Нийгмийн

Бүтээл туурвил эхлэх, арилжаа хийх, их хүмүүнтэй уулзахад сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2025.02.07 / БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 08.11-18.01

Аргын тооллын 2 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 10, Чөлөөт эх одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:11-18:01. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button