Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Х.Баасанжаргал: Хаврын морин уралдааны цаана хууль бус мөнгө угаалт байхыг ч үгүйсгэхгүй. Хардлага бий

Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан жагсаал тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.


-Уяач нар улстөрчдөд "Орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ" гэдэг-

-Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан жагсаалыг сөрж УИХ-ын гишүүдээс ганцаараа түрүүлээд олон нийтэд мэдээлэл хийлээ. Энэ сэдэв хуучин биш ч, багагүй талцал маргаан дагуулдаг. Энэ удаад ч бас тэглээ?

-Хаврын морин уралдааны үеэр хүүхдийн эрх зөрчигддөг гэдэг нь тодорхой асуудал. Энэ тухай яриад маргаад байх шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ яагаад жил болгон сөхөгдөж, яригдаад байна вэ гэдгээс эхлээд харах ёстой юм билээ. Шуудхан хэлэхэд улстөртэй холбож ойлгох хэрэгтэй юм байна. Улстөрийн тогоонд орж ирээд үүнийг илүү ойлголоо. Мэдэрлээ.

-Тодорхой хэлбэл?

-Сонгуулийн болон сонгуулийн бус үед хаврын морин уралдааны асуудлыг сөхөж гаргаж ирж, үйл явдал өрнүүлдэг. Сонгуулийн өмнө орон нутгаар явж байхад тухайн аймагтаа нэр нөлөө бүхий уяач нар улстөрчдөд хамгийн түрүүн хэлдэг зүйл нь "Хэрэв та орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ" гэдэг байдлаар нөлөөлдөг юм билээ. Өөрийнхөө нүдээр харж, чихээр сонссон. Ийм улстөрийн нөлөө асар хүчтэй явагддаг юм байна.

Өнгөрсөн жилийн сар шинийн баяраар манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уяач нартай цуг нэвтрүүлэгт оролцсоныг та бүхэн санаж байгаа байх. Мэдээж өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой нэвтрүүлэг байсан. Тэр үеэр хаврын морин уралдааны сэдэв дахин сөхөгдөж байсныг санаж байна. Эсэргүүцсэн хүмүүсийг үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг мессежүүдийг хүчтэй түгээж байна.

Иргэдийг талцал, хуваагдалд хүргээд байгаа ч энэ бол хэсэг улстөрчид, эрлийз морьдын эзэд, мөнгөтэй төгрөгтэй хүмүүсийн лобби гэдэг нь маш тодорхой.

-УИХ-ын гишүүн болохоосоо өмнө лоббиг нь сонсож байжээ. Парламентад орж ирснээсээ хойш харин ятгалга, явуулгатай таарч байв уу?

-Улстөрд орж ирээд улстөрийн нөлөө нь ямар хүчтэй явагддаг юм бэ гэдгийг харсан учраас дуугарч байна. Улстөрийн өнцгөөс нь хараасай гээд хэлж байгаа юм. Сонгууль болон цаг үеийн асуудлыг маш сайн ашигладаг юм билээ. Жишээ нь, Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэхээр хэрэгжүүлж байгаа "Go Mongolia"-г далимдуулж байгаа юм. "Та нар жуулчдыг татахын тулд хүүхдээр морь унуул" гэдэг байдлаар өөрсдийнхөө лоббиг хийж байна.

-Улстөр, эдийн засгийн бүлэглэлийн эсрэг Засгийн газар “үгүй” гэж хэлээсэй-

-2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоолоор хаврын морин уралдааныг хориглосон шийдвэр гаргаж байлаа. Гэвч хууль бусаар буюу нууцаар зохион байгуулсаар ирсэн. Одоо Засгийн газрын шийдвэрээр "Хаврын морин уралдаан зохион байгуулдаг болох” эрсдэл байгаа юу?

-Засгийн газрын тогтоолоос гадна шүүхийн хоёр удаагийн шийдвэр бий. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн өмнө Засгийн газар тогтоолоо авч ирээд эвлэрсэн. Шүүхийн тогтоол, эвлэрэл хоёрыг шүүх баталгаажуулсан. Тэгэхээр Засгийн газрын дангаараа мэдэх асуудал биш.

