаг санагдуулж байна. Нэг мөсөн бүгдийг нь гаргачих байсан юм биш үү? Би үнэнээс няцахгүй. Энэ бол генээсээ, удам судраасаа, овог нэрээсээ буцна л гэсэн үг. Ганцхан юманд одоо харамсаж байна. Бүр бүтнээр нь гаргачихгүй яав аа, тэгвэл. Нэг хэсэг алуулна л биз.

-Гаргаад харъя л даа?

-Кино бол хаврын түймэр л дээ. Жүжгийг бол засаж болдог. Тийм учраас анхнаасаа хариуцлагатай хандана. Нэг хийснээ одоо эргэж янзална гэдэг ёс зүйн хувьд дэмий. Нөгөө талаар хүмүүс сууж чадахаа больчихсон юм байна л даа. Сууна гэдэг бол хамгийн том сургууль. Гадаадын 2-3 цагийн киног болохоор бишрээд үзээд байдаг. Тэдний үнэний тухай киног үнэн гэж хүлээж аваад, монгол болохоор тэгэхгүй. Энэ яагаад ийм болцгоочихов оо.

-Та яагаад найруулагч болох замыг сонгосон бэ?

-Манай аав Баянмонгол хамтлагийн нарийн бүрээч байсан. Хөгжимчин хүний хүүхэд. Хөгжим дарж чадахгүй ч тэр мэдрэмж нь байдаг. Тэр мэдрэмж намайг хөглөсөн байх. Найруулагч бол эрүүгийн мөрдөн байцаагч шиг мэргэжил. Бүр угсаа гарвал, шалтгаан нөхцөлөөр нь мөрдөж хийдэг л дээ. “Чи худлаа мэдүүлэг өгөөд байна даа” гэдэг нь “Чи диалогоо худлаа уншаад байна даа” гэсэн үг, миний ойлголт. Эрүүгийн мөрдөгч баримт нотолгоо эрдэг. Ул суурьтай ханддаг. Хэн хэнтэй хаана учирч, юу ярив? Бүгдийг, нөхцөлөөр нь эргэцүүлж байж дүгнэлтэд хүрэх бөгөөд энэ найруулагчийн ажил. Би өөрөө мөрдөн байцаагч юм уу тагнуулч болно гэж боддог байлаа л даа. Харин хувьсан өөрчлөгддөг юм билээ. Би их хойно оюутан болсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
108 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туул
Туул
1 сар 24, 2025 09:21

Монголыг хэрчиж байгаа хүнд үед тус биш ус болсон гэдгээ ойлгосонгүй дээ. Ямар ч хар бараан амьдр�##�д хувь хүний эрхэмлэдэг бахарх�##� байдаг л байхгүй юу даа.Энэ бахарх�##�ыг олж гаргах байсан юм . Улиг болсон гээд байгаа шүлгийг тань огт мэдэхгүй бүхэл бүтэн нэг үе өсөж өндийчихөөд байгаа бөгөөд "Би Монгол хүн "гэж хэлдэг хүмүүс маш их цөөрсөн байгаа шүү. Маш харамс�##�тай.

Зочин
Зочин
1 сар 25, 2025 11:07
Reply to  Туул

Монголын төлөө цохилох зүрхнүүдийг сэргэтэл бүтээл болох байх гэж хүлээж байлаа .!!! Гэтэл даанч яавдаа л хийчээд ,биээ өмөөрөөд хэвчихдэг з�##�хуу нөхөр байна даа!!!!

Зочин
Зочин
1 сар 24, 2025 19:19
Reply to  Туул

Цаг үеийн са лаагаар савирсан ха лтуурчинд мөнгө цуглуулж өгч үрүүлсэн нь МЭХ-ны буруу болжээ !!!
Ганболд бол элэнцгийн найруулагч байх вэ, ямар ч авь яасгүй, урлаг гоо зүйн мэдрэмжгүй, бас тэгээд юу ч уншдаггүй, гоц гойд юм хийнэ гээд дандаа гаж солио той юм хийж явдаг зөнөг ха лтуурчин л юм бна ш дээ, нохой долоо !

