Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп хүүхдүүдэд иргэншил олгохыг зогсоох тушаал буулгасныг шүүгч түр хугацаагаар хориглов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.01.20/ АНУ-д мэндэлсэн хүүхдүүдэд иргэншил олгохыг зогсоох тушаалд гарын үсэг зурсан юм. Тэгвэл АНУ-ын Холбооны шүүгч пүрэв гарагт /2025.01.23/ тэрхүү тушаалд түр хугацааны хориг тавьсан байна.

Тодруулбал Сиэтл хотод байрладаг АНУ-ын дүүргийн шүүгч Жон Кауфенур түр хориг тавьжээ. Тэрбээр Вашингтон, Аризона, Иллиной, Орегон мужуудын гаргасан уриалгыг сонсон ийм алхам хийжээ. Кауфенур Трампын тушаалыг хамгаалж буй АНУ-ын Хууль зүйн яамны хуульчтай уулзахдаа “Хуульчдын зөвлөлийн гишүүн энэ тушаал нь үндсэн хуульд нийцнэ гэж хоёрдмол утгагүйгээр хэлж байгааг ойлгоход хэцүү байна” гэсэн юм.   

Үүний дараа Трамп шүүгч Кауфенурийн шийдвэрийг давж заалдана гэсэн юм. Түүний зурсан тушаал нь хэрэв АНУ-д төрсөн хүүхдийн эцэг, эх нь хууль ёсны байнгын оршин суугч биш бол иргэншил олгохоос татгалзахыг АНУ-ын агентлагуудад үүрэг болгосон.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button