АНУ-ын Хууль зүйн яам Трампыг шалгаж байсан 12 албан тушаалтныг хална
АНУ-ын ерөнхий прокурорын үүргийг гүйцэтгэгч тушаалтан Ерөнхийлөгч Доналд Трампыг шалгаж байсан Хууль зүйн яамны хэд хэдэн албан тушаалтнуудыг ажлаас нь халах шийдвэр гаргасан тухай хоёр эх сурвалж мэдээлжээ.
Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэж буй Жеймс МакХенри хэд хэдэн албан тушаалтнуудад ажлын байрнаас нь түдгэлзүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна. Эх сурвалжуудын нэг нь хэлснээр тэрхүү мэдэгдэлд ажлаас нь чөлөөлж буй албан тушаалтнууд “Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг үнэнчээр хэрэгжүүлнэ гэдэгт итгэхгүй байна” гэж бичсэн аж.
Трамп болон түүнийг дэмжигчид Хууль зүйн яамыг улс төрийн зорилготой мөрдөн шалгалт явуулж байна гэж буруутгасаар ирсэн. Трамп Хууль зүйн яамны тусгай зөвлөх Жеймс Смитийн явуулсан хоёр мөрдөн шалгах ажилд ялангуяа дургүй байсан юм. Нэг нь Трамп 2020 оны сонгуулийн үр дүнг өөрчлөх гэсэн оролдлогын тухай харин нөгөө нь Трамп ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа нууц бичиг баримтуудыг өөртөө хадгалсан тухай байсан. Тэр хоёр хэргийг Трамп сонгуульд ялсны дараа хаасан байна. Тусгай зөвлөх Смит хоёр долоо хоногийн өмнө сонгуулийн үр дүнг өөрчлөх гэсэн оролдлогын тухай мөрдөн шалгалтаар илрүүлсэн баримт нь Трампыг гэм буруутай гэж нотлоход хангалттай байсан гэж хэлсэн юм.
Эх сурвалж: NPR















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржыг дэмждэг зөнөг өвгөн
Трампын үед АНУ хүчирхэгжинээ ! Ээбээгийн санаа зөв учраас энн өвгөн дэмждэг байхгүй юү !!!