Улс төрийн халуун сэдэв

2025.01.27: Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жилд ДӨРВӨН жил тогтвортой засагласан Ерөнхий сайд болов

Өнөөдрөөс яг дөрвөн жилийн өмнө буюу 2021.01.27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар батламжлагдаж байв. Тэрбээр 41 насандаа Могол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа улиран томилогдсон юм.

Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш 9 дэх удаагийн парламентын сонгууль өрнөж, энэ хугацаанд 32 эрхэм Ерөнхий сайдаар ажилласан байдаг. Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил буюу 20 сарын хугацаатай байв.

Харин Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2025.01.27/-өөр Ерөнхий сайдын албан тушаалд ДӨРВӨН ЖИЛ тогтвортой ажилласан дүрээр нэрлэгдэж байна. Тэрбээр төрийн гурван өндөрлөгийн гуравдугаар дэслэл болох Ерөнхий сайдын албан тушаалыг нийт 48 сар буюу 1460 хоног хашсан байна.

Ингэснээр Монгол Улсад 2004 оноос хойших ДӨРВӨН жил тогтвортой ажилласан цорын ганц Ерөнхий сайдаар нэрлэгдэж байна.

Л.Оюун-Эрдэнэ нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаад, У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын албан тушаалыг авч байв.

Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн нялх биетэй эхийг углааштай шилжүүлсэн" гэх шалтгаанаар Засгийн газраа бүрэлдэхүүнээр нь огцруулах улс төрийн шийдвэр гаргаж байсан үе юм. Улмаар 2021 оны зургадугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, өдгөө төрийн тэргүүнээр ажиллаж байна.

Харин Л.Оюун-Эрдэнэ "Парламентад олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллана" гэх жишгийн дагуу гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалыг авсныхаа дараа /2021.06.25/ МАН-ын даргаар сонгогдож, тухайн үед Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан У.Хүрэлсүхээс тамгаа гардан авч байв.

Л.Оюун-Эрдэнэ нь 2021 онд Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа "Шинэ сэргэлтийн бодлого" нэртэй найман салбарын хөгжилд онцгойлон анхаарсан хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлсэн. Харин намынхаа үзэл баримтлалыг албан ёсоор социал демократ болгон зарласан юм.

Тэрбээр МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийг удирдан орж, парламентад 65 суудал авсныхаа дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиг баримжааг 14 мега төсөл ирэх жилүүдэд хөдөлгөх болгон зарласан юм. Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн Засгийн газрын онцлогоор 126 гишүүн бүхий холимог тогтолцоот сонгуулийн дараах хамтарсан Засгийн газрын байгуулалтыг нэрлэж болно

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 27, 2025 14:51

Дээд дарга нарын ямба ,эрх дархыг эрс багасгах хэрэгтэй.

Сүхбаатар
Сүхбаатар
1 сар 27, 2025 16:06

4 жил Засаглаад яг юуг өөрчилж чадав, САЙХАН л ярьж чадаж байна, бүх буруугаа бусад руу чихэж байна шүү дээ, одоо итгэл �##�дарсан иргэдийн. Цагаан сар наадмаар 10 хоног амрах хууль ч гэх шиг юм санаачлаад л /С�##�барын сайддаа чиглэл өгч/ амьдр�##�аас тасарчихсан л сууж байна энэ нөхөр.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 18:26

Uniin hoorogdol mongonii hansh unalt eruul ayaulgui naad zahin batalgaat orchiniig burduulj ajillaj chadahgui gd

Зочин
Зочин
1 сар 27, 2025 19:28

Наад үгээ 8настай б�##�чираас 80настай буурлуудаас асуув�##� үгүй гэндээ яаавч үгүй шүү 4 жил тэр байтугай 30 жил яг монгол улсад юу өөрчлөгдсөн юм бэ бүүр жил ирэх тусам уруудсаар байгаа шүү үхсэн ацаар 4 жил тогтвор яриад байна аа айн энэ байгаа байд�##� нийгэмээ хардаа утаагаа,түгжрэлээ ийм байхад юун үхсэн ацны тогтвор яриад байна зүгээр чадахгүй бол огцроод ард түмнээсээ уйчл�##� гуйгаад сурчих тэгээд дараа нь �######�аад өг

Зочин
Зочин
1 сар 28, 2025 02:32

Үр дүн байна уу энэ 4 жилд....

Зочин
Зочин
1 сар 29, 2025 10:55

Мо

Холбоотой мэдээ

Back to top button