-Гэхдээ холбоо нь улстөрчид рүү тэр дундаа Засгийн газрын түвшинд хандчихсан байгаа биз дээ?

-Монголын морин спорт уяачдын холбоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайханд хандаж, хаврын морин уралдааныг сэргээхийг хүссэн юм билээ. Маргаашийн /лхагва/ хуралдаанаараа шийдвэр гаргах байх. Улстөр, эдийн засгийн бүлэглэлийн эсрэг “үгүй” гэж хэлдэг байгаасай. Засгийн газар байр сууриа хатуу илэрхийлээсэй.

-Цол, чимэг олгох асуудал нь ч улстөрөөс ангид биш юм байна?

-Үндэсний баяр наадмын тухай хуулиар Засгийн газрын тогтоолоор зохион байгуулсан уралдаанд уяачид цол, чимэг олгодог асуудал нь улстөрд ойр гэдгийн нэг нотолгоо. Засгийн газар, уяачид нэг бүлэг болоод байгаагийн шалтгаан энэ. Уяачийн цол, чимэг өндөр байх тусам морь нь үнэд ордог гэж байгаа юм. Үүнд хууль бус мөнгөний эргэлтийн асуудал яригдаад байна. Мөнгө угаалтын асуудал байхыг ч үгүйсгэх аргагүй. Тэгэхээр өв уламжлал гэдэг нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүсийн улстөр бөгөөд эдийн засгийнх нь хувьд чухал учир жил бүр сөхөөд байна гэж хардаж байна.

-Хууль бус мөнгөний эргэлт гэснээс уяачид улсад татвар төлдөггүй гэх асуудал мэр сэр яригддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хурдан морио үнэтэй зарлаа гэж ярьдгийг сонссон л байлгүй. Жишээ нь, "Дундговийн н.Улаанхүү морио 200-300 сая төгрөгөөр зарлаа" гээд шуугицгаасан. Ер нь уяачдаас татвар төлж байсан хүн байгаа болов уу. Өндөр үнэ хүргэж зарж, арилжаж байгаагийнхаа төлөө татвар төлдөг үү гэдгийг нь эргэж хармаар байгаа юм. Сэтгүүлчид үүнийг эрэн сурвалжлаасай гэж боддог.

-Өв соёл гэж андууртлаа тархиа угаалгаж, улстөрчид болон мөнгөтэй холбогдсон байна-

-Oлон нийт хэрсүүcжжээ. "Хүүхдээр морь унуулахгүй" гэж давалгаалж байна. Бүр "Томчууд өөрсдөө уна" гэдэг санал давамгайлж байна лээ?

-Зөвхөн 2021, 2022 оны судалгааг хэлье. 2021.07.01-12.31-ний хооронд улсын хэмжээнд 478 хүүхэд мориноос унаж гэмтсэн, 20 хүүхэд амиа алдсан. 2022.01.01-07.30-ны хооронд улсын хэмжээнд 1086 хүүхэд мориноос унаж гэмтсэн, 14 хүүхэд амиа алдсан.

Асуудлын цаана шийдлийг нь бас ярих ёстой. Хаврын морин уралдаанаа зохион байгуулаад насанд хүрэгчид өөрсдөө унах эрх нь нээлттэй. Хүүхдээр морь унуулаад өв уламжлал үлдэх үү гэвэл үгүй. Наад зах нь мотоциклоосоо бууцгаамаар байна. Өдөр тутамдаа яагаад морио унахаа больчихсон юм бэ. Томчууд өөрсдөөсөө энэ асуултыг асуух хэрэгтэй. Өв соёл, уламжлалаа авч үлдэх олон үйлдэл хийж болно. Яагаад заавал хүүхдээр морь унуулсанаар өв уламжлалаа авч үлдэнэ гэж эндүүрээд байгаа юм бэ. Өв уламжлал биш гэдгийг Үндэсний архивын баримтаар шүүх хангалттай тогтоочихсон. Хаврын морин уралдаан нь 2004-2005 оноос эхэлсэн, 15-хан жилийн настай. Үүнийг бид өв соёл гэж андууртлаа тархиа угаалгасан байна. Андууртлаа улстөрчид болон мөнгө оролцсон байна.

