Трамп Газын зурвасыг АНУ мэдэлдээ авна гэсэн нь шүүмжлэл дагууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.02.04/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэвлэлийн бага хурал хийхдээ Газын зурвасыг АНУ-ын мэдэлд авч хөгжүүлнэ гэж хэлсэн. Энэ гэнэтийн мэдэгдэл нь их хэмжээний шүүмжлэл дагуулж байна.
Тодруулбал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш лхагва гарагт /2025.02.05/ Трампыг Газын зурваст үндэстний цэвэрлэгээ хийхээс зайлсхийхийг уриалжээ. Тэр “Шийдэл хайхдаа бид асуудлыг улам дордуулах ёсгүй. Олон улсын хуулийн үндсэн зарчимд үнэнч байх нь амин чухал. Аливаа хэлбэрээр үндэстний цэвэрлэгээнээс зайлсхийх нь чухал” хэмээсэн юм.
Мөн ОХУ, БНХАУ, Германи уг төлөвлөгөөг шүүмжилж, Саудын Араб эрс эсэргүүцсэн байна. Дээрээс нь АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд ч шүүмжилсэн юм. Тодруулбал сенатор Ранд Паул “Бид Америк нэгт гэх бодлогыг дэмжиж саналаа өгсөн бус уу? Бид дахин нэг газрыг эзлэн суурьшиж, цэргүүдийнхээ цусыг урсган, баялгаа сүйрүүлэх талаар бодох зав байхгүй” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
л�##�ыхан амар заяагнь үзүүлэхгүй байхдаа
Зөнөг Трамп