НИЙГЭМ

Өнөөдөр НИТХ-ын хуралдаан болно

Энэ долоо хоногт болон өнөөдөр болох үйл явдлуудын тоймыг нэгтгэн хүргэж байна.

Өнөөдөр,

10:00 цагт: УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.

10:00 цагт: НИТХ-ын lll хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Москвагийн Улсын их сургуулийн 270 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаар Төгсөгчдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийнэ. 

11:00 цагт: Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99790206, 80190070

13:30-17:45 цагт: Ойн салбарт хэрэгжиж буй Олон улсын төслүүдийг уялдуулах, мэдээлэл солилцох уулзалт Туушин зочид буудалд болно. Утас: 99 407134

15:00 цагт: Оросын шинжлэх ухаан, соёлын төвд эх орны дайнд Ленинградын бүслэлтээс гарсны 81 жилийн ойд зориулсан уулзалт болно.

Урлаач Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг Чингис хаан Үндэсний музейд дэлгэнэ.

1 дүгээр сарын 27-нд: "Дэлхийн анагаах ухааны хөгжил Монголд" анхдугаар хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

1 дүгээр сарын 27-нд: "Хүннү Монгол эрдэнийн шатар" үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд дэлгэнэ.

1 дүгээр сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

1 дүгээр сарын 31-нд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.

2 дугаар сарын 1-нд: А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button