Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жимми Картерт Грэммийн шагнал нэхэн олгожээ

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жимми Картерт Грэммийн шагнал нэхэн олгосон байна. Тус улсын түүхэн дэх хамгийн урт насалсан ерөнхийлөгч тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард таалал төгссөн юм.
Картер таалал төгсөхөөсөө өмнө тэр 2025 оны Грэммийн аудио ном, хүүрнэл, өгүүллийн бичлэгийн төрөлд нэр дэвшсэн байжээ. Тэгвэл тэрээр “Last Sundays in Plains: A Centennial Celebration” аудио номоороо тус төрөлд ялсан байна. Тэрээр өмнө нь гурван удаа Грэммийн шагнал хүртэж байсан юм. Түүний хүү Жэйсон Картер өмнөөс нь шагналыг авахдаа “Түүний хэлсэг үгсийг манай гэр бүлд болон дэлхий дахинд зориулж ийм байдлаар буулгасан нь үнэхээр гайхалтай” гэж хэлжээ.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.