-Нөгөө талаар уламжлалаа хадгалж яваа, жинхэнэ монгол морио хамгаалж яваа уяачдын асуудал наадмаар л хөндөгдөөд намждаг нь харамсалтай?

-Нөгөө талд жинхэнэ уламжлалт монгол морио уядаг хөдөөгийн залуучууд хохироод байна. Өөрийнхөө уяа сойлгоод эрлийз морьдтой уралдах, эн тэнцүү өрсөлдөх ямар ч боломжгүй гэдгийг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Хүүхэд унаж уралддаг өв уламжлалыг сүйтгээд, устгаад байгаа хүмүүс бол мөнгөний уяачид өөрсдөө юм.

Үндэсний их баяр наадам ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Гол шалтгаан нь унаач хүүхэд, монгол морь гэдгийг бид санах хэрэгтэй. Уламжлалт монгол морь уламжлалт уяа сойлгоо тааруулан уралддаг уралдааныг л бид зун харахыг хүсэж байгаа. Энэ дуу хоолойд нэгдээсэй гэж хүсэж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2025 08:17

Хулгайгаар баяжсан цээж баячуудын зугаа цэнгэл шүү ЕС аа

Зочин
Зочин
1 сар 28, 2025 08:30

Бид дэмжиж байна томчууд өөрсдөө морьдоо барьж унаж болно хүүхэд багачууд унаж болохгүй

TOMO
TOMO
1 сар 28, 2025 08:48

iim setgeltei gishuun bgd bayrlaj bn ! tand amjilt husie !

Зочин
Зочин
1 сар 28, 2025 08:56

Эргүү шээс

Зочин
Зочин
1 сар 28, 2025 09:26

Морьдын цаана их мөнгө эргэлддэг гэдгийг амтай болгон л ярьж байгаа. Жүчээ, газар, морь гээд л хэдэн зуун саяар яригддаг д�##�д бизнесс татвар төлдөггүй. Ил гардаггүй мөнгө угаах хэрэгсэл мөн нь ч мөн дөө.

Иргэн
Иргэн
1 сар 28, 2025 09:51

АДГУУС ХҮҮХЭД ХОЁРООР ЗУГААЦДАГ МАШ ЗЭРЛЭГ ЗУГАА ЮМ ШҮҮ

монгол
монгол
1 сар 28, 2025 10:17

Зөв юм ярих шинжийн эмэгтэй байна. Амжилт хүсье

Зочин
Зочин
1 сар 28, 2025 10:56

Асар их бооцоо тавигддаг .нууцаар

Оюунэрдэнэ
Оюунэрдэнэ
1 сар 28, 2025 11:52

Дэмжиж бна ,одоо ийм улстөрч хэрэгтэй бна

Зочин
Зочин
1 сар 28, 2025 13:14

Энэ хүүхнийг хужаа, монгол адууны соёл устгах гэсэн эрлийз гээд байсан. харин ч мөнгөтэй гарууд чинь жинхнээсээ монгол адууны цусыг уусгаж, эрзийз болгож байгаа ЭРЛИЙЗҮҮД дээ

Зочин
Зочин
1 сар 28, 2025 19:03

Морины наймааны цаана МӨНГӨ УГААЛТ байгаа нь хэнд ч ойлгомжтой зүйл. Саяхан нэг морь 750 саяаар зарагдсан тухай яригдаад байсан.

Зочин
Зочин
1 сар 28, 2025 19:19

Demjij bna zv ariad bna ene gishuun

Хуц
Хуц
1 сар 28, 2025 23:07

Явганаас чарганаас дугуй скүтэр цанын бааз дээр энэ байтугай хүүхэд гэмтэж бга шүү м�##�аа чи тэр бүгдийг нь хохриоч

