Ярилцлага

Ц.Аюуш: Шагналынхаа мөнгөөр юуны түрүүнд цалингийн зээлээ төлж, нөхрийнхөө гарыг эмчлүүлнэ

БСШУСЯ, “Боловсрол суваг” телевизтэй хамтран зохион Монгол Улсын шилдэг багшийг шалгаруулах “Би багш” нэвтрүүлгийг шинэ дугаарыг өчигдрөөс хүргэж байгаа билээ.

“Би багш” нэвтрүүлгийн анхны дугаарт түрүүлж, 100 сая төгрөгөөр шагнуулсан Б.Аюуш багштай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ярилцсанаа сэргээн нийтлэв.

“Хань минь 16 жилийн өмнө автын осолд орж, өрөөсөн гар нь мэдээгүй болсон. Би өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Хоёр хүүгийн минь аавын, ханийн минь гарыг эдгээж өгөөрэй” гэж залбирдаг. Үүнийг минь бурхан сонссон бололтой. Манай хамаатнуудын, ах дүүсийн итгэл алдарсан. Би нэг ч удаа “Боломжгүй боллоо” гэж бодож байгаагүй. “Би багш” уралдаанд түрүүлж, 100 сая төгрөгөөр шагнуулснаар ханийнхаа гарыг эмчлүүлж, олон жил тээсэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо” хэмээсэн түүнийг Ц.Аюуш гэдэг.

БСШУСЯ, “Боловсрол суваг” телевизтэй хамтран анх удаа зохион байгуулсан Монгол Улсын шилдэг багшийг шалгаруулах “Би багш” нэвтрүүлэгт тэрбээр хөдөө орон нутгаас тэр тусмаа буйдхан сумаас оролцоод түрүүлсэн юм. Орон нутагт сайхан амьдрах, амжилт гаргах боломжтойг үлгэрлэн, 100 сая төгрөгөөр шагнуулсан Ц.Аюуш Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн бага ангийн багш. Түүнтэй ярилцлаа.

ТҮРҮҮЛЭХ ТУХАЙ БОДОЛ НАДАД ОГТ ТӨРӨӨГҮЙ

-Та “Би багш” нэвтрүүлэгт түрүүлснийхээ маргааш нь нутагтаа очсон юм билээ. Ганцхан хоногийн дараа Улаанбаатар хотод ямар ажлаар ирэв?

-Нутгийнхан минь намайг үнэхээр сайхан угтлаа. Намайг түрүүлсэнд Сэлэнгэ даяараа баярласан гэнэ лээ. Их сайхан урам авлаа. Сэтгэл хөдлөөд, багш мэргэжлийг сонгосноороо их бахархаж байна. Сумдаа очин, гэртээ нэг хоносон. Өчигдөр (уржигдар) Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас урин, Сэлэнгэ аймгийн шилдэг багш гэсэн тэмдгээр шагнасан. Мөн Сэлэнгийн БСУГ-ын хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа. Тэгээд Улаанбаатар хотод өнөө өглөө (өчигдөр) ирлээ. Хөөцөлдөх ажил цөөнгүй байсаан. Бас та нарын даалгавраар ирлээ. Одоо даалгавраа биелүүлээд сууж байгаа маань энэ (инээв).

-Тус нэвтрүүлэгт ямар зорилготой оролцов. Түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байв?

-Би ерөөсөө түрүүлэхийн төлөө зүтгэж, шунаагүй. Би залуу хүн. Надад сурах, бусдаас үлгэрлэх юм их бий. Тиймээс туршлага судлах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд энэ шоунд оролцсон юм. Түүнээс биш шилдэг болох талаар огт бодоогүй. Зүгээр л даалгавар бүрийг сайн гүйцэтгэхийг хичээсэн. Би эхлээд сумаасаа, дараа нь аймгаасаа шалгарсан. “Би багш” уралдааны шигшээд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод шалгарсан шилдэг 30 багш өрсөлдлөө. Би аймгаа төлөөлөн оролцсон болохоор их хариуцлагатай байсан. Тиймээс шилдэг болохын төлөө бус даалгавраа л сайн гүйцэтгэхийн төлөө хичээсэн.