Иргэн
Иргэн
1 сар 24, 2025 12:00
Reply to  Туул

өөрийгөө л өмөөрч, уран бүтээлийг үзэгч олон л шүүнэ

Зочин
Зочин
1 сар 24, 2025 09:22

Sharhad ruu erthen yavdaa

иргэн
иргэн
1 сар 24, 2025 09:29

Уран бутээлийг Үзэгч олон түмэн дүгнэдэг болохоос Найруулагч ийм тийм нтр гэж тайлбарлах илүүц,,,,,,,Үзэгчидын сэтгэлд хүрээгүй Шүүмжлэл ихтэй байна гэдэг чинь Кино чинь тааруу болжээ л гэсэн үг,,,,,

ГАНАА
ГАНАА
1 сар 24, 2025 09:29

MANGAR AMITAN

Зочин
Зочин
1 сар 24, 2025 09:40

Тэр сайхан агуу хүмүүсүү муусайн хятадуудтай нийлж шавар шавхаатай хутгачаад ийм яриад сууж байх ч гэж дээ ????????????

Зочин
Зочин
1 сар 24, 2025 09:40

Erguu m#l

Ссс
Ссс
1 сар 24, 2025 09:54

Ш�##� навтгар пм байж Гкрман цэргийн м�##�гай өмсхөө болино уу! Үнэндээ наад м�##�гай чинь чамд зохихгүй бнаа дураакаа

Зочин
Зочин
1 сар 24, 2025 12:12
Reply to  Ссс

Хаана нь соёмбо байгааг олж харахгүй л бнадаа. Махчин шувууны цээж дээр хас юм бишүү.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:17

Хуцваа. Хог новш хийчихээд

Жавзандулам
Жавзандулам
1 сар 24, 2025 10:22

Пагамдулам муу кино болоогүй Найруулагчийн бодож хийсэн сцене олон бий. Оюунгэрэлд атаархсан хар массыг турхирсан үзэгдэл анзаарагдсан.

Зочин
Зочин
1 сар 26, 2025 21:40

кккХүн атаархчихмаар юм тэр хүүхэнд чинь байхгүй шүү дээ. Хайран мөнгө, хайран цаг хугацаа. Тэнэг, боловсролгүй, ухаан муутай нөхөд сайхан сэдвийг гута�##�аа. За яахав цаг нь болохоор энэ сэдвээр үнэнд нийсэн,чансаатай бүтээл гарна гэж итгэе дээ.

Зочин
Зочин
1 сар 25, 2025 16:26

Найруулагч нь өөрөө бүх үнэнээ яриад бхад ойлгодоггүй хар масс нтр кк

Зочин
Зочин
1 сар 25, 2025 12:09

Юунд нь атаархах уу. Хүнийг атаархуулах юутай ямар хүн бэ. Агуу удирдагч уу дэлхийн мисс үү. Гадна төрх хуурамч дүр мооднаас гарсан.Ёс суртахуун үнэн төрхөөр амьдрах эрин үе эхэлсээн

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:42

Нацист юм байна.

Баатар
Баатар
1 сар 24, 2025 10:44

Үндэстнийхээ бахарх�##� болсон зохиолч, яруу найрагч, судлаач эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч агуу хүнээ доромжилсон кинонцор хийчхээд их юм хуцах шив!
Уучл�##�т гуйхгүй ч гэхшиг. З�##�ууст буруу ойлголт өгч буй энэ новшийн киног хаав�##� таарна!!!

Зочин
Зочин
1 сар 24, 2025 10:56

Ovoo er gej haragdahaar uul n huvtsaslaj. Hujaa nartai haritsahaargui facist m#lgai umsch. Daanch hedhen zoosond yavchihdag g###g ym. Yuun ch olon ym yaridgiin ene g###g chin

зочин
зочин
1 сар 24, 2025 10:57

хүзүүгүй хулгайчийн б�##�аг их шүү, тэр муу б�##�иар амьтан нийгмийг б�##�ласан, энэ ч гэсэн ижил хүйстэн ч гэх шиг хүний эрх гэж солиорцгоох юм

