УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Утааны сонсгол #1 | Х.Батцэнгэл: “Энержи Ресурс” компани Тавантолгой түлш рүү 149 тэрбумын 3 сая тонн нүүрс үнэгүй нийлүүлсэн

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл хяналтын сонсгол эхэллээ.

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 16:20 цаг

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан асуулт асууж, хариулт авлаа.

Хүндээ зориулж стандарт батлаагүй, мидлингд зориулж стандарт батлахаас өөр аргагүй байсан гэж эрдэмтэн хүн сая хэллээ. Тэгэхээр мидлинг нь хүний эрүүл мэндэд хоргүй байх ёстой биз дээ. Мидлинг нийлүүлдэг компаниас нь асууя.

  1. Танайх үнэгүй нийлүүлдэг үү
  2. Нийлүүлснийхээ хариуд татвараас чөлөөлөгддөг үү
  3. Яагаад 10 сард дэгдэмхий ихтэйг өгчихөөд 11 сард яагаад бууруулаач өгөөч гэхээр нь бууруулаад өгчихөж байгаа юм бол бууруулснаараа өгчихөж болдоггүй юм уу.

“Энержи Ресурс” компанийн захирал Х.Батцэнгэл дараах хариултыг өглөө.

Татварын хөнгөлөлт болон үнэгүй нийлүүлдэг үү гэсэн асуултад “Энержи Ресурс” компани 2018 онд Тавантолгой түлштэй үнэ төлбөргүй нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. 149 тэрбум орчим төгрөгийн 3 сая гаруй тонн нүүрс нийлүүлсэн. Компани бол орлого олоогүй. Гэхдээ хууль тогтоомжийн дагуу бүртгэлээ хийгээд, АМНАТ болон НӨАТ зэрэг татваруудыг хуулийн дагуу төлөөд явж байгаа. Холбогдох хуль тогтоомжийн дагуу 24 аж ахуй нэгж агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Энэ нь ойролцоогоор 17 орчим тэрбум төгрөг болсон.


НЭМЭЛТ: 15:50 цаг

-Нүүрсэнд мидлинг нийлүүлдэг бүх хүнийг энд авчир, үхсэн хүмүүсийнхээ амийг нэхнэ-

Сонсголын оролцогч, иргэн Ц.Оюунжаргал,

"С.Одонтуяа гишүүн утааны асуудлаар шийдэлд хүргэнэ гээд л Х.Нямбаатартай хоёулаа хэлж байсан. 3 дугаар сарын 1 хүртэл үндсэндээ нэг сарын хугацаа байна. Монголын ард түмэн тодорхой хэмжээнд эрүүл мэндээрээ хохирсон. 11 мянган дуудлага ирж, 700 хүн бурхны оронд явсан гэж хэлж байсан. Бурхны орон руу явсан зарим хүмүүс чинь буцаад ирсэн юм уу. Яагаад 169 гэж худлаа хэлээд байна. Ард түмнээр битгий тоглож, бизнес хийгээд бай. Утаагаар нэг минут, нэг цаг ч амьсгалмааргүй байна. Би хүртэл эрүүл мэндээрээ хохирсон. Нөхөн төлбөрөө, хаанаас хэнээс авах вэ.

Шийдэл ярихгүй байж индэр дээрээс нэг их олон юм яриад байх шаардлага байхгүй. Шийдэл гарцанд хүрье. 2 сарын дотор 90 тэрбумаар утаанаас гаргаад өгье гэсэн яагаад дэмжихгүй байгаа юм. Мидлинг шахсан улсуудаа нэр устай нь ил болго. 700 хүнээс илүү хүн амиа алдсан гэж бодож байна. Болиоч та нар, хүний амиар наадаж баахан бизнес хийчихээд. Үхсэний хохь, амьдын зол болгоод байгаа юм уу, хулгайчууд аа. Тэр нүүрс нийлүүлж байсан MCS-ийн Ж.Оджаргалыгаа энд авчир. Өнөөдөр МҮОНТВ-ийг үздэг хүн гэж байхгүй. Телевизүүдээр гарахгүй байна. Эцэс сүүлд нь шийдэлд хүрч чадахгүй, өнөөдөр хурган дарга нарын илтгэл сонсох гэж бид нар ирсэн юм уу. Дахиж хүний амь эрсдүүлэхгүйгээр шийдэлд хүрэх ёстой байсан өнөөдөр. Нүүрсэнд мидлинг нийлүүлдэг бүх хүнийг энд авчир, үхсэн хүмүүсийнхээ амийг нэхнэ" гэв.


