УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган | Ерөнхий сайд, хотын дарга хоёр "Шинэ Зуунмод"-ыг "Хүннү" болгох санаачилгаа тайлбарлав

Өнөөдрийн /2025.01.24/ УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд "Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх"-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Хүннү гэдэг нэр яаж сонгогдоод байгаа юм бэ. Анхны төрт улсынхаа нэрээр нэг аймгаа нэрлэж болох юм уу. Түүхээ жижгэрүүлж яах гээд байгаа юм. Бусад улсад ийм жишиг байхгүй. Би нэлээн судалсан, хараарай. Хэл шинэчлэлийн түвшинд тайлбар авсан юм уу. Судалгаа, шинжилгээний хурал хийх ёстой. Заавал Хүннү гэж нэрлэх юм уу. Ирээдүй рүү чиглэсэн нэртэй байж болохгүй юм уу" хэмээн асуулаа.
Хотын дарга Х.Нямбаатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дараах хариулт өгөв.
- Хотын дарга Х.Нямбаатар, "Нэрийг нь өөрчилье гэдэг асуудал Засгийн газрын хуралдаанаар яригдсан. "Дэлхийд монголын хамгийн их сурталчилж, түүхийн хувьд урагшлуулсан төрт улсынхаа нэрээр нэрлэвэл яасан юм бэ" гэдэг зүйл яригдаад тодорхой судалгаанууд хийгдсэний үндсэн дээр ийм санал санаачилга гарсан. Жишээ нь, Эдийн Засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр "Эдийн засгийн том бүс үүсгэхэд даацтай, далайцтай нэр байвал яасан юм бэ" гэдэг санаачилга гаргасан.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Зуунмод хот нэршлээр олон улсад кронцепцийн уралдаан зарлах боломж тааруу. Зуун ширхэг мод гэдэг утгаар орчуулагдахад, түүнийгээ яаж тайлбарлах вэ гэдэг асуудал. Таны хэлж байгаачлан түүхээ тод томруун болгох тусам чухал гэдэг утгаараа Хүннү гэдэг нэрээр нэрлэх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Олон улсад тайлбарлах нь хялбар, эртний эзэнт гүрний түүх одоо үетэйгээ гинжин хэлхээний холбоотой. Археологчидтой ч уулзаж, ярилцсан. Хүннү улсын нийслэл "Луут" гэдэг нэртэй хот байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төв аймгийхан л их дэмжихээр нэр бна даа !
Ер нь Хүннү гүрний нэрийг нэг сайн патентлаад авах нь их чуха л юмаа. Чингис хааны нэрээр Хэнтий аймг ийн төвөө нэрлэсэн, Батмөнх Даян хааны хөшөөг Өмн өговьд босгосон нтр чинь их зөв шүү !
Нацагдоржийн Дашдоржийн...кх кх кх... хөшөөг шил жүүлсэн нь тэр орчиндоо тун аятайхан зохисон юмаа.
Самбуу гуайн хөшөөг ч гэсэг тэр нэг байшингийн бул ангаас зөөгөөд Цэдэнб�##� даргын хөшөөний дэргэд тавьчихв�##� бас л их аятайхан зохицохоор юм шиг бай гаа юм даа.
Хүннү байна уу мүннү байна уу, чух�##� иум уу, авилгачдаа. Алтангэрэл сайдын төсөлөө таг дарахаар шийдэв үү, та нар. Тэр нэр мэтээ өөрчлөхийн оронд хулгайн хөрөнгөө буцааж улсаа хохиролгүй болгох яаваа. Бүгдээрээ орооцолдох учир гүрийхээр шийдэв үү