ХӨСҮТ: Менингококкийн халдварын голомтод байгаа хүмүүст л зөвхөн вакцин хийнэ

Өнөөдөр ЭМЯ болон ХӨСҮТ-өөс менингококкийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан,
“Менингококкийн вакцин нь өөрөө масс вакцинжуулалт хийдэггүй. Зөвхөн голомтонд л вакцинжуулалт хийдэг. Манай улсад аль серотип дэгдэлт үүсгэж байгаагаас хамаарч вакцинаа захиалах ёстой байдаг учраас урьдчилан мэдэх боломжгүй нөхцөлд араас нь захиалахаас аргагүй байдаг.
-Амиа алдсан хүүхдийн орчин тойрон, голомтод вакцин хийсэн болов уу?
-Хийгээгүй байгаа, одоогоор. Вакцин хийхээсээ илүү эхлээд хими сэргээлтээ хийгээд эрүүлжүүлэх арга хэмжээг авдаг. Заавал эмчилгээ хийдэг. Бүрэн эрүүлжүүлэх ёстой болдог. Энэ өвчин өөрөө том дуслын халдвар бөгөөд энэ нь уг халдвараар өвчилсөн хүмүүстэй байнга метрийн дотор харьцдаг байсан тохиолдолд өвдөх эрсдэлтэй. Түүнээс халдвараар өвдсөн хүүхдийн нэг ангид сурдаггүй, ойр тойронд нь амьдардаггүй хүүхдүүд өвдөх эрсдэл бага.
-Хэрвээ дэгдэлт эхэлвэл томуутай хүүхдүүдтэй нэг дор байлгаж болохгүй байх. Орны хэрэгцээ хэр байгаа бол?
-ХӨСҮТ бүх ороо дайчлан ажиллахад бэлэн байгаа. Энэ халдварт өвчин өөрөө цаг минутаар яригддаг учраас тусгаарлаж, эмчилдэг. Манайд тусгаарлах өрөөгөө бэлэн болгоод ажиллаж байна. Шинжилгээний хариуг хүлээлгүйгээр бид бэлэн байдалд ажилласаар байгаа. Иргэдийн зүгээс хариугаа хүлээгээд ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм шиг ойлгоод байгаа. Голомтод байгаа том хүн болон хүүхэд бүгдэд нь л шаардлагатай эмчилгээ хийж, вакцинжуулалт хийнэ.
Томуу шиг биш учраас тухайн ангид нь зориулсан тодорхой арга хэмжээнүүдийг авдаг болохоос биш шууд карантин тогтооно гэсэн ойлголт одоогоор байхгүй. Хүүхдийн бие дээр тууралт гарч байгаа тохиолдолд харшлын гаралтай юу, ямар шалтгаантай гэдгийг эхлээд өрхийн эрүүл мэндийн төвөөр үзүүлээд явбал өвчнийг оношилж, мэдэхэд хүндрэлээс хурдан сэргийлнэ. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй бол гэртээ заавал халууны шилтэй байгаарай гэж захимаар байна. Бага насны хүүхэд халуурч байгаа тохиолдолд унтаараад байдгийг сайн анзаарч, анхаарал сэрэмжээ өндөр байлгаарай гэдгийг хэлмээр байна.
Хүүхдийг гэрийн орчинд ам, хамрыг нь сайн зайлах, зайлж байгаа уусмалаа 10 хоног тутам шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хүүхдэд халуун бүлээн шингэн сайн өгсөнөөр менингоккокийн халдвар авсан байсан ч ус сайн ууснаар биед нөлөөлөх нөлөөллийг сарниулах боломжтой” гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!