-Багш бүхэн өөр өөрийн гэсэн арга барилтай, бусдаасаа өвөрмөц. Та тэднээс юугаараа ялгаатай, давуу байв?

-Түрүүлэх бус даалгавар бүрээ чанартай гүйцэтгэхийн төлөө өрсөлдсөн нь надад давуу тал болсон юм шиг байна лээ. Тэр хэрээр сандарч тэвдээгүй, тайван оролцсон.

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАГШААР ТОДРОХДОО ЭЭЖИЙГЭЭ БОДСОН

-Шилдэг дөрөвт шалгарсныхаа дараа ч түрүүлэх, шилдэг болох талаар бодоогүй хэрэг үү?

-Тийм ээ, тэгж огт бодогдоогүй. Хамгийн сүүлчийн даалгаврыг гүйцэтгэхдээ өөрийнхөө амьдралаас жишээ татан ярьсан нь хүмүүст их хүрсэн бололтой. Өөртөө дүгнэлт хийн, бага ангийнханд заадаг арга барил талаасаа илтгэлдээ түлхүү тусгасан.

-Шилдгээр шалгарч, нулимс дуслуулан зогсох мөчид юу бодогдох юм бэ?

-Түрүүн хэлсэнчлэн шилдгээр шалгарна гэж огт бодоогүй байсан болохоор ёстой шоконд орсон. Намайг шилдгээр зарлахад өөрийн эрхгүй уйлчихсан. Миний энэ амжилтад олон хүний дэмжлэг, туслалцаа бий. Манай сумынхан, манай сургуулийнхан, манай гэр бүлийнхэн ёстой тултал нь дэмжсэн шүү дээ. Шагналаа гардаж авах мөчид ээжийгээ бодлоо. Хамгийн түрүүнд ээжтэйгээ уулзахыг, “Охин нь чадлаа” гээд тэврэхийг хүссэн.

-Тухайн үед таны ээж Улаанбаатарт ирээд охиноо дэмжсэн үү. Эсвэл нутагтаа байсан уу?

-Шоуны эцсийн шатанд өрсөлдөхөд манай сургуулийн захирал, хоёр менежер, хань минь Улаанбаатарт ирж, намайг дэмжсэн юм. Ээж охиныг минь хараад Сэлэнгэд үлдсэн байсан. “Би багш”-ийг зурагтаар үзэн, охиноо дэмжээд суусан гэнэ лээ.

-Шоуны дараа нутагтаа очоод ирэхдээ ээжтэйгээ уулзаж амжсан уу?

-Уулзсаан. Ямар ч их ажилтай байсан заавал зав гаргаад ээждээ очилгүй яах вэ.

-Шоуны аль хэсэг, ямар даалгавар хамгийн хүнд байв?

-Хамгийн бага оноо авч, хасагдах шахсан болоод ч тэр үү онцгой байдлын дуут дохиог ажиллуулах хэцүү байсан. Золтой хасагдчихаагүй. Даалгавраа дутуу биелүүлж, хасагдах шахсан болохоор сэтгэлд их тод үлдэж.

-Багш болох таны багын мөрөөдөл байв уу. Эсвэл хэн нэгний зөвлөсний дагуу энэ мэргэжлийг сонгосон уу?

- Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Нэгдүгээр ангид ороод багшийгаа их биширч билээ. Тэгээд багш болохоор шийдсэн юм. Манай ангид Баатартөгс багш хичээл ордог байлаа. Одоо дөрөвдүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Баатартөгс багш аливаа юмны мөн чанарыг их сайн тайлбарлаж өгдөг байсан юм. Юмыг хоёр талаас нь харахыг захидаг байж билээ.

ИХ СУРГУУЛИА ТӨГССӨНИЙ ДАРАА ХУВИЙН КОМПАНИД АЖИЛЛАСАН

-Та МУИС, МУБИС-ийг төгссөн. Их сургуулиа төгсөөд л шууд нутагтаа очиж ажилласан юм уу?

-Тэгээгүй ээ. Их сургууль төгссөнийхөө дараа Улаанбаатар хотод нэгэн хувийн компанид ажиллаж байсан. Хань минь айлын бага. Ээжтэйгээ цуг амьдаръя, ижийгээ асаръя гээд нутагтаа очиж амьдрах санал гаргасан юм. Тэгээд би ажлаасаа гарч, манайх Мандал суманд нүүж очсон юм, 2014 онд.

