Судалгаа: Өдөрт нэг тун омега-3 хэрэглэх нь насжилтыг удаашруулж магадгүй

Нэгэн шинэ судалгаа өдөрт нэг тун омега-3 хэрэглэх нь насжилтыг удаашруулдаг байж магадгүй гэх үр дүнг харуулжээ. “Nature Aging” сэтгүүлд даваа гарагт /2025.02.03/ нийтлэгдсэн тус судалгаа нь эпигенетикийн цаг нэртэй биологийн хэрэгслийг ашиглан насжилтын хурд хэрхэн өөрчлөгдөж байгаад дүн шинжилгээ хийсэн байна. Тус судалгаанд Швейцарт оршин суудаг 70-аас дээш насны 800 орчим хүнийг оролцуулжээ.
Эпигенетикийн цаг нь ДНХ-ийн метилжилтийг хэмждэг. ДНХ-ийн метилжилтийн түвшин нь аливаа эд, эсийн биологийн насыг тусгаж өгдөг байна. Ийм учир тус процессын түвшнийг тогтоох нь цаг хугацаагаар өнгөрсөн нас бус биологийн насыг илүү харуулдаг юм.
Туршилтад сайн дураараа хамтрагдсан хүмүүсийг найман бүлэгт хуваажээ. Үүний дараа эрдэмтэд зарим бүлэгт өдөрт нэг грамм омега-3 хэрэглүүлж, бусдад 2000 олон улсын нэгжтэй тэнцэх Д витамин эсвэл долоо хоногт гурван удаа 30 минут дасгал хийлгүүлсэн байна. Зарим бүлэгт эдгээрийг хослуулан хэрэгжүүлсэн аж. Туршилтын үр дүнд эпигенетикийн гурван өөр цаг омега-3 насжилтын процессыг удаашруулж байгаа шинжийг үзүүлжээ. Харин нэг эпигенетикийн цаг омега-3-ийг дасгал болон Д витаминтай хавсрахад эрүүл мэндийн нэмэлт ашиг тус илэрч байгаа шинжийг харуулсан байна.
Өөр нэгэн “Do-Health” нэртэй судалгаа омега-3 ахмад настнууд унаж бэртэх тохиолдлыг 10 хувиар бууруулж, халдварт өртөх тохиолдлыг 13 хувиар бууруулсан гэх үр дүн үзүүлсэн юм. Гэхдээ эдгээр судалгаануудын үр дүн итгэл төгс биш хэмээн "The Guardian" мэдээлжээ.
Саяхан явагдсан нэг судалгаа омега-3-ийн хэрэглээ нь зүрх судасны эмгэгтэй хүмүүст зүрхний ноцтой хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулж магадгүйг харуулсан байна. Харин эрүүл хүмүүст омега-3 нь зүрхний эмгэг тусах болон цус харвах эрсдэлийг нэмэгдүүлж магадгүй юм. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний алба омега-3 нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэхдээ тосны хүчлийг хангалттай авахын тулд долоо хоногт хоёр порц загас эсвэл үүнтэй тэнцэх тосны хүчилтэй ногоо хэрэглэхийг зөвлөдөг байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй"???
Орвол заав�##� дээрээсээ орох тул юу ч гэсэн шүхэрээ аваарай!