Япон эмэгтэй 35 минутын дотор найман зам тээврийн осол гаргажээ

47 настай Япон эмэгтэй 35 минутын дотор найман зам тээврийн осол хийсэн байна. Тодруулбал өнгөрсөн ням гарагт /2025.01.19/ тэр эмэгтэй Осака хотод 07:00-07:35 цагийн хооронд найман тусдаа осол гаргажээ. Тэр 07:00 минутад анхны ослоо гаргахдаа 46 настай эрэгтэйн машиныг мөргөөд, зугтсан байна.
Зургаан минутын дараа тэр 49 настай эрэгтэйн машиныг мөргөөд зугтаж, үүнээс хоёр минутын дараа 60 настай эрэгтэйн машиныг мөргөн дахин зугтсан юм. Үүний дараа тэр скүүтэр унаж буй эмэгтэй, явган зорчиж байсан хоёр хүнийг мөргөжээ. Зургаан осол хийснийхээ дараа дэр 07:35 минутад хана мөргөж мөн 33 настай мотоцикл унаж явж байсан хүнийг мөргөсөн байна. Ослуудын улмаас хоёр явган зорчигч болон мотоциклтэй явсан хүн бага зэрэг бэртжээ.
Хэрэгтэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж. Цагдаа нар байцаалт авахад тэр эмэгтэй “Би осол хийх хэмжээний аюултай бариагүй. Би машин бариагүй” гэж хариулсан юм.
Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жарг�##�маа
Ха ха..өнөө Жарг�##�маа чинь тэнд оччихсн манаргаж явна..Япон хэл мэдэхгүй юм чинь тэгж л хариулахаас яах вэдээ..