-Ажлаасаа гарах, хөдөө орон нутаг руу нүүх амаргүй байсан нь мэдээж. Та хэр эргэлзсэн бэ?

-Эргэлзээгүй. Надад ямар нэгэн эргэлзэх шалтгаан байгаагүй. Нутагтаа очно, аав, ээжтэйгээ ойрхон амьдарна гэж бодохоор харин ч эсрэгээрээ сайхан санагдсан.

-Нутагтаа очингуутаа гуравдугаар сургуульд багшаар орсон уу. Эсвэл хэсэг хугацаанд өөр ажил хийсэн юм уу?

-Шууд орсон. Надтай хамт цөөнгүй багш шалгалт өгсөн гэнэ лээ. Тэднээс би тэнцсэн юм. Ажлын гараагаа нэгдүгээр анги дааж авч байлаа. “Би багш”-т түрүүлж, Баатарбилэг сайдаас шагналаа гардаж авахдаа зөв шийдвэр гаргаснаа улам ухаарлаа. Орон нутагт ажиллаж, амьдран, боловсролын үр тарьж яваагаараа бахархсан.

-Төгсөөд шууд багшлаагүй болохоор нэлээд төсөөрсөн байсан болов уу. Дасахад хамгийн хэцүү нь юу байв?

-Зөндөө байсаан. Намайг гуравдугаар сургуульд ажилд ордог жил цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийн сургалтыг алгасаагүй. Улаанбаатар хувийнхаа зардлаар ирээд л хамрагддаг байлаа. Манай ангийнхан биеийн тамир, дуу хөгжлийн хичээлтэй үед би өөр багшийн хичээлд сууж, туршлага, арга барилаас нь суралцдаг байв. Би таны хичээл дээр сууж гээд гуйна. Заримд нь төвөгтэй байсан байж магадгүй.

Ц.Аюуш багшийн илтгэлийг 11.30-аас хойш үзээрэй.

Шавь нар маань надаас болоод, миний ур чадвараас шалтгаалаад тааруу сурах вий гэж их эмээдэг байлаа. Одоо ч гэсэн хэвээрээ. Би өглөө бүр ангийнхныгаа бүртгэж, хэн нэгэн ирээгүй бол эцэг, эхээс нь заавал асуудаг. Мандал сум буйдхан. Тийм болохоор нэг, хоёрдугаар ангийнхны эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж өгдөг. Гуравдугаар ангиас нь гүйлгэчихдэг. Хичээлдээ явж байхад нь тухайн хүүхдэд ямар нэгэн юм тохиолдвол яах вэ. Эцэг, эх нь хичээлдээ оччихсон гэж бодно. Би өнөөдөр хичээлд нь явуулаагүй юм байлгүй гэнэ. Тэгсний улмаас хүүхдэд ямар нэгэн эрсдэл учрахаас сэргийлэхийн тулд тэгдэг юм аа.

МАНАЙ АНГИ 39 СУРАГЧТАЙ

-Одоо та хэддүгээр ангид багшилдаг вэ?

-Би гуравдугаар ангийн багш. Манай анги 39 сурагчтай. Манай сургууль 540 хүүхдийн багтаамжтай. Гэхдээ одоогоор 1500 гаруй хүүхэд сурдаг. Аймагтаа даац нь хамгийн их хэтэрсэн сургууль л даа. Багш хүн хүүхэд бүртэй тулж ажиллан, ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулах учиртай. Заасныг сурдаггүй, өөрийн болгодоггүй хүүхэд гэж байхгүй. Тухайн багшийн заах арга барил, хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална.

Манай сургуулийн багш нар багаар ажиллах чадвар сайтай.  Хүүхэд бүрийг багаас нь зөв хүмүүжүүлж, хөгжүүлж чаддаг. Урлаг, спортын дугуйланд бүх хүүхдийг, ангиар нь хамруулдаг. Үүгээрээ бусад сургуулиас эрс ялгардаг.

