УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ерөнхий сайд мэдээллийг хаах гэж оролдохын оронд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй байсан"

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр /2025.02.07/ Ерөнхий сайдыг огцруулахаар санал боловсруулж, УИХ-ын  даргад хүргүүлэхээр бэлтгэсэн тухайгаа мэдээлэв.

Тэрбээр, "УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулна. 32-оос дээш гишүүн гарын үсэг зурж байж тамга дарагдаж, албажих юм байна. Одоогоор Ерөнхий сайдыг огцруулах тухай бичгээ өөрийнхөө бланк дээр үйлдээд гарын үсэг цуглуулахад бэлэн болж байна" гэлээ.

Албан бичигт "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргах тухай. Монгол Улсын Үндсэн хуулийн 43.43.1-т УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурван хоногийн дараа хэлэлцэж эхлээд арав хоногийн дотор шийдвэрлэнэ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Үндсэн хуулийн 43.43.1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах гэснийг тус тус үндэслэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр гаргаж байна.

Үндэслэл 1: Хүний эрх, эрх чөлөө алдагдсан талаар,

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрхийг хангуулах үүднээс хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морин уралдааныг хориглох шийдвэрийг УДШ гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нт Засгийн газар Үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үгүйсгэж УДШ-ийн шийдвэрийг үл тоосон эрх зүйт төрийн суурь зарчмын эсрэг шийдвэр юм.

Ардчилсан тогтолцооны язгуур болох улстөрийн болон иргэний үг хэлэх эрхээ эдэлсэн иргэдийг шахан хавчих, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, хуурамч мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагааг Засгийн газраас тарааж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр ч зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгах, гэр бүл хамаарал бүхий этгээдэд нь Засгийн газрын харъяаны байгууллагын шалгалт оруулах зэргээр дарамт шахалт үзүүлж, хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах байдал даамжирсан.

Үндэслэл 2: Хуулийн хэрэгжилт, засаглалын хямарлын талаар,

Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах, ажлыг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдлийг бий болгож байна.

Засгийн газар УИХ-аар хэлэлцэх асуудлыг тооцоо судалгаагүйгээр яаралтай горимоор оруулж ирэн хэлэлцүүлж, өргөн барьсан хуулийн төслийн талаар өөр санал бодолтой байгаа гишүүд рүү илтэд дайрах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд гүтгэлэг тараах, нэр төрийг нь гутаах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа нь хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгаа ноцтой үр дагавар бүхий Үндсэн хуулийн хямралыг өдөөж байна.

Монголын төр авлигад улам бүр идэгдэж, хамгийн хурдтай авлигажиж байгаа авлигыг устгах боломж хумигдаж байгаа улсын нэгт тооцогдож байна.

Үндэслэл 3: Эдийн засгийн боломж алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байгаа талаар,

Макро эдийн засгийн засгийн бодлогогүй, эрдэс баялгийн орлогод дулдуйдсан хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болгож байна. Ажиллах хүчний нэгээхэн хэсгийг орлоготой байлгадаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа хумигдаж, багагүй хэсэг нь үүд хаалгаа барьсаар байна. Татварын бодлого оновчгүй болж байна. Тогтолцооны адлига, хүнд суртал газар авснаар татвар төлөгч ААН-үүд хохирогч болж, татвар төлдөггүй хэсэг нь хождог тогтолцоо бий болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан бүх алдаатай бодлого, хариуцлагагүй байдлыг бүрэн илэрхийлэхгүй боловч Үндсэн хууль болон бусад хуульд заасан Ерөнхий сайдын үүргийг хэрэгжүүлэх чадваргүй гэдгийг нь нотлох баримт хангалттай байна. Тиймээс эрх зүйт ёсыг сэргээн тогтоох, Ардчилсан тогтолцоогоо хамгаалах, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн дурджээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ, "Ерөнхий сайд томилогдоход ганцаараа эсэргүүцэж таарсан Тэр байдал давтагдахгүй байх гэж найдаж байна. Хэдхэн сарын өмнө сонгууль болсон. Сонгуулиар юуг хэрэгжүүлнэ гэж яригдаж, амал байв. Ардчилал гэдэг үнэт зүйл. Үнэт зүйлээ хамгаалахын тулд нэгдэнэ гэж найдаж, уриалж байна" гэлээ.

Сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

"Зургаан иргэн угаартаж амиа алдсантай холбоотойгоор Ерөнхий сайдыг огцор гэж байгаа юм биш. Түүний Ерөнхий сайд болсноосоо хойш хэрэгжүүлж буй арга хэмжээ, дарангуйллыг бага багаар тогтоож, ардчиллыг хумьж байгаа. Энэ бүхнийг шүүмжилж ирсэн. Төрийн өндөрлөгүүдэд хүний амь үнэтэй биш бол өөр юу үнэтэй вэ. Иргэдийн амиар улс төр хийдэг боллоо. Ерөнхий сайд нэг айлын зургаан иргэн угаартаж нас барчхаад байхад мэдээллийг нь хаах гэж оролдохынхоо оронд гарч ирээд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй. Би сэтгүүлчээр ажиллаж байхдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дарамтад өртөж байсан хүн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:00

Элбэгдоржийн бууны нохой лодой, баярцогтын нууц амраг баярмаа 2 яг огцруулж харагдаач

Иргэн
Иргэн
2 сар 8, 2025 08:40
Reply to  Зочин

Аль газраас ирсэн �##�бин тийрэн бээ? Цүү2

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:19

Элбэгдорж Лодой, Баярмаа гаар

Зочин
Зочин
2 сар 8, 2025 01:38
Reply to  Зочин

Хуц�##�гүй Наад Оюука баньдаа огцор гэж хэл

злчин
злчин
2 сар 7, 2025 16:24

хийх ажилгүй гарууд

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:33

Дэмжинэ

Зочин
Зочин
2 сар 7, 2025 17:31

Яйжгай лолой одоо болмо төр үймүүлээд биелбэл эзэндээ эргэж ирнэ гэж бодоо юу тэгвэл иргэний дайