Энтертайнмент

Dyrbergkern: Цөөн тоогоор үйлдвэрлэсэн зүүлтийг манайх ОНЦГОЙ үнээр худалдаалсан

Данийн гоёл чимэглэлийн “Dyrberg kern” брэндийн нэгэн зүүлт өчигдрөөс /2019.12.13/ олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Тодруулбал, “Тус брэндийн нэгэн зүүлтийг Монгол мөнгөөр 120 мянган төгрөгөөр аваад Монголд 7 сая 500 мянгаас хямдруулаад 3 сая 500 мянган төгрөгөөр зарж байна” гэх мэдээлэл тархсан юм.

“Супер рубин” компани тус брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирж худалдаалдаг юм. Түүнчлэн Япон дахь салбарын эрхийг эзэмшиж буй билээ.

Монголд хэд дахин өндөр үнээр зарагдаж буй зүүлтний талаарх мэдээллийн дагуу Ерөнхий менежер Дорждуламаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайхыг “Dyrberg kern” брэндийн гоёл чимэглэлийг хэд дахин өндөр үнээр оруулж ирж зардаг гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан мэдээлэл өгөхгүй юу?

-Манайх “Dyrberg kern” брэндийн бүтээгдэхүүний 99 хувийг албан ёсны сайт дээрх үнээр нь оруулж ирж зардаг. Үлдсэн ганцхан хувийг тодорхой шалтгаанаар өсгөж зардаг. Үүнд ихэвчлэн дахиж үйлдвэрлэгдэхээ больсон бараа бүтээгдэхүүн хамаардаг.

Олон нийтийн авах бололцоо боломжид тааруулан DYRBERG/KERN компани маш хямд хэн ч худалдан авах боломжтой байдлаар таримал чулуу шигтгээнүүдийг ашиглан 2018 онд дахин үйлдвэрлэж дэлхий дахинд борлуулж байна. Заавал үнэтэйг бус хүмүүст боломжийн үнэ бүхий гоёлууд гаргасанд бид ч баяртай байдаг. Жинхэнэ DESIGNER'S LIMITED болон сүүлд хийсэн энгийн загваруудын ялгааг манай хэрэглэгчид өөрсдөө мэднэ. DESIGNER’S LIMIITED коллекц бол манай нийт бүтээгдэхүүний 1% хэн хувийг эзэлдэг бөгөөд бусад 99% ийн бүтээгдэхүүн дэлхий нийтийн үнийн жишгийн дагуу Mонгол улс харин ч ханшийн зөрүүг үл харгалзан үнийн бодлогоо тогтмол барьдаг гэдгийг онцолмоор байна.

-Тус брэндийн нэгэн зүүлтийг “Монгол мөнгөөр 120 мянган төгрөгөөр аваад Монголд 7 сая 500 мянгаас хямдруулаад 3 сая 500 мянган төгрөгөөр зарж байна” гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Цахим орчинд нэг зүүлт тэнгэрт тулчихсан үнэтэй байна гэх шүүмжлэл гараад байгаа. Скрийншот хийж түгээгээд байгаа зүүлт нь өмнөх оны загвар юм. Тухайн зүүлт нь Дизайнер лимит зүүлт буюу 2013 онд онцгойлон, цөөн тоогоор гарсан. Загварын үнэтэй андуурч ойлгоод байгаа юм энэхүү коллекц нь бусад бүтээгдэхүүнээсээ өөр өөр байдаг. Ахиж хийгдэхээ больчихсон загвар гэсэн үг. Тухайн үед худалдаалагдаж байсан үнэ ханшаар нь манайх авч байсан юм л даа. Улмаар төв сайтынх нь албан ёсны зөвшөөрлийн дагуу ОНЦГОЙ үнээр худалдаалсан. Энэ зүүлтийн тухайд бид брэндийн бодлогын хүрээнд үнэ цэнийг тогтоох зорилготой. Мөн шигтээ, материал нь дахин давтагдашгүй бүтээгдэхүүн.

Бид цахим хуудсан дээрээ албан ёсны тайлбар мэдээллээ оруулсан. Ганцхан зүүлтнээс болж манай бүх бүтээгдэхүүнийг үнэтэй зарж байна гэж гуйвуулах хандлагатай мэдээлэл цацагдаад байгаа. Тайлбар мэдээлэл оруулснаас хойш хүмүүсийн ойлголт эерэг, зөв тал руу эргэсэн. Тиймээс та бүхнийг ч үнэн зөв мэдээлэл түгээгээсэй гэж хүсэж байна.

-Тээвэрлэлтийн зардалд хэр өндөр өртөгтэй вэ. Тээвэрлэлтийн зардлаас үүдэж үнэ харьцангуй нэмэгдэх тохиолдол гардаг уу?

-Тээвэрлэлтийн зардалд мэдээж тодорхой мөнгө нэмэгддэг. Бид тээвэрлэлтийн зардлаа оруулж нэмсэн ч үндсэн сайтан дээрх үнээсээ хямд байх тохиолдол ч гардаг.

-Танайх хичнээн нэр төрлийн гоёл чимэглэл худалдаалж байна вэ?

-Манайд 2000 гаруй нэр төрлийн ээмэг, цаг, зүүлт, бугуйвч, бөгж худалдаалагдаж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
GUUMII
GUUMII
2019-12-24 16:54

НЭР ХҮНДТЭЙ БРЭНД МЭДЭЭЖ СУДАЛЖ Л ХИЙСЭН БАЙГАА

АРИУНАА
АРИУНАА
2019-12-24 16:55

НЭЭРЭЭ САЛБАРУУД НЬ ХААНА БАЙДЫН ТЭР ГОЁ ЗҮҮЛТИЙГ ОЧИЖ ҮЗЬЕ

GANAA G
GANAA G
2019-12-24 16:56

une bas sain marketing hiijee -ene nogoo olon humuus nuur tsarai bldog brand monuu

haha
haha
2019-12-24 20:27

deerhi 3 comment bichsen piazda ene yariltslaga ogson luivarchinn bnahsdee hehe zara h and m iig siteaas n zugeer hudaldaad avchdag shig avchaad hudlaa shaahaa boli izdu min

Зочин
Зочин
2019-12-27 06:55

Ha ha mo gold bdg brand geh delguuruud bugd hulhiddag .Ene dyberg iig bol Europe d zugeer l accessories maygaar heregledeg iim unetei ni bdg

samples of cialis
samples of cialis
2020-01-04 21:16

Hello, blame you in regard to tidings! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-11 02:18

Hello, tender thanks you in regard to information! generic viagra without subscription walmart http://viapwronline.com I repost in Facebook.

Peterseaph
Peterseaph
2020-01-14 11:50

Hello, blame you http://cialisxtl.com in favour of information! side effects of cialis
sildenafil vs viagra

WayneTaw
WayneTaw
2020-01-18 16:32

Cialis purchasing cialis on the internet how to take cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-21 16:27

Cialis cialis online generic cialis no doctor's prescription

WayneTaw
WayneTaw
2020-01-27 00:50

Cialis cialis pills for sale when will cialis go generic

WayneTaw
WayneTaw
2020-01-29 08:43

Cialis lowest price cialis show cialis working

RobertBet
RobertBet
2020-02-02 01:29

tesco cheap viagra viagra cheap fast tesco cheap viagra

RobertBet
RobertBet
2020-02-05 07:28

viagra sale karachi buy cialis safely online viagra buy now pay later

RobertBet
RobertBet
2020-02-08 09:59

cheap viagra eu buy cheap viagra generic online buy viagra express delivery

Холбоотой мэдээ

Back to top button