-Танай сургуулийн хувьд цалин хангамж, ажиллах боломж, нөхцөл хэр байна вэ?

-Багш нар ачаалалтай ажиллаж, хөдөлмөрлөж байгаагийнхаа хэрээр цалин авч чаддаггүй. Ялангуяа бага ангийн багш нар.  Аль ч сургуулийн багш адил. Бага ангийн багш нарын ажлын ачаалал их. Уншиж, бичиж, бодуулж сургахаас авхуулаад, бага насны хүүхэдтэй харилцах, хүмүүжүүлэхэд илүү их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг. Харанхуй болохоос өмнө харих нь хуруу дарам. Ганцхан би бус Монголын бүх багш тийм нөхцөлд ажиллаж байна. Тэгэхээр үүнд тохирсон цалинг Монголын аль ч сургууль өгч чадахгүй байгаа гэж боддог.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө 7.30 минутад ажилдаа очно. Манай ангийнхны хичээл 12.20 минутад тардаг. Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд өдөр бүр нэмэлт цагаар давтлага өгдөг. Маргаашийнхаа хичээлийг бэлдэхээс авхуулаад бас бус ажил зөндөө. Тиймэрхүү юмнуудаа хийсээр байгаад ихэвчлэн 19.00-20.00 цагт харьдаг. За, тэгээд ямар нэгэн уралдаан, тэмцээнтэй, урлагийн үзлэг, олимпиадтай үед бүр ч оройтно. Тэр бүхэнд хань минь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Ер нь сайн дэмждэг, ойлгодог ханьтай хүний хийх ажил, бага ангийн багш.

ОРОН НУТАГТ АМЬДРАХ САЙХАН

-Сүүлийн үед хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой залуус цөөрөөд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хөдөө орон нутагт амьдрах сайхан. Олон давуу талтай. Их сайхан тайван амгалан амьдардаг шүү дээ. Улаанбаатар хотод стресс ихтэй. Замын түгжрэлээс авхуулаад бухимдах юм их бий. Би өнөөдөр хоёр ажил амжуулаад л өдөр өнгөрчихлөө. Түгжирч явсаар байтал таарав. Хөдөө тийм юм байхгүй. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар Улаанбаатарынхтай адил цалин авдаг. Бидэнд нэг давуу тал бий. Таван жил тутамд хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл өгдөг.

ШАВЬ НАРАА ИХ САНАЖ БАС САНАА ЗОВЖ БАЙНА

-“Би багш” сар гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд ангийнхныг нь өөр багш түр хариуцаж байгаа юу?

-Тийм ээ. Тэр яаж байгаа бол, энэ хичээлээ хийж байгаа болов уу гэж санаа их зовж байна. Зарим хүүхэд хичээлээ өөрөө хийдэг. Багшаараа заавал хэлүүлж байж хийдэг нь ч бий. Одоо орж байгаа багш манай ангийнхны зан ааш, онцлогийг мэдэхгүй. Манай сургуулийн багш нар ур чадвартай, сэтгэлтэй ч гэсэн шавь нарыгаа яаж байгаа бол гэж санаа их зовох юм.

-Шагналын 100 сая төгрөгөөрөө юу хийх вэ. Төлөвлөж амжсан уу?

-Төлөвлөж амжсаан. Ер нь бодсон юм их бий. Юуны түрүүнд цалингийн зээлээ дарна. Дараа нь заавал амжуулах нэг ажил бий.

ХАНИЙНХАА ГАРЫГ Л ЭДГЭЭЧИХВЭЛ ӨӨР ХҮСЭХ ЮМ АЛГА

-Тэр ажлынхаа талаар тодруулахгүй юу?

-Хань минь 16 жилийн өмнө автын осолд орж, өрөөсөн гар нь мэдээгүй болсон. Ослын дараа хоёр жил гаруй эмчлүүлсний үр дүнд хөл дээрээ боссон, нөхөр маань. Гарыг нь Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Гадаад явж эмчлүүлье гэхээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарчхаад байсан юм. Нөхрийнхөө гарыг эмчлүүлэхийн төлөө би төдийгөөс өдий хүртэл маш олон жил зүтгэж явна. Би өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Хоёр хүүгийн минь аавын, ханийн минь гарыг эдгээж өгөөрэй” гэж залбирдаг. Үүнийг минь бурхан сонссон бололтой.

