УРЛАГЭнтертайнмент
Манай улсад тоглолтоо хийх Hwasa-гийн талаарх найман баримт

БНСУ-ын дуучин Hwasa энэ сард манай улсын эмэгтэй уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийх гэж буй талаарх мэдээлэл гарсан.
Hwasa-н хувьд одоогоос арван жилийн өмнө хоёр улсын хамтын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн арга хэмжээнд Mamamoo хамтлагаараа тоглолт хийж байв.
Ийнхүү Hwasa манай улсад хоёр дахь удаагаа ирэх гэж байгаа аж.
Түүнийг ирэх гэж байгаатай холбогдуулан сонирхолтой найман баримтыг хүргэж байна.
- Түүний жинхэнэ нэрийг Ahn Hye-Jin гэдэг бөгөөд тэрбээр 1995 оны 7 сарын 23-нд төрсөн, 29 настай. Бидний сайн мэдэх Hwasa гэх нэр нь түүний тайзны нэр бөгөөд "гэрэл" гэсэн утгатай.
- Хамгийн анх 2014 онд БНСУ-ын Mamamoo охидын хамтлагт дебютээ хийсэн бөгөөд 2019 онд соло уран бүтээл болох "Twit" дуугаа олон нийтэд хүргэж байв.
- 2021 онд нийтэд хүргэсэн "Mariа" гэх дуу нь Gaon чартын хоёрдугаарт бичигдэж, Golden Disc болон Mnet Asian Music Awards-аас шагнал хүртсэн байдаг. Тухайн дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулсан гэхэд хилсдэхгүй.
- Мөн тэрбээр Dior, La Perla, Miu Miu, Fendi, Balmain, John Hardy, Dolce & Gabbana, Alexander Wang, Bottega, Veneta, Givenchy, Burberry зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж, Adidas, North Face брендийн нүүр царайгаар ажиллаж байсан юм.
- Hwasa-г бусдаас өөр, содон байлгадаг нэг чанар нь түүний өөртөө итгэлтэй байдал юм.
- Mamamoo хамтлагийнхны анхны гараа тийм ч сайн байгаагүй. 2010 онд тэд үзэгчдэд тийм ч сайн таалагдаагүй бөгөөд, хүлээн зөвшөөрөгдөхөд, маш их хугацаа зарцуулагдсан. Тухайн үед чанартай уран бүтээл болон сайн менежмент хийлгэхэд төсөв хүрэлцээгүй байсан гэдэг. Гэсэн хэдий ч бууж өгөлгүйгээр тэд зүтгэсний хүчээр олонд хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм.
- Hwasa-гийн гаргасан уран бүтээл болгон чартыг тэргүүлж, өндөр үнэлгээ авдаг.
- Мөн Forbes сэтгүүлийн 2021 онд гаргасан “30 Under 30 Asia” жагсаалтад багтаж байснаараа онцлог.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн онд?
Заав�##� солонгосын дуучнаар яадаг байна, өөрийн ул�####�а тоглолтоо хийнэ биз, яагаад Монголд гэж. Манайд сайхан дуулдаг охидууд хамтлаг зөндөө олон байгааг мэдэж аваг.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
I love you hwasa????????