Гадаад мэдээДЭЛХИЙ

Вашингтоны ослоор амь үрэгдсэн 67 хүний 55-ыг таниулжээ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.01.29/ АНУ-ын нийслэл Вашингтонд “American Airlines”-ийн иргэний тээврийн онгоц зэвсэгт хүчний нисдэг тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол болсон. Харамсалтайгаар ослын улмаас хоёр онгоц дотор байсан 67 хүний нэг нь ч амь гараагүй юм.

Ослыг шалгаж буй албан тушаалтнууд амь үрэгдсэн хүний 55-ыг нь таниулсан болохыг мэдэгджээ. Гал унтраах албаны дарга Жон Доннели “Бид хохирогч болгоны цогцсыг гаргаж чадна гэж бодож байна. Голоос гаргах ажиллагаа өрнөж байгаа тул хийх зүйлс байгаа” хэмээжээ.

Өнөөдөр /2025.02.03/ АНУ-ын армийн инженерүүд голоос онгоцны сэгийг татан гаргах ажлыг эхлүүлэх юм. Албан тушаалтнуудын хэлснээр энэ ажил нэг долоо хоног эсвэл илүү удаан хугацаа шаардаж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button