НЭМЭЛТ: 15:00 цаг

-Шахмал түлшинд хэрэглэдэг дозомит бодис нь хорт хавдар үүсгэгч гэж явдаг-

Утааны сонсгол үргэлжилж, сонсголд оролцид ээлжлэн саналаа хэлж байна.

Оролцогч иргэн, Монголын барилгын материалын холбоо н.Галсанбуян,

Бид нарын одоогийн хэрэглэж байгаа зуух, түлш боломжийн байгаа.  Гэхдээ үүн дээр шинжилгээ хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Би өөрөө химич мэргэжилтэй. Энэ түлшинд нэмэлтээр холбогч гэж нэрлээд байгаа. Хүхрийг бууруулах зорилгоор дозомит гэдэг бодис хэрэглэж байгаа. Энэ нь олон улсын байгууллагад хавдар үүсгэгч гэж бүртгэлтэй байгаа. Хортой хий, хортой хатуу бодис гэдэг хоёр бодисыг ялгахгүй байна. Угаарын хий бол ямар нэгэн хатуу хий бодис байхгүй. Үнэргүй, харагдахгүйбайгаас учраас хортой.

Багануурын нүүрсийг түлж байхад угаарын хий зуухнаас болоод утаа нь мэдэгддэг учраас хүмүүс сэрэмжлээд мэдээд байдаг байсан. Одоо гэтэл утаа нь мэдэгдэхгүй учраас угаартах аюулд ороод байна. Хагас коксжуулсан нүүрсээ хэрэглэх үед угаартах эрсдэл улам ихэснэ. Энэ сэрэмжлүүлгүүдээ ард иргэдэд өгөхгүй бол угаатрах эрсдэл өндөр шүү. Дозомит нь сахлын хутганы ир шиг ийм нарийн ширхэгтэй юм.


НЭМЭЛТ: 14.05 цаг

-Эмч Г.Ууганцэцэг: 2017-2025 оны нэгдүгээр сар хүртэл угаарын хийн хордлогоор 163 биш 794 хүн нас барсан байна-

Видео:


НЭМЭЛТ: 13.00 цаг

-Ц.Амарзаяа: Үхэж байгаа хүмүүсийн тоо хэд хүрэхээр бодлого, шийдвэрээ өөрчлөх вэ-

Видео:

Иргэн Цэрэнбалтавын Амарзаяа "Бодлого, шийдвэр хэлэх гэж ирсэнгүй. Би ар гэрийнхээ хоёр гишүүнийг угаарын хийн хорлогоор алдсан. Үхэж байгаа хүмүүсийн тоо хэд хүрэхээр бодлого, шийдвэрээ өөрчлөх гэж байгаа юм бэ гэж асуух гэж ирсэн. Үхэж байгаа хүмүүс нормоо биелүүлж байгаа юу. Таван жилийн өмнө манай дүүг нар барахад манай ээж амьдрах тавхан хувийн магадлалтай амьд үлдсэн. Угаарын хийн хордлогоор таван жил хэвтэрт байж байгаад нас барсан ч, өвчний улмаас гэж бүртгэсэн. Энэ яг зөв үү. Сайжруулсан шахмал түлш яг зөв шийдэл үү. Тухайн үед намайг энэ мэт зүйл яривал Зөрчлийн хуулиар шийтгэнэ гэж сүрдүүлж байсан" хэмээлээ.


НЭМЭЛТ: 12.35 цаг

-"2019-2024 онд хийсэн барьцалдуулагчийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй"-

Шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл, түлшний асуудалтай холбоотой өөрийн дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.

Тэрбээр, "Сайжруулсан шахмал түлшний түүхий эд Тавантолгойн нүүрс нь манай орны хамгийн сайн судлагдсан нүүрс. Хүн ба байгаль орчинд хортой элементүүд маш багатай болох нь батлагдсан. Үндсэн түүхий эд мидлинг нь үнслэг болон хүхэр харьцангуй их агуулагддаг. Барьцалдуулагчийн шинжилгээ 2019-2024 онуудад хийгдсэн бөгөөд хортой бодис илрээгүй. Барьцалдуулагч нь шатаалтын явцад аливаа хорт бодис ялгаруулахгүй, түлшний бат бэх чанарыг хангах, хүхрийн давхар ислийг үнсэнд барих гол үүрэгтэй" гэлээ.


