Байгаль орчин
Автомат худгийн усаар хар сүүлт, шонхор зэрэг зэрлэг амьтан ундаалжээ

Өмнөговь аймгийн Байгаль орчны Газрын санаачилгаар орон нутгийн хөрөнгөөр тодорхой бүс нутгуудад “Зэрлэг амьтан услах худаг”-ыг хийсэн байдаг.
Улмаар өнгөрсөн намраас эхлэн тус худгуудаар зүйл бүрийн зэрлэг амьтад ундаалж эхэлжээ. Харин энэ өвлийн байдлаар янгир, шонхор, алтан жигүүр шувуу, цагаан зээр, хар сүүлт зэрэг амьтад услах худагт ирж, ундаалсан нь камерын бичлэгт үлджээ.
Зургийг Өмнөговь Байгаль орчин, аялал жуулчлалын газраас авав
Энэхүү худаг нь зөвхөн зэрлэг амьтан услах зориулалтаар хийгдсэн бөгөөд ус нь цагийн тохиргоо болон хөдөлгөөн мэдрэх зарчмаар ажилладаг байна. Мөн услах худаг хийсэн газруудыг бүрэн камержуулжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайхан зүйл хийсэн юм бэ.Та нарт баяр хүргэё.
БУЯН НЬ БАЙНГА ДЭЛГЭРЧ ЯВАГ ЭЭ. ОЛЗ ХАЙГЧИДААС КАМЕРЫГ НЬ САЙН ХАМГААЛАХ НЬ НЭН ЧУХАЛ ШҮҮ.
Энэ зэрлэг ан амьтан услахад зориулагдсан,автомат горимоор ажилладаг худагуудыг санаачлан гаргаж бүс нутгуудад ажиллуулж байгаа нь маш
буянтай,�######�шгүй түгээн дэлэгрүүлэхээр
ажил болжээ.Ийм худаг шаардлагатай цэгүүдийг суд�##�гааны үндсэн дээр тогтоож,Улсын төсөв болон ОУ-н байгууллагын хөрөнгө оруул�##�таар хэрэгжүүлбэл,дэлхийд манайхаас өөр газар байдаггүй ан амьтадын голомт нутаг гэдэгээрээ
Улс орны маань Олон улсын нэр хүнд өсөж,судлаачид жуулчидын их хөлийн газар болно доо.
Маш сайн, дэмжиж байна хүн м�##�аас хол зэлүүд газрын ан амьтдын ундны асуудлыг цаашид ингэж орон даяар зохион байгуулах хэрэгтэй шүү
Маш сайн ажил болжээ баярл�##�аа амжилт хүсье