Зочиниргэн
Зочиниргэн
1 сар 24, 2025 11:08

Neg owgon...duraaraa y...n be geed helsen baisan ter ug chamd tohiroh yum baina

эмэгтэй
эмэгтэй
1 сар 24, 2025 11:16

Хүүрийн оюынгэрэл хэдэн сор эмэгтэйг усан кинонцроор устгаад бн.Х�##�тар �########� оюунгэрэлээ чи кино битгий хий

Зочин
Зочин
1 сар 24, 2025 11:16

Кино хийхэд мэдлэг боловсрол, туршлага 3 хэрэгтэй өөрсдийнхөө хурган мэдрэмжээр аваад хаячиж болохгүйлд, одоохондоо монголчууд түүхийн дотор буй монголчуудын хаана ч хүрэхгүй тул бүү асм�##�ж хаяад бай, оюунгэрэл гэгч продюсс хийгээд хятад хэлтэй нөхөр зохиолыг нь бичээд би гээр өвчилсөн хар практик голлосон нөхөр очиж очиж пагмадуламаар кино хийчихгүйлд

Зочин
Зочин
1 сар 24, 2025 11:32

Найруулагчийн дүрд тоглосон энэ нөхөр өөрийнхөө гадна дүр төрхөө ямар харагдаж байгаад санаа тавьсан нь дээр. Зохихгүй байна. Дипломын ажил хийчихээд юундаа гоншгоноод байгаа юм бэ.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 11:36

ийм кинонд (түүхэн) �##�тан дундаж гэж байдаггүй киног үзээд үзэж байхдаа юу н кино вэ хэний тухай вэ гэдгээ ойлгоогүй нөгөөл арилжааны кино байсан үнэхээр үр удамын хүмүүс түүхчид судлаачид байдаг бол киног гаргахгүй байх т�##�аас н явмаар бна

Ха ха ха
Ха ха ха
1 сар 25, 2025 16:52
Reply to  Зочин

Соёлын яам хориглох эрхтэй. Хүмүүс үзэхээ больчих. Номин сайд Гадаад Хэргийн сайд болно гэж дүвчигнихийн орохдоо ажлаа хий,,зөв бодлого явуул.

ггггг
ггггг
1 сар 24, 2025 11:46

Хуцаа чи. Золбин захи�##�гийн золбин найр уулгагч аа.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 12:22

Нацагдорж ганц л охинтой. Орос эмэгтэйгээс гарсан Ананда Шри. Даанч монголдоо ирж амьдрана гээд ирж амьдарч байхад нь �##�сан шүү дээ. Алуурчин нь яасан ийсэн одоо болтол таг. Тэр Пагмадуламын охин гээд байгаа хүмүүсийг бол мэдэхгүй юмоо. Нацагдорж бол �##�тан ургийн хүн. Алтан ургийнхан бол тэгж новширч архи дарсанд толгойгоо мэдүүлнэ ч гэж байхгүй. 31 хэн настай з�##�уу ямар их агуу бүтээл туурвисан байна. Гайхамшиг. Гэтэл Пагмадуламыг товойлгох гэж агуу Нацагдоржийг тэгж доромжилно гэж болохгүй л дээ. Уран Бүтээлчид сүнслэг мэдрэмжтэй байх л хэрэгтэй.

Tumur
Tumur
1 сар 25, 2025 16:34
Reply to  Зочин

Герман эхнэртэй

Зочин
Зочин
1 сар 24, 2025 12:32

"Кино бол дүр хөгжүүлэлт шүү дээ. Яаж дүрээ тодотгох вэ гэдэг асууд�##� явдаг. Аймшигтай зоригтой, шазруун, ухааны туйл болсон эмэгтэй байгаад байдаг. Өөрийн хайр дурл�##�тай, мандаж явсан, боловсролтой хүн тийм цаг үед юу юу ч үгүй болж байгааг нэгэн эмэгтэйн дүрээр харуулж байгаа. Манай киноноос тэр нэгэн эмэгтэйг л олж харах хэрэгтэй юм." гэхээр чинь Дүрээ тодотгохын тулд их зохиолчийг маань яасан ч байсан ямар хамаатай юм гэсэн үг үү... тэнэг сэтгэлгээтэй шаар вэ...