НЭМЭЛТ: 12.00 цаг

-Доктор Б.Сувд: 0-5 насныханд багтаа өвчний тохиолдол 2027 онд хоёр дахин нэмэгдэнэ-

Видео:

Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн судалгааны мэдээлэл танилцууллаа.

"Агаарын бохирдлын богино хугацааны өртөлтийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаагаар,

  • Уушгины хатгалгаа 18%
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин 13%
  • Тархины судасны өвчин 31%
  • Зүрхний ишемит өвчин 32%

Ихэсийн хоригийг дамжиж тархи, уушгины хөгжилд нөлөөлдөг. Улмаар ургийн өсөлт удаашрах, жин багатай төрөх, дутуу төрөх, зулбах, ДНХ-ийн өөрчлөлт зэрэг нөлөөлөл үзүүлдэг.

Эрдэмтдийн хийсэн ирээдүйн тооцооллоор, 0-5 насны хүүхдүүдэд багтраа өвчний тохиолдлын тоо нэмэгдэнэ. 100 хүүхэд тутмын 6-д нь шинээр оношлогдож байсан бол 2027 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. 2024 онд хийсэн судалгаагаар 4 сартайгаас 4 нас хүртэлх хүүхдүүдэд хавдар үүсэх магадлалын эрсдэл нэмэгдэнэ" гэлээ.


НЭМЭЛТ: 11.00 цаг

С.Эрдэнэболд: Түүхий нүүрсний улмаас ураг зулбалт нэмэгдэж, уушги, элэгний хавдарт нөлөөлж байна

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулга мэдээлэлдээ,

"Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ УБ хотын гадаад, дотоод орчны агаар дахь PM10, PM2.5-ын агууламжийг бууруулсан боловч хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх хэмжээнд байсаар байна.

Түүхий нүүрсний хэрэглээний үед өвлийн улирлын агаарын чанарын найрлага дахь PM10, PM2.5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ураг аяндаа зулбалтын давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдсан.

Олон улсад хийгдсэн судалгаагаар түүхий нүүрсний хэрэглээний улмаас уушгины хавдар өвчний тохиолдлыг нэмэгдүүлж байгааг тогтоосон байна. Уушгины хавдараас гадна элэгний хавдарт нөлөөлж байгаа нотолгоо гарч эхэлсэн.

Түүхий нүүрсний талаар л яриад байдаг. Шахмал түлшний асуудлаар хамаагүй яривал улстөрчдийг уурлуулж магадгүй гэдэг айдас байдаг юм байна. Чанга хэлчихье гэсэн зоригтой хүн алга” гэлээ.


ЭХЛЭЛ: 10.30 цаг

-Утааны ерөнхий хяналтын сонсгол эхэллээ-

Иргэн Б.Мөнгөнхишигийн гаргасан өргөдлийн дагуу 70 мянгаас дээш иргэний санал цугларч, улмаар УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, утааны сонсголыг зохион байгуулахаар болсон билээ. Энэ дагуу хоёрдугаар сарын 3, 4-нд хоёр өдөр болохоор товлогдсон бөгөөд эхний өдрийн сонсгол 10.25 цагт эхэллээ.

Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж байна.

  • Агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нэг дэх хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээлэл сонсоно.
  • Утааны асуудал, стандарт, хяналт зуух түлшний технологи сэдэвт хоёр дахь хэлэлцүүлгийн талаарх танилцуулга мэдээлэл сонсоно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 3, 2025 14:22

ХОРГҮЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ ОДООГООР ДЭЛХИЙ НИЙТЭД ЗАРЛАГДААГҮЙ !!!

Зочин
Зочин
2 сар 3, 2025 18:35

Нүүрсний хогоо үнэ төлбөргүй �######�уулах з�##�ь хийчихээд юу гэнэвээ

Зочин
Зочин
2 сар 3, 2025 18:43

Нэг л юм тодорхой болоод байна. Хулгай нь байдаг. Эзэн нь байдаггүй. Тэгэхээр энэ төр бол өөрөө хулгайн систем, мафийн тогтолцооны эзэн нь юм байна. Монголын төр гэдэг мафи. Сицил, Японы мафийн дэргэд бөөс ч гэсэн Монгол ул�####�а бол аварга сүлжээ. Энэ сүлжээтэй тэмцээд яваа Оюун-Эрдэнэ ч өөрөө энэ мафийн нэг гар хөл нь шүү.

