Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Олон улсын эрүүгийн шүүхийн ажилчдад хориг тавилаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.02.06/ Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) ажилчдад эдийн засаг болон аяллын хориг тавьсан байна. Тодруулбал АНУ-ын иргэд болон Израил гэх мэт АНУ-ын холбоотон улсуудыг шалгаж буй ажилчдад хориг тавьжээ. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа мөн ийм хориг тавьж байсан юм.

Энэ алхам нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Вашингтонд айлчилж байгаатай давхцав. “ICC” нь Нетаньяху, Израилын батлан хамгаалахын сайд асан Йоав галлант, Хамас бүлгийн удирдагч агснуудыг баривчлах тушаал 2024 тавдугаар сард гаргасан. Мөн тус шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах тушаал гаргасан байгаа.

Одоогийн байдлаар АНУ хориг тавьсан ажилтнуудын нэрийг зарлаагүй байна. Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2020 онд Вашингтон “ICC”-д прокуророор ажиллаж байсан Фатоу Бенсоуда болон түүний ахлах туслахуудын нэгт хориг тавьсан. Тэд Америк цэргүүд Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж  байсан юм.

“ICC” АНУ хориг тавьж магадгүй гэж үзсэн тул ажилчдынхаа цалинг гурван сараар урьдчилж олгосон гэдгээ өнгөрсөн сард “Reuters” агентлагт хэлжээ. Арванхоёрдугаар сард “ICC”-ийн ерөнхий шүүгч Томоко Аканэ хориг тавих нь “Шүүхийн үйл ажиллагааг бүх хэрэг явдал дээр удаашруулж, оршин тогтнолыг нь эрсдэлд оруулна” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:21

ЭЛБЭГЭЭГ ӨГӨӨДӨХ БИД ШҮҮМЭЭР БАЙНА ЗӨНӨГӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button