Манай хамаатнуудын, ах дүүсийн итгэл алдарсан. Би нэг ч удаа “Боломжгүй боллоо” гэж бодож байгаагүй. Хань минь үнэхээр сэтгэлийн тэнхээтэй, дайчин, халамжтай. Заримдаа би нэг гараараа гутлаа үдэж, хоолоо хийдэг. Ханийнхаа зовлонг ойлгож, өөрөө мэдрэхийг хичээж байгаа нь тэр. “Би багш” уралдаанд түрүүлж, 100 сая төгрөгөөр шагнуулснаар ханийнхаа гарыг эмчлүүлж, олон жил тээсэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо. Намайг дэмжиж байсан монгол түмэндээ, нутгийнхандаа, С.Тулга захиралтай сургуулийнхаа хамт олонд, шавь нартаа, аав, ээждээ, ханьдаа их баярлалаа.

-Одоо бүрэн эдгэрэх, эмчлэх боломж бий юү?

-Би боломжтой л гэж бодож байна. Ямар ч байсан эмчлүүлэхийн төлөө эцсийг нь хүртэл явна. Хэрвээ ханийн минь гар эдгэчихвэл бид хоёрын амьдралд маш гайхамшигтай зүйл болно, өөр хүсэх юм алга. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

-Дараа жил дэлхийн багш нарын уралдаанд Монголоо төлөөлж оролцоно. Та хэзээнээс бэлдэж эхлэх вэ?

-Энэ их үүрэг, хариуцлага, нэр хүндийг дааж явах их чухал. Тиймээс одоогоос англи хэлний мэдлэгээ ахиулна. Эртнээс бага багаар бэлдсэн нь дээр.

-Та ажилдаа хэзээ орох вэ?

-Маргааш (өнөөдөр). Уг нь өнгөрсөн даваа гаригт ажилдаа орох байсан юм. Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан урьсан, одоо энд (Улаанбаатарт) ажилтай яваа болохоор амжсангүй. Шавь нараа их санаж байна. Тэд маань ч бас намайг санаж байна, хурдан ирээрэй гэсэн.

-Нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Өнөө оройны вагоноор Сэлэнгэ рүү явах бодолтой байна. Ажил амжих нь уу, үгүй юү. Сая нутагтаа очихдоо сургууль дээрээ очиж, ангийнхантайгаа уулзаж амжаагүй. Шавь нартайгаа уулзах сан гэж яарч байна. Гэтэл манай аймагт хорио цээр тогтоосон сурагтай. Ямар ч байсан маргааш ажил дээрээ очно оо.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
62 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогоо
Цогоо
2019-12-25 09:12

ёстой гоё гэгээлэг мэдээ уншчихлаа шүү. Танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье

Altangoo
Altangoo
2019-12-25 13:12
Reply to  Цогоо

Yostoi goe yridag bagsh bna iim mundag emegtei mongoloor dvvren bh boloosoi

Анх
Анх
2019-12-25 09:19

Баяр хүргэе

Зочин
Зочин
2019-12-25 10:50
Reply to  Анх

Их мундаг сайн багш байна лээ. Ийм л багшийн гар дээр ирээдүй минь өсч торниж байгаа гэж бодохоор сайхан шүү.Би Аюуш багшийг түрүүлсэн тэр агшинд ц�##�ингийн зээлгүй болох нь дээ ашгүй дээ гэж бодсон. Аюуш багшдаа амжилт хүсье. Дэлхийн дэвжээ өмнө чинь байна шүү. Хичээгээрэй охин минь.