Монгол
Монгол
2 сар 3, 2025 19:51

Утаагаар амьсг�##�ах, үхэж болох ба болохгүй т�##�аар#2дох сонсгол дараа нь хийнэ. Бодож байгаад бас нэг сонсгол хийхэд хавар болно. Их хурлын З�##�ьтангуудыг барьж идэхгүй шүү, үнэн дээ.

Зочин
Зочин
2 сар 3, 2025 20:38

Ямарч бизнесийн компаний 149 тэрбум төг үнэгүй өгөхгүй л дээ. Цаана нь авах ашиг тохиролцоо нь санаанд хүрээгүй юмуу эсвэл жүжиглэж бнадаа.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 06:40
Reply to  Зочин

Татвараас чөлөөгдсөөөн гэж байна. ХАОАТ, НӨАТ л төлдөг болохоос ААНОАТ төлдөггүй.

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:29

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:34

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 3, 2025 22:07

Үхсэн ацных н үнэ мүнэ вэ угаасан нүүрсний хаягд�##� шдэ хүкийн бизнэс шддэ хүк үнэгүй хогоор шахм�##� түлш нэртэй хор хийж ард түмэнд үнэтэй зардаг хэдэн нүүрс мод зардаг хүмүүсийн бизнэсийг хүрэлсүх булаасан хэлсэн үгийг н санаж бну чөлөөт зах зээл гэж бхгүй төрийнх л гэж бна гэж хэлж бсаныг

Зочин
Зочин
2 сар 5, 2025 15:38
Reply to  Зочин

Яг үнэн

Зочин
Зочин
2 сар 3, 2025 23:20

Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нартай хатуу хариуцлага тооцож эх орны эрх ашгаас урвасан хэрэгээр яллах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2 сар 3, 2025 23:25

Яндангийн тоог хязгаарлах, оршин суугчдын тоог нэмэгдүүлэхгүй, багасгах захиргааны шийдвэртэй арга хэмжээ хурдан авахгүй бол цаашид улам л сүйрэх нь дээ.

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
2 сар 4, 2025 00:07

batcengel end tend banzaldaj kompanihaa sanhuugiin ded zahiral huuhniig heeltuulhees uur yu hiihevdee muu mcs iin muu lalruud

Зочин
Зочин
2 сар 4, 2025 06:13

САЙЖРУУЛСАН ГЭЖ НЭРЛЭЭД ЭНЕРЖИРЕСУРС КОКСЖСОН НҮҮРСНИЙ ХАЯГДАЛАА УЛСАД ШАХЧААД ТЭРНЭЭС Н БОЛЖ АРД ТҮМЭН ХОРДОЖ ҮХЦГЭЭЖ БАЙНА ШҮҮ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭЭЭ АВААЧЭЭЭЭЭ

Зангараг
Зангараг
2 сар 4, 2025 06:38

Таван толгой түлш гэж хэн бэ? Ямар олон сая тонн нүүрс цуслаа вэ?

Алтай
Алтай
2 сар 4, 2025 08:08

Шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл гуай - Бид ямар ч хоргүй юмыг хортой болгоод бас утаа тортоггүй юмыг утаа тортогтой болгож яриад өөрсдөө �##�баар үхээд байгаа байх нэ ? Та ёстой солиороорой. Ийм доктор байхаас байгаагүй нь дээр. Хортой хийтэй болоод хордож үхээд байгаа юм биш үү ? Бас ямар заваан бохир , тортог үнс ихтэй хог нунтаг гэж бодноо тань шиг эрдэмтэн Монголд хэрэггүй ээ зүгээр холдоод өгөөрэй арай дэвшилтэт технологи мэддэг орчин үеийн мэдлэгтэй хүн хэрэгтэй энэ хүн чинь хүн �##�ах л мэдлэгтэй юм байна хоцрогдож.

