“Ураны гэрээ үзэглэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээний үеэр гаднын бүртгэлгүй дугаараас гишүүд рүү мессеж бичсэн”

Өнөөдрийн /2025.01.24/ УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр, “Эрхэм монголчуудаа, эрхэм нийслэлчүүдээ, Засгийн газар алсын хараа 2050 хөгжлийн бодлогод туссан зорилго зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч, үе шаттай хамтдаа шийдвэрлэж байна. Хөгжлийг гацаах зорилготой улс дамнасан зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш. "Бадрах Энержи"-тэй ураны гэрээ, Ганцмод-Гашуунсухайт хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээ хийгдэх үед жагсаал цуглаан өрнөж, УИХ-ын гишүүдийн утсанд гадны бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажил явагдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол гацаагчдын олон жилийн турш өрнүүлсэн хуучин технологи гэдгийг та бүхэн мартаж болохгүй юм. Гэхдээ бид хамтдаа зориг гарган даван туулах учиртай.
Засгийн газраас эрэмбэлэн гаргасан 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн УЦС, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг дэмжих тогтоол Монгол-Францын уран олборлох гэрээг дэмжиж баталсан УИХ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон эрхэм гишүүд та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Мөн тэрбээр, "Хот бол амьд организм. Нийслэлийг асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцсон эрдэмтэн судлаачид зөвлөсөн. Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөө зөв бас буруу хийсэн. Түүнийгээ хэрэгжүүлж чадсан ба чадаагүй гэдэг л асуудал. Нийслэлийн асуудал улстөржих сэдэв огт биш юм. Тийм учраас бид нийслэлийг хөгжлийг дэмжих бүлэг байгуулж ажиллаж байна. Нийслэл, бүсийн асуудлыг хамтад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай. Анхны хөгжлийн төлөвлөгөөг 1954 онд баталж байсан бол 1961, 1976, 1986 онуудад тодотгол хийж байсан. 2020 он хүртэл хэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2002 онд баталсан байдаг. Бүтэн хэрэгжээгүй суурь шалтгааныг эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагаагүйгээс төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн, засаглалын тогтворгүй байдал, хууль бус газар олголт хавтгайрсан асуудал, хариуцлагын тогтолцоо сул зэргийг холбож үзсэн.
Харин энэ удаад хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлан Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлсон. Намрын чуулганд өргөн барьсанаар хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлэх юм” хэмээлээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг үүний дараа хэлэлцэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ердөө 4 хөн сарын хуцагаанд 28 жил гацсан уран, 15 жил гацсан төмөр замын холболт зэргийг шийдлээ! Данх бацаанд том улс төрч хүнп байх хэд хэдн чанар бна. 1. Зоригтой, 2. Тууштай, 3. Хатуужилтай
????????????????????????????????
????????????????????????
Данхад нэг муу дутагдл бна ! Өлөн хулгайч Женког баривчлахгүй, Хэрээгийн найруулгаар бүх юмыг хийж бна,чи энэнээсээ болж муугаа үзнэ шүү,тэр луйварчин г одоо л тонгорохгүй бол энэ олон зоригтой эхлүүлсэн ажлыг чинь нэг л өдөр оросуудаараа будаа болгуулна, чамайг Хэрээ ахтай чинь хамт Оросын тусгайгийхан бялбайта л нүдээд хаяна шүү дээ !!!
Түрүү түрүүчийн хуучин шинэ түүхээс сургамж аваач!!!
Монголын дайсан Элбэгээ түүний нөхөд тэргүүтнүүд байна даа. Женког Төмөр зам гацаасан �##�дагдсан боломж гээд Элбэгээ хавиас 10 гаран жил нүдсэн. Эцэст нь жинхэнэ гацаагсад сая ил боллоо.
Энэ хүүд зориг зүрх байна аа байна олон жил боссон хана хэрэмийг давах ч хэцүү дээ хэцүү хорлогдчих вий дээ муу муухай хүмүүс бялдуучлаад д л дэргэд нь явж байгаа
Данх эх орон ард түмнийхээ өмнө хэмжээлшгүй хөхөж баршгүй их нүгэл үйлдэж эх нутаг ард түмнээр дааж давшгүй их тамд унгаж их нүгэл үйлдэж ураан олборлох гэрээ хийлээ
"Байга.ль цацрагын ба химийн бохирдлоос бидний ЗОРИГоор цэвэршинэ" гэж найдах нь дэлхийд байхгүй ТЭНЭГЛЭЛ. Үндэстэнээ устгах нөхцлийг үүсгэх нь хамгийн хүнд ГЭМТ ХЭРЭГ.