Зочин
Зочин
1 сар 24, 2025 12:38

Өө, энэ чинь кино найруулагч гэхээсээ ДоЯ-ны мөрдөн байцаагч гэж өөрийгээ их зөв тодорхойлсон бна ш дээ!
Тэгээд бас Гитлер хочтой.... ийм амьтнаас урлаг, гоо зүй гоьдолтгүй.
Саар�##� нийгмийн саар�##� хүнэнцэр саар�##� бүтээгдэх үүн савируулаад л амь зууж явдагийм бна л доо !!!

Зочинзочин
Зочинзочин
1 сар 24, 2025 12:40

Уран сайхны кино ч гэсэн түүх соёл, үндэсний үзэл, өв уламжл�##�аа хадг�##�ах бодлогыг найруулагч маань барих ёстой. Монголчуудын итгэл үнэмшил үзэл бодол, ойлголтыг өөрчлөх гэсэн бусдын зөөлөн хүчний бодлого я�##�тчгүй энэ кинонд бна. Өөрийгөө өмөөрөх хэрэггүй. Соёлыг түгээгч та нар ингэхээр Монгол улсын, монгол хүний ирээдүй ямар байх вэ.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 12:57

Энэ солиотой найруулагч хийхийг хоригло.

Tsg
Tsg
1 сар 24, 2025 13:20

Түүхэн хүний дүрийг найруулагч өөрийнхөөрөө төсөөлөөд бүтээчихсэн гэж хэлэх юм хэзээ хойно өөрийг чинь согтуу хашаа н�##�уулуулж хэвтүүлээд их мундаг найруулагч байсан юм би ингэж дүрийг нь бүтээсэн юм гээд өөр хэн нэгэн пид пид гээд ярилцлага өгч байхад үр хүүхдүүд чинь яаж хүлээж авах бол!

Зочин
Зочин
1 сар 24, 2025 13:48

Goy yariltslaga bolson bn. Nairuulagchiin huvi hun ih taalagdlaa.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 13:52

Сайн киног хэдэн ч удаа үзсэн уйдаггүй. Харин энэ киног хоёр удаа үзэх болуу? Оюунгэрэлээ дахиж монголын сор болсон эмэгтэйчүүдийн тухай кино битгий хийгээрэй өөр чаддаг хүн нь хийг дээ.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 14:08

өөрийгөө өө сэвгүй гэж итгэдэг хүн хэмээсэн санаа цух�##�заж байгаагаас нь ажиглахад бүх зүйл тодорхой байна даа

Зочин
Зочин
1 сар 24, 2025 14:15

Чадсангүй

Зочин
Зочин
1 сар 24, 2025 14:45

Орхидос гэдэг муухай киног энэ хүн хийсөа гэнэ үү? Ямар муухай үйл явд�##�тай б�##�иар кинонууд хийдэг юм бэ? Дотроо юу бодож явна тэрийгээ л гаргадаг байх даа. Дахин ийм заваан кинонууд битгий хийгээрэй. Муу муу дээрээ улцан гэдэгт?

Зочин
Зочин
1 сар 24, 2025 14:54

уншигч

Зочин
Зочин
1 сар 24, 2025 14:55

үргэлж муухай юм сэтгэж явдаг муу хүн хог

Зочин
Зочин
1 сар 24, 2025 15:09

М�##�гай сонин биш үүнийг олон жил өмсөж байна урлагийн хүн өөр

Noyon PanMongolian
Noyon PanMongolian
1 сар 24, 2025 15:35

Энэ дебил гөлөг дандаа бузар булай кино нэртэй видео эвлүүлэг хийдэг, дээр нь хятадуудаас баахан мөнгө авдаг хирнээ фашизмыг мөрөөддөг, золбин гитлерийг шүтдэг эргүү төлөг. Өмсцөн м�##�гайг нь сайн харцгаа ийм найруулагч гэж юу бдын. Кино нь түүхийг гуйвуулсан их Нацагдоржийг золбин архичин мэтээр харуулсан.

