НИЙГЭМ
П.Очирбат агсныг сүүлчийн замд нь үдэх ёслолын дараа Төрийн ордноос "Алтан Өлгий" хүртэлх замыг түр хаана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр эцсийн замд нь үдэх төрийн хүндэтгэлийн ёслол болсны дараа Төрийн ордноос “Алтан Өлгий” дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд нутаглуулахаар хөдлөх гэж байна.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг түр зогсоох арга хэмжээ авах бөгөөд Төрийн ордноос “Алтан Өлгий” дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн хүртэлх авто замын хөдөлгөөнийг 09:40 цагаас эхлэн хэсэг хугацаанд хаана хэмээн албаныхан мэдээллээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.