НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол байгаль хамгаалагчдын тухай баримтат кино олон улсаас 30 гаруй шагнал хүртлээ

Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” кино хоёр жилийн хугацаанд олон улсын кино наадмаас 30 гаруй шагнал хүртжээ.

Тус баримтат кино нь олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй Festival international du film et livre d’aventure de la rochelle, Festival international du film ornithologique de ménigoute, Le grand bivouac, Matsalu international nature film festiva, Alpin film festival, Jackson wild media awards зэргээс цом, шагналуудыг хүртээд байгаа юм.

Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино Дэлхийн 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж байгаагаараа онцлогтой.

Олон улсад өндөр амжилт үзүүлсэн тус кино өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард эх орондоо нээлтэй хийж, дараа нь Боловсрол телевизээр олны хүртээл болсон юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button