АНУ-ын Үндэсний коллежийн спортын холбоо трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн тэмцээнд өрсөлдөхийг хориглолоо

АНУ-ын Үндэсний коллежийн спортын холбоо (NCAA) трансжендер эмэгтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөхийг пүрэв гарагаас /2025.02.06/ эхлэн хоригложээ. Тус холбоо нь АНУ-ын коллежууд дунд явагддаг спорт тэмцээнүүдийг удирддаг байгууллага юм.
Лхагва гарагт /2025.02.05/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп холбооны засгийн газраас санхүүжилт авдаг агентлагуудыг трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөхийг хориглох гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан. Тэрбээр гарын үсэг зурсныхаа дараа “Энэ гүйцэтгэх тушаалаар эмэгтэйчүүдийн спортын эсрэг хийж буй дайн дууслаа. Миний захиргаа эрчүүд эмэгтэй тамирчдыг зодож, цохихыг зүгээр хараад суухгүй” гэсэн юм.
“NCAA”-ны шинэ бодлогод “Төрөх үед нь эрэгтэй хүйс оноосон оюутан тамирчин эмэгтэйчүүдийн багт өрсөлдөхгүй” гэж бичжээ. Тус холбоо өмнө нь трансжендер эмэгтэйчүүд спортын төрөлд болгонд зааж өгсөн тестостероны хязгаарлалтыг хангасан тохиолдолд тэмцээнд оролцохыг зөвшөөрдөг байсан.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.