Иргэн хүн
Иргэн хүн
1 сар 24, 2025 15:58

Харанхуй, бүдүүлэг үзэгчдээсээ хол тасарчихсан, дэндүү ухаантай, Оскарын шагн�##� ч багадахаар найруулагч гэж өөрийгөө тодорхойлсон юм биш үү

Зочин
Зочин
1 сар 24, 2025 16:09

Түүхэн кинонд түүхийг гуйвуулж болохгүй шүү дээ. Их зохиолчийг архичин байснаар дүрсэлсэн чинь ямар учиртай юм бэ. Энэ хүн найруулагч юм байна л даа. 1 удаа хур�##� дээр таарсан. Маш их биеэ тоосон бусдын үгийн сонсдоггүй хүн байсан. Өөртөө жоохон дүгнэлт хий.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 16:12

Гадны угаадас долоосон гөлөг шив

Wtf
Wtf
1 сар 24, 2025 16:38

Урлагынхан гэж өмссөн зүүснээсээ л тархи нь хөгжөөгүй хүмүүс гэдэг нь харагддаг даа хөөрхий. Хэцүү ч юмдаа Урлаг, спорт хоёр толгойгоо хөгжүүлэх цаг хугацаа хомс бдг.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 17:03

Худлаа түүх зохиогоод кино хийгээд байдаг сонин шүү дээ. Нацагдоржийн үр удам герман гэдгийг соц үеэс л мэддэг байсан. Одоо болохоор үр удам явж байдаг ч гэх шиг. Юу зохиогоод байгаан Оюунгэрэл та хоёр.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 17:27

Монгол хүүхнүүд хэцээнээс ухаанаар гавихгүй ёс зүй үндэсний ухамсар муутай явж ирсэн тэгсэн мангар ухаантай хүүхэн хятаджааад гаргаад ирдэг

Зочин
Зочин
1 сар 24, 2025 17:43

Нацагдоржийн үр удам явж байдаг ч гэх шиг. Хорвоод ганцхан охинтой байсан. Тэр нь Ананд Шири юм шүү. Тэднээс Пагмадуламтай байхад хүүхэдгүй бсан гэдгийг Монголчууд мэднэ. Харин Оюунгэрэл та хоёр юу гэж шинэ түүх зохиогоод бгаан. Маш муу суд�##�гаа хийгээгүй кино.

Иргэн
Иргэн
1 сар 24, 2025 18:20

Эмүжингийн хэлдэг зөв. Пагмадуламыг харуулах бол түүнээ л харуулна биз, завсараар нь их зохиолчоо заав�##� хар архичинаар хавчуулах шаардлага байсан юм уу!? Эртний монгол гэхээр л заваан бохир, шороо тоостой бүдүүлэгийн туйл гэж
гаргах шаардлаггүй, гадныхан эртний киногоо сэхээтэн мэт хүмүүсээ торго дурданд умбуулсан цэвэр сайханаар, европынхонч бас эднүүд шигээр гаргадаг, ядаж л бид өөрснөө өөрсдийгөө аятайханаар нь харуулах ёстой.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 19:07

Тэнэг. Ийм юм хийчихээд биеээ өмөөрөх санаатай. Адгийн шаар. Д�##�д ор.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 19:21

Энэ ярилцлагад өөрийгөө өмөөрөхөөс өөр юу ч �##�га

Иргэн
Иргэн
1 сар 24, 2025 19:41

НАЦАГДОРЖ БОЛ МЭРЭГЖЛИЙН АРХИЧИН ПАГМАДУЛАМ БОЛ БУРУУ ЗӨВГҮЙ ШААЛЦДАГ АЛ НЬ ТЭМБҮҮРСЭН ЗАВААН ХҮҮХЭН БАЙСАН ГЭЖ ХҮРЭЭНИЙ ДОН ЖУАН ГАНГАН ПЭЛЖЭЭ ДУРССАН БАЙДАГ .ГАНГАН ПЭЛЖЭЭ СҮҮЛД 1967 ОНД ХАМАР НЬ УНААД ШАР ДЭЛГҮҮРИЙН ГАДАА СУУГААГААРАА ҮХСЭН ЮМ.ПАГМАДУЛАМААС ТЭМБҮҮ АВСНАА САЙРХАН ЯРЬДАГ БАЙЛАА