Батаа
Батаа
2019-12-25 09:26

Энгийн сайхан ярилцлага өолжээ аршагүйл багш бндаа

Javzandulam
Javzandulam
2019-12-25 09:32

Mundag bgshid bayr hurgii daraagin temtseend amjilt chi chadna

Ккк
Ккк
2019-12-25 12:15
Reply to  Javzandulam

ЛАЙТАЙ НӨХРҮҮДЭЭ АМИНААСАА ИЛҮҮ ХАЙРЛАДАГ ТЭНЭГҮҮД МОНГОЛД Л БАЙДАГ. НӨХӨР ГНЖ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ НЬ ГАНЦ БӨГС БӨӨРНИЙ АЖИЛ. ХҮҮХДЭЭ ӨӨРИЙГӨА ХҮНДЭЛ. БӨГСНИЙ ТӨЛӨӨ БООЛ ЯВДАГАА БОЛИОЧ

Tenegt hariulay
Tenegt hariulay
2020-12-02 09:24
Reply to  Ккк

Chamaig uuriug chin harin bugs geed helmeer sanagdlaa, amidralaas sn saihniig harj chadahgui bol uuriiguu hicheegeed duugui muruuruu muumuu unjuulj yav tenegee, buh humuus zuvhun bugs buuruur amidardaggui yum, nasaaraa suumgai medeegui bolood bugs buyrnii ajil hiij chadahgui ch setgel zurheeree negniigee nasan turshdaa hairlaad amidardag humuus bdg yum, chi hun hairlaj uzsimu ene yanzaaraa ur huuhdee ch uuriguu ch hairlaj chadahgui hun bn doo

Зочин
Зочин
2020-11-30 23:33
Reply to  Ккк

uul ni zuv

Irgen
Irgen
2019-12-27 11:17
Reply to  Ккк

Ийм эргүү доройтолтой байж болохгүй ээ, эцэггүй өөссөн, хань ижил байхгүй зүгээр эр хүнтэй �######� бөөрний ажил хийх гэж төрсөн заяандаа гомд.

Анхбаяр
Анхбаяр
2019-12-26 06:37
Reply to  Ккк

Солиотой новш вэ

Зочин зочин
Зочин зочин
2019-12-26 03:43
Reply to  Ккк

Солиор хүнд битгий атаархаж бай муу хүн хог оо чи ч ийм муухай үгээр хароуулж байгаа юм чинь ганцаараа нахар байхаас �######�ахгүй мунлаг багш байна баяр хүргэе

seldeg
seldeg
2019-12-26 01:13
Reply to  Ккк

tanai nuxur bugsnii ajildaa muu bolxoor ataarxaad bga yum uu

Haha
Haha
2019-12-26 00:29
Reply to  Ккк

ERguu yum bichdeg g###g ve chi

Arilj uz
Arilj uz
2019-12-26 00:10
Reply to  Ккк

Chinii l amidral esregeeree bogson deer togtoj bgaa blgui. Hunii amidrald hani l hamgiin suuld ulddeg uym. Chi ch uygaa oilgoh bilee

Зочин
Зочин
2019-12-25 23:37
Reply to  Ккк

Больж үз. Ханийгаа боддоггүй хүн байхгүй. Та өөрийгөө ямар хүн гэдгээ харууллаа.

Advise
Advise
2019-12-25 23:11
Reply to  Ккк

Harin tiin. Tegsnees mungu hadgalaad huugeer ni tansaglaad suuj bgaach. Yun ter har yumnii gar emchluuleh. Lai l bna.

Ттт
Ттт
2019-12-28 19:25
Reply to  Advise

Өөрсдөө нөхрөө зөв сонгож байгаагүйдээ нөхрөө хайрлаж чаддаггүй дээ атаархаад бдаг юм уу хаашаа юм бэ

зочин
зочин
2019-12-25 20:31
Reply to  Ккк

ингэж хүний амьдарлыг хар бараан үгээрээ харлуулдагаа болих хэрэгтэй. чи хань ижилгүй орь ганцаар болхоороо тэгж байх шиг байна. энэ хүн ямар ч муу юм хийгээгүй. шүлсээ өөр газар үсчүүл

Зочин
Зочин
2019-12-25 14:56
Reply to  Ккк

Teneg ym yrih ym aa

Zzzzll
Zzzzll
2019-12-25 13:54
Reply to  Ккк

Ingej amid yavhaar uheech yu ch bicheed bgan ergvv s#a ve

Зочин
Зочин
2019-12-25 13:15
Reply to  Ккк

Ta yund uurlana we hania gej bodoh ni zow shdee hvnd hani vr hvvhed chuhal shvv dee

Зочин
Зочин
2019-12-25 13:10
Reply to  Ккк

атаархах хэрэгггүй ээ

Зочин
Зочин
2019-12-25 09:52

зүгээр л сэтгэл харагдаж байна, дүүрэн сэтгэл зүтгэл

Зочин
Зочин
2019-12-25 09:58

Аюуш багшдаа дахин баяр хүргэе, Бүх багш нар ийм хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэлтэй, ажилдаа эзэн байв�##� ч сайхан байна даа .

