Бизнес мэдээ

Монгол Улсаас БНЭУ-руу РУПИГИЙН шилжүүлэг хямд, хурдан хийгдэж эхэллээ

ХХБ нь олон улсын шилдэг банк болохынхоо хувьд аль ч түвшний гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаанд хариуцлагатай хандаж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай нээлттэй  хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ удаад ХХБ Бүгд Найрамдах Энэтхэг улсын (БНЭУ) AXIS банканд рупи данс нээж, Монгол Улсаас РУПИГИЙН шилжүүлэг хийж эхэллээ.

AXIS банк нь БНЭУ-ын Махараштра мужийн Мумбай хотод төвтэй, 5000 гаруй салбартай үндэстэн дамнаж үйл ажиллагаагаа явуулдаг БНЭУ-ын арилжааны тэргүүлэгч банкуудын нэг юм.

ХХБ тус банканд рупи данс нээснээрээ Монгол Улсаас БНЭУ руу хийгдэж буй хил дамнасан худалдаа, засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжих, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх том алхам хийлээ.

Энэхүү төлбөр тооцооны шинэ гарц нь Монгол Улсын иргэдийн гадаад төлбөр тооцоог хялбарчилж, илүү түргэн шуурхай болгож байна.ХХБ Монгол Улсын арилжааны ууган тэргүүлэгч банкны хувьд бусад банкнууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, банкныхаа төдийгүй Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын зах зээл дээр илүү өсгөх, бататгах ажлуудыг үргэлжлүүлэн хийсээр байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button