УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ерөнхий сайд үг хэлж, намрын чуулган хаана

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/ хаалтаа хийнэ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг,
- Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг,
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал,
- “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ерөнхий сайд тайлангаа тавих ёстой .................... үг хэлэх биш г ишүүдийн асуултанд хариулах үүрэгтэй юм???????????????