Финанс гар
Финанс гар
2019-12-25 10:28

Наад мөнгө чинь их юм шиг санагдаж магадгүй, эртхэн зарцуул�##�таа хян�##�тандаа аваад хөрөнгө оруул�##�т хийх т�##� дээр сайн анхаараарай.

seldeg
seldeg
2019-12-26 01:09

bi ali xediin yarijixsan bi mungiig ni avj hurungu oruulalt xiix gej baigaa

Зочин
Зочин
2019-12-25 23:28

Чамд ямар хамаа байнаа хахаха

d.......d
d.......d
2019-12-25 11:15

ene hvn tanias dutahgvi uhaan bodoltoi hvn shig bnoo ta oortoo ootiin amidralaal zohitsuulaa

шилдэг багш
шилдэг багш
2019-12-25 11:27

Сайхан ярилцлага байна. Томоос том баяр хүргэе. Эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтээсэй гэж чин сэтгэлээсээ хүсье.

Зочин
Зочин
2019-12-25 11:52

Сайн багш,зөв бодолтой гэгээлэг бүсгүй вэ ? Дараагийн дараагийн тэмцээнд өндөр амжилт хүсье. Сайн багштай шавь нарт нь баяр хүргэн ,аз жарг�##�,эрүүл энхийг хүсье.

Ariuka
Ariuka
2019-12-25 12:40

Уйлан барин л уншлаа сайхан юмаа эзэмшсэн мэргэжилдээ эзэннь байх ийм сайхан шүү

Зочин
Зочин
2019-12-25 15:13
Reply to  Ariuka

uhsendee uildagin

seldeg
seldeg
2019-12-26 01:07
Reply to  Зочин

ji tegj bj buuruu sugaluulav baas aa

Зочин
Зочин
2019-12-25 12:57

Сэтгэлд г�##� байхад зууханд г�##� олдоноо. Одоогийн цөвүүн цагт олон байхгүй охин байна.Амжилт хүсье.

zochin
zochin
2019-12-25 13:30

Сайхан бүсгүй байна. Хамт огшлоо. Чад�##�тай багш нараа бид дэмжих учиртай. Амжилт хамгийн сайн сайхныг хүсье

Зочин
Зочин
2019-12-25 14:45

Мундаг юмаа. Улам өндөр амжилт хүсье. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг л энэ юмдаа

Зочин
Зочин
2019-12-25 15:57

Мундаг юм аа. Амьдр�##�д нь аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Будкаа
Будкаа
2019-12-25 15:58

Мундаг юм аа. Амьдр�##�д нь аз жарг�##� сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

САНЖ
САНЖ
2019-12-25 18:16

Шагн�##� эзнээ олжээ

Зүүнхараа
Зүүнхараа
2019-12-25 20:38

Нүдээ олсон шагн�##� болсон шүү . Улам их амжилт гаргаарай Нутгийн зон олон ч үргэлж хамт шүү????????????✊

Зүүнхараа
Зүүнхараа
2019-12-25 20:39

Нүдээ олсон шагн�##� болсон шүү . Улам их амжилт гаргаарай Нутгийн зон олон чинь үргэлж хамт шүү????????????✊

Зочин
Зочин
2019-12-25 21:05

Багшид баяр хүргэж амжилт хүсье. Нөхөр нь эдгэрч гэр бүлээрээ аз жарг�##�тай амьдраарай. Та нарын төлөө маш олон хүн з�##�бирна гэдэгт итгэж байна.

Зочин
Зочин
2019-12-25 21:22

Гайх�##�тай.

Chimgee
Chimgee
2019-12-25 23:15

Nudend dulaahan saihan bagsh yumaa. Mongoliin ireedui bolson bytshan ursiig mini surgan humuujuuleh ih uilsed tani undruus undur amjilt husey.

