НИЙГЭМ

БНСУ-аас Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ

БНСУ-ын “Агаар чийгшүүлэгчдийн холбоо”-ныхон Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтээ Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газар болон НИТХ-д илэрхийлжээ.

“Агаар чийгшүүлэгчдийн холбоо”-ны захирал Гангу Ки Тай “Сөүл 2010 оны эхэн үед агаарын бохирдол, тоосжилт өндөртэй хот байлаа. Тухайн үеийн БНСУ-ын Засгийн газар, Байгаль орчны яамнаас хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжтэйгээ хамтраад олон төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Сөүлийн агаарын чанар муу бүсийг хэмжиж тогтоогоод, хүүхэд, настай хүмүүс түлхүү амьдардаг хэсгийн дотор, болон гадна орчны агаарыг цэвэршүүлэх, чанарыг сайжруулах шат дараатай ажил эхлүүлсэн. Манай холбооныхон тухайн үеэс л агаар цэвэршүүлэх төхөөрөмж үйлдвэрлэх, дотор болон гадна орчны бохирдлыг хэмжих чиглэлд нь ажилласан” гэв.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сун Жи Хёг “БНСУ 2016 онд Агаарын бохирдлын эсрэг хууль баталж, хуульдаа урт хугацаанд агаарын чанарыг хэрхэн сайжруулж болох, үйлдвэрлэлийн системээ сайжруулах зэрэг томоохон ажлуудыг тусгаж. Үүний үр дүнд Сөүл утаагүй болсон. Тиймээс бид бүхэн Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийлжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2025 17:46

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button