Зочин
Зочин
1 сар 24, 2025 19:46

Бас нэг харийн шээс долоосон гөлөг

хүннү
хүннү
1 сар 24, 2025 19:58

Тэр сайхан эмэгтэйг хойч үедээ гэгээлгээр дүслэж харуулах байсан юм. Үзэгч олон энэ киног хийхээс нь өмнө Пагамдулам гэдэг хүнийг олон эх сурв�##�жаас олж мэдээд хайрлаж өрөвдөж ирсэн. Одоо ч YouTube сувгаар дүүрэн байна. Монголчууд тэр эмэгтэйг хараар биш гэгээлгээр зүрх сэтгэлдээ хайрлаж хүндэлж явна. Гэтэл тэр сайхан эмэгтэйгийн тухай кинонд, ш�##� эсрэг муухай �########� хүүхэн мэт харуулхаар хүмүүсд яаж сайхан сэтгэгдэл төрөх юм? Би Эмүүжингийн бичсэнийг уншсан. Түүний зөв. Чи түүнийг харин буруу ойлгож. Эмүүжинг Оюунгэрэлтэй атаархаж эсрэг юм бичлээ гэхшүү юм ярьсан байна. Эр юм байж хүүхнүүдийн дундуур “хар муур” гүйлгэж яах гээв. МЭХолбоо захи�##�агч нь, Оюунгэрэл мөнгө босгож. Гэхдээ чи Оюунгэрэлийн санааг авах байсан. Чи хэт биеэ тоосон зангаараа түүнийг үл тоосон байна. Яагаад гэхээр монгол эмэгтэйчүүдийн нэрийн хуудас бахарх�##� болон олон сайхан эмэгтэйчүүдийн нэг Пагамдулам гэдэг хүнийг монгол хүн бүрийн сэтгэлд гэгээлэгээр шингээж үлдээхийг хүсэж энэ киног хийлэгсэн байх. Түүнээс биш та бүхний хийсэн шиг хар бараан нь ихдсэн, тэр эмэгтэйг монгол хүн бүрт жигшүүлэх гэж хийлгээгүй байлгүй дээ.
Оюунгэрэл буруу сонголт хийжээ. Өөр хүнд хандах байж. Ганболд киногоо муу болж гэж мэдээд байна. Ямар муу юм хийчлээ гэлтэй биш. Хий хоосон Оюунгэрэлийг л өмөөрсөн юм яриад байна.
За за ямарч байсан уг киног үзсэн нь дахин үзэхгүй, үзээгүй нь зорин очихооргүй кино болжээ.

Зочин
Зочин
1 сар 24, 2025 20:03

Саяхан энэ киног үзсэн. Пээ Пагамдулам шэж ааш авир нь дийлдэхгүй хажууд нь эр хүн бүү хэл чөтгөр тогтохооргүй хүн бжээ л гэж харлаа. Агуу зүтгэлтэн гэдэг өнцөг харагдсангүй.

ЭМҮЖИН
ЭМҮЖИН
1 сар 24, 2025 20:41

КИНО ШҮҮМЖ ! КИНО ЗОХИОЛ ГЭЖ БАЙХГҮЙТЭЙ АГААР НЭГ БОЛСОН ! БҮР ДАВРААД НАЙРУУЛАГЧ НЬ ШҮҮМЖ ТӨДИЙ ЮМ СОНСЧ ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДАХГҮЙ ! КИНОГОО ТАЙЛБАРЛААД ! БИЕЭ ӨМӨӨРӨӨД ЭХЭЛДЭГ ГЭНЭЭ ! ҮЗЭГЧИД ШҮҮГЧ !!!

Энэ эрдэмтэн биш
Энэ эрдэмтэн биш
1 сар 24, 2025 21:02

Эргүү хар архичин л бна
Ийм юмнаас ийм бүтээл л гарна даа

Холбоотой мэдээ

Back to top button