Зочин
Зочин
2020-12-05 18:06
Reply to  Chimgee

Хувцас хунараа тохируулаад өмсчихөөгүй. Их л эвгүй, ёс зүйгүй хувцасласан байна. Нүдэнд нэг их дулаахан юм харагдахгүй л байна. Бас дэндүү баригдм�##�, өрөвдөлтэй сэтгэлгээтэй юм.

Zochin
Zochin
2019-12-26 00:37

Shagnal ni ezenee oljee negch gesen hvn urnuusuu salj amdral ni uurchilugduj bwal bolj de shildeg bagsh bolchood yunii umnu hvvhdiin tuluu sum oron nutagtaa tiim ajil hiine gej heldeggvi l yum bhdaa huwia hicheesen sanaa ni zowdoggvin bhda

Зочин
Зочин
2019-12-26 07:41

Монголын ирээдүйг бэлдэгчид ц�##�ингийн зээлтэй.. улс төрч нэртэй хулгайчууд хармааны мөнгө зуун саятай .. ийм л нийгэмд амьдарцгааж байна даа ..

Зочин
Зочин
2020-12-06 14:11
Reply to  Зочин

Тийм шүү

Zochin
Zochin
2019-12-26 10:55

Uneheer saihan yariltslaga bn

Ганбаа
Ганбаа
2020-08-01 19:03

Сайхаан сайхан.Ачит багшийн �##�дар бадраг хурай хурай.
Түмэн шавьтай болоорой

Зочин
Зочин
2020-08-01 21:31

Mash saihan medeelel unshlaa . Ayush bagshid sain saihniig husye.

Зочин
Зочин
2020-08-01 21:43

Mundag busgui. Hun nasaaraa zaluu yavahgui hugshruhiin tsagt hani ijil l hamt baidag ur huuhed bol yahav door bichsen shig teneg huuhedtei bol bur hetsu . Bagsh ohindoo ajliin undur amjilt husye.

ЗОЧИН
ЗОЧИН
2020-11-30 17:26

САЙН САНААНЫ ҮЗҮҮРТ ТОС ГЭЖ ҮНЭН ҮНЭХЭЭРИЙН САЙХАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ МӨН БАЙНА ДАА ИЙМ ХАНЬТАЙ АЗТАЙ ЗАЛУУ БАЙНА ДАА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

саруул
саруул
2020-12-01 17:17

Үнэхээр одоо цагт ховордсон Сэтгэл Зүтгэлтэй сайхан багш бна....Харцнаас нь л үнэн снтгэл мэдрэгдэж бна.амжилт

Зочин
Зочин
2020-12-05 18:07

Хувцас хунараа тохируулаад өмсчихөөгүй. Их л эвгүй, ёс зүйгүй хувцасласан байна. Нүдэнд нэг их дулаахан юм харагдахгүй л байна. Бас дэндүү баригдм�##�, өрөвдөлтэй сэтгэлгээтэй юм.

ЛУВСАНДОО
ЛУВСАНДОО
2020-12-05 18:27

БАЯР ХҮРГЭЕ. ЭРҮҮЛ ЭНХ БАЙЖ УЛАМ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГААРАЙ. НАРТ ЕРТӨНЦИЙН НАНДИН САЙХАН АЖИЛ БАГШ ЮМ ШҮҮ

Иргэн
Иргэн
2021-11-23 11:37

Хувтас нь яасан гээв байдөг л хувцас байна шүүдээ зарим хүүхнүүд шиг хөхөө ил унжуулах байсан юмуу муухай атаархуу юм бэ сайхан багш бүсгүй шүү

ҮНЭН
ҮНЭН
2021-11-23 11:42

ишш �######�уул багш нар ч ядруу байна даа

Zochin
Zochin
2021-11-23 12:16

Hunii hani iim l bh yostoi,eregtei emegteigui

zochin
zochin
2021-11-23 13:24

engiin jiriin saichan emegtei bna, ajild ,amidrald n sain saichniig chusen

Зочин
Зочин
2021-11-23 14:31

Сайхан �######� хошноготой хүүхэн бн. Нөхөр азтай айн

Холбоотой мэдээ

Back to top button