Алтай
Алтай
2 сар 4, 2025 08:08

Нүүрсний хог түлмээргүй байнаа. Төрөөс хүчээр шахаж байгаа хортой хог шүү

Зочин
Зочин
2 сар 4, 2025 08:29

тэр эрдэмтэн нэртэй мануухай хоргүй гэж хуцсаныхаа төлөө ямар эрх ашигт үйлчилээд бна ийм ёдрын юмнууд хорвоогоос �######�аач.Хэнтийн 3 цус ойртсон 3 м�##�ын м�##�чид цугларсан юмуу гэлтэй.Нэр нүүрээ барж худлаа хэлж суухаас ичдэггүй урвагчид уу.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 08:32

Ер нь шуудхан хэлэхэд Монголчуудийг хомроголон устгах ажиллагаа гэж харагдаж бна.Олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй хүрэлсүх,оюунэрдэнэ,нямбаатөр мэтийг.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 09:22

MCS-ийнхэн 149 тэрбум төгрөгийн нүүрс үнэгүй өгсөн ч гэх шиг? Харин ч экспортын чанарын шаардлага хангахгүй нүүрсний хогоо уурхайн т�##�бай дээрээсээ үнэгүй зөөж �######�уулж цэвэрлэсэн байлгүй дээ! Үнэгүй хоол хулганы хавханд байдаг гэж 100 гаран жилийн өмнө �##�дарт бизнесмэн Генрих Форд хэлсэн байдаг даа!

Зочинзочин
Зочинзочин
2 сар 4, 2025 22:42

Ягд хүүрэнсүх хүний махан идэштэн энэ сонсголд ирж суудаггүй юм бэ. Энэ саяхан маш их сандарч миний уёд утаагүй гээд солиороод бсан. Ягд энэ хүний уёд маш ихээр ард түмэн үхэж үрэгдэв ягд энэ хүний үед том2 хэргүүд шийтгэлгүй үлдэв, ягд энэ хүний үед том2 төсөл нэртэй маш их эдийн касгын хохиролтой төслүүд гарч эхлээд дуу�####�ггүй юм бэ Дарханы зам утаа гээд 2000 орчим иргэд үхлээ. Ямар ч эр хүн би чадна чадахгүй гэж боддог хийдэг энэ хүүрэнсүх хэдэн ахмад коммунистуудыг зодож гарч ирдэг гол зорилог юу вэ. Эх ороныг маш ихээр сулруулах уу юу вэ

Зочин
Зочин
2 сар 5, 2025 00:45

Зочин

Эрдэнэ
Эрдэнэ
2 сар 5, 2025 06:19

Үнэгүй нүүрс ч гэх шиг хаягд�##� хог !!!!!!!!

Зочин
Зочин
2 сар 5, 2025 07:41

2015онд хятадын нэгэн компани утаагүй түлшний үйлдвэр (УТҮ) байгуулж өгье танай Улаанбаатар хотод 5 газар 1 үйлдвэр нь 2га газар байхад болох маш цомхон сүүлийн үеийн үйлдвэр болохоор байлаа. Би өөрөө очиж үзээд дээжийн авчирч тухайн үеийн хотын даргын өрөөнд түлж үзүүлэхэд наадахь чинь 2016 оны манай намын сонгуулийн ажил байна гээд гаргаж билээ. Төд уд�##�гүй одоогийн энэ (УТҮ) баригдаж эхэлсэн одоо 10 гаран жил болоход утаа арилсангүй. Уг компани нь Хятадын 4 мужид утаагүй түлш болон Австр�##�и М�##�айз Солонгосд х�##�уун тогооны хоолны газар утаагүй түлш экспортлодог. Өнөөдөр хятад улс утааны тухай хэрүүл �##�га. Уг (УТҮ) нь1тонн нүүрснээс 8-9литр маш сайн чанарын тос, 200куб метр газ мөн давирхайг ялган аваад үлдсэнээр нь эрдэнэ шишийн хольцтой бариц�##�дуулчаар хольж хэвлээд утаагүй түлш хийдэг үйлдвэр ердөө 40 хүн ажилдаг манайд бол хотын захдуу 5 газар (тээвэрлэхэд амар) байгуулахад 200 хүн л ажиллах байлаа.

Ариунаа
Ариунаа
2 сар 5, 2025 08:39

Түүхий нүүрсийг нь түлүүлээчээ.Энэ шахм�##� түлшийг хэрэглэх хэхэглүүлэх

Батбаяр
Батбаяр
2 сар 6, 2025 11:28

Гэр хорооллын цахилгааныг өвлийн цагт үнэгүй болго 18 н өглөө 9н цаг хүртэл мөн айл өрхөд цахилгаанаар х�##�даг төхөөрөмжийг дэмж Шинээр цахилгаан үүсгүүрийг нэм энэ хоорнд гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг өргөн хүрээтэй явуул мөн энэ сажируулсан түлшны станцыг дэс дара�##��##�тай датан бууга

Холбоотой мэдээ

Back to top button