Гадаад мэдээДЭЛХИЙ

Вашингтонд хоёр онгоц мөргөлдсөн ослоос нэг ч хүн амьд гарсангүй

АНУ-ын нийслэл Вашингтонд “American Airlines”-ийн иргэний тээврийн онгоц зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол лхагва гарагт /2025.01.29/ гарсан. Иргэний тээврийн онгоцонд 64 хүн, нисдэг тэрэгт 3 хүн зорчиж явсан юм. Харамсалтайгаар ослоос нэг ч хүн амь гараагүй байна.

Пүрэв гарагт /2025.01.30/ АНУ-ын албан тушаалтнууд мэдээлэл хийхдээ осол гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна гэсэн юм. Энэ осол нь сүүлийн 20 жил гаруйн хугацаанд АНУ-д гарсан хамгийн их хүний амийг авч одсон агаарын тээврийн осол болов.

Амь үрэгдсэн хүмүүсийн нэрийг зарлаагүй байгаа ч “American Airlines”-ийн онгоц дотор залуу уран гулгагчид байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын Тээврийн нарийн бичгийн дарга Шон Даффи хэлэхдээ хоёр онгоц осол гарахаас өмнө стандарт нислэгийн замаар явж, харилцаа огт тасраагүй гэсэн байна. Виржиниа мужийн амбан захирагч Глен Янгкин “Осол гарах хүртэл бүх зүйл тогтсон журам дагуу явагдаж байсан” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button