Зочинзочин
Зочинзочин
1 сар 29, 2025 05:28

Ш�##�даг бөхийг ч монголчууд нээх их хүндлээд бдаггүй бсан шүү айлд орсон багнаас дээш сулгдагүй бсан одоо �######� авч идээд хөлснөөс нь авч уугаад л ийм мухар тэнэг болсон үе шүү дээ. Дээр үед бөх болон бяртай чад�##�тай улсууд тм ч их хүндлэгддэг улсууд ч байгаагүй хар бор хүнд хүчир ажилд зарагддаг тэндээ таарсан шан харамж авдаг бусдын морин жолооч ,зарц барлагдуу тм л улсууд бсан . Монгол хүн морь зовоох дургүй унаж яваа мориороо ур�##�ддаг одоогийн уяач нар шиг мөнгө олох гэж улаардагүй морьний наймаа хийж мөнгө унгаж мөнгөн шагн�##� авдагүй морь мэдэхгүй моринд орж бгаа з�##�уучуудыг бол архаг уяачид бол дорхноо хулхиддаг шүү мөнгийг нь олон аргаар үзүүлж дампууруулсан тохиолдол ч бдаг тгд өөрсдөө хариуцлаг хүлээдэггүй б�##�ай улсууд амьдрах нэг арга нь юмуу даа морь зун цагт л Нэш ур�##�дуулдаг тэрнээс өвөл морь муудчихсан гээд юун морин ур�##�даан хийхгүй . Тгд ч дээр уёд сайн морьтой бсан морь зовоосон морины хөлс их авсан хүмүүс нээр сайн ч бдгуй дээ . Морь зовоосон хүн заав�##� бусдынхаа амиар төлдөг гэж яарьдаг бсан . Тэр пунцаг баяжихын бичиг үсэггүй нөхөр эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг хаа сааагүй л булт2 үсэрч явах юм аа төр ном уншаагүй юм мэдэхгүй улсуудыг дээдэлдэг болох нь дээ

Зочинзочин
Зочинзочин
1 сар 29, 2025 05:34

Морь зарсан үнэтэй морьтой улсуудаас татвар авах цаг болсон шүү их даварч бна гөгөө ануужин тэрбумын адуутай гэж хөрөнгө орлогоо бичсэн Батзандан баахан адуутай гэж шаадаг цаад учир нь ирээдүйд авмлаг авах лиценз зараад татвараас бултсан мөнгөө нотлох гэж адуугаа тэпэн зууг сараар зарсан гэж төрөөр тоглох гэсэн эх оронч завгүй улсуудын үйлдэл

Зочин
Зочин
1 сар 29, 2025 07:21

Мөнгө уга�##�т болчихсон шүү дээ. Газрын хөлдүүд морь ур�##�дахыг зөвшөөрч болохгүй. Мөн маш засч з�##�руулах маш олон зүйл морин ур�##�даанд байгаа. Наадам, цагаан сарын жинхэнэ утга �##�дагдаж баярх�##�, аарх�##�, нуг�##�аа болчихсон

Мөнх
Мөнх
1 сар 29, 2025 08:25

УИХ гишүүд Баасанжарг�##� шиг шударга байх ёстой

Зочин
Зочин
1 сар 29, 2025 10:39

одооны морины ур�##�даан уламжл�##�т морин ур�##�даан биш болсон Хүнээр уяулна Хүний хүүхдээр унуулна морь нь монгол биш эрлийз тэгээд бөөн маргаан тэмцэл учир нь цол тэмдэгнээс болж бна

Зочин
Зочин
1 сар 29, 2025 10:49

Монголыг цөлжүүлж буй гол хүчин зүйл бол ердөө адуу ямаа хоёрын тоо хэтэрсэн явд�##� юм. Адуунд өндөр татвар ноогдуулж ихээр цөөрүүлэх хэрэгтэй. Дааганаас бусад насыг хүүхдээр унуулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 11:08

Их Хур�##�д ийм гишүүн байгаад баярлаж байна аа, ямар мундаг хүн бэ

ннн
ннн
1 сар 29, 2025 15:28

Уг нь хулгайчидтай тэмцэж байгаа гэж найдаж байсан Ерөнхий сайд мөнгөний өмнө бууж өглөө чааваас. Энэ шийдвэрийг шүүхдэж хүчингүй болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 18:43

HURDAN MORI CHIN BAS AMITAN . AMITANII ERH GJ BAS BII HUURHII ADGUUS HUNII JOOHON HUUHED 2 IIG ERSDELD ORUULJ BGAA MUNGUTEI BAYAN BUZARIIN NOVSH NUUD UHEESEI

Холбоотой мэдээ

Back to top button