НИЙГЭМНийгэм мэдээ

ОХУ-ын элчин сайд А.Евсиков, Х.Нямбаатарыг шагнав

Зайсан уулан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласан нээлтийн ёслолын өчигдөр болжээ.

Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан байна. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс гаргасан. Харин нөхөн сэргээлтийн ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран хийжээ.

Арга хэмжээний үеэр Хотын дарга Х.Нямбаатар болон Монголын барилгачдыг сэргээн засварлахад шууд гар бие оролцсон хүмүүсийг ОХУ-ын элчин сайд А.Евсиков "Халхын голын тулалдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялсны 85 жил" ойн медалиар шагнасан байна.

Мөн Хотын дарга X.Нямбаатар орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын талд хөшөөний анхны хэлбэрийг сэргээн засварлахад Ленинград муж 50 гаруй сая төгрөг төсөвлөсөн гэдгийг онцолж, талархал илэрхийлжээ.  

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 27, 2025 11:35

Бидний төлөө х�##�уун амь цусаа урсгасан дайчдын маань хөшөө дурсг�##� үүрд мөнх байх ёстой.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 13:40

Төрийн �##�бан хаагч МУ-ын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад улсын шагн�##� авах хориотой байдаг бус уу

Холбоотой мэдээ

Back to top button