НИЙГЭМ
Алслагдсан дүүргүүд рүү явах нийтийн тээврийн үнийг нэмэгдүүлэхгүй

Өчигдөр болсон НИТХ-ын хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн бөгөөд ингэхдээ таксины үнэ нэмэхгүй гэдгийг тодруулсан юм.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин хэлэхдээ “Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Баганхангай руу нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлснээр хууль бус такси үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, алслагдсан дүүргүүдэд нийтийн албан ёснй үйлчилгээг нэвтрүүлнэ” гэв. Энэ хүрээнд
- Улаанбаатар-Багахангай дүүрэг чиглэлд Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналыг үндэслэж Дүнжингарав худалдааны төвөө буцаж эргүүлэн том хүн 8000, хүүхэд 4000 төгрөгөөр зорчих төслийг танилцуулжээ.
- Багануур дүүрэг чиглэлд их багтаамжийн автобусаар иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Тус чиглэлд автобусаар зорчих тарифыг том хүн 10.000, хүүхэд 5000, буухиа автобусныхыг том хүн 15.000, хүүхэд 7000 төгрөгөөр тогтоох саналыг боловсрууллаа.
Улаанбаатар хотын хөгжлийг тэлэх бодлогын хүрээнд алслагдсан дүүрэгт амьдарч буй иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
..ТЭНЭГ МАЛНУУД..
Ок
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!