УЛС ТӨР

Саудын Араб Улс эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт орж ирэх сонирхлоо илэрхийллээ

Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр хэлэлцсэн асуудлыг дараагийн түвшинд гаргахад хоёр талын оролцоог нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо.

Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо.  Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали тус улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр буйг илэрхийлж, эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллах боломжтойг онцлов.
 
Уулзалтаас Монгол Улс, Саудын Арабын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийх,  санамж бичиг байгуулах чиглэлд ажиллахаар тогтлоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2025 18:39

Саудитын мөнгийг оруулж ирэх л хэрэгтэй!!! Цаадуул чинь Монголын өвлийн хүйтэнд амьдарч чадахгүй!

Зочин
Зочин
1 сар 25, 2025 00:39

Сэргээгдэх гэж хичнээн ч ярьдаг юм...огт үр дүн гардаггүй Шууд цахилгаан станцаа барьцгаа....бүтдэггүй сэргээгдэх эрчим хүч гэх худ�##� яриа....з�##�хлаа

Зочин
Зочин
1 сар 26, 2025 09:44

ямар муухай гут�##� өмссөн авгай вэ аятайхан хувцаслаж болохгүй байна манайх ядуу орон гэж байгаа юм шигээ

Холбоотой мэдээ

Back to top button