Уяачдын холбоо: Наадмаар монгол адуу уралдвал өв соёлоо хамгаалж чадна

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Уяачдын зөвлөлийн тэргүүлэгч А.Жавзанчойжий, Зөвлөлийн тэргүүлэгч Н.Галбадрах нар дараах мэдээллийг өгсөн юм.
“Холбооноос удахгүй 2-р их хурлаа хийнэ. 2019 онд байгуулагдсан манай холбоо нь Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдаанд монгол үүлдрийн адууг уралдуулж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн бидний өв соёл болох наадмаа хамгаална. Наадмаар ямар адуу уралдах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд монгол адуу уралдвал өв соёлоо хамгаалж чадна. Энэ сарын 17-нд Төрийн ордонд болох холбооны их хуралд оролцох хүсэлтгүй хүмүүс бүртгүүлэх боломжтой. Улсын баяр наадмын тухай хуульд зургаан насны ангиллаар наадмын хурдан морины уралдааныг зохионо гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй.
2022 оноос хойших монгол наадамд нэг ч монгол адуу айрагдаагүй. Парламентаас баталсан хуулийг Засгийн газар, тэр дундаа Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд биелүүлэх үүргээ гүйцэтгэхгүй, Засгийн газар ажлаа хийхгүй байна. Морин спорт уяачдын холбоо эрлийз морьдыг тусад нь уралдуулах ёстой гэдэг ч аргачлал дээрээ санал нийлдэггүй. Үндэсний баяр наадмын тухай хууль зөвхөн жил бүрийн долдугаар сарын наадмын өдрүүдэд болох морин уралдааныг зохион байгуулахад л хамаардаг тул бусад үед зохиох уралдааны аюулгүй байдлыг хэн хэрхэн хангах нь тодорхойгүй. Иймээс морин уралдааны тухай хуулийн тусад нь батлах шаардлагатай.
Малчид хаврын тэргүүн сар гарсны дараа монгол адуугаараа уралддаг байсан. Зудтай жил бол уралддаггүй. Ийм түүхэн уламжлал бий. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд уралдаан цохио гэж газар бий. Энд хавар уралддаг байсныг гэрчлэх хаврын морин уралдаанд түрүүлсэн морины уяачийн нэрийг бичсэнээс харж болно. Мөн эрлийз адуу унах, монгол адуу унах уралдаанч хүүхдэд хоёр өөр нөлөөтэй. Монгол адуу унаснаар хүүхдэд эрсдэл бага учирдаг. Монгол адуу замын бартаа саадыг сайн мэдэрдэг” гэв.
Т.БАТСҮРЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн 5 жилд нэг ч ура лдаан зохион байгуулж чадаагүй, энэ хэдэн мангар юмыг хэн тоохов дээ !
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
ер н бол улсын наадам ард түмний наадам тул ЦЭВЭР МОНГЛ МОРИД УРАЛДДАГ ӨӨР БУСАД УРАЛДААНУУДЫГ БОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД Н ШИЙДЭЖ ХАРИУЦДАГ БАЙВАЛ ТААРНА СҮҮЛИЙН 20д ЖИЛ ХЭДЭН ХУЛГАЙЧУУД ЭРХ МЭДЛИЙГ АВЧ БУСДЫН ЭРЛИЙЗ МОРИДЫГ ХАСАЖ БАЙГААД ӨӨРСДИЙН ЭРЛИЙЗ МОРИДЫГ МОНГОЛ МОРИДТОЙ УРАЛДУУЛАН ТҮРҮҮЛЛҮҮЛЖ ЦОЛ ХЭРГЭМИЙГ ҮР ХҮҮХЭД БҮР СҮҮЛДЭЭ АВГАЙ НАРДАА Ч АВАХААР УЛАЙРАН СОЛИООРЦГООХ БОЛЖЭЭ ТИЙМЭЭС МОНГОЛ НААДМЫГ ХУУЛЬЧЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ
Er n erliiz geh aduug anh oruulj irsdn etgeeduudunuudurbaataruud boljee , Davaahuu , Onon nar tuhain ued uyachidiig urailj Ereen gegcheer damjij UM .n nutagt ih zardal garguulj olon udaa yvsandaa ,tuhain ueiin zamiin uud boomtiin ajiltnuud bugd mednee , odoo ter shilmel gegch aduunuud n ad uzegdeed bhd ene gemt heregtenuud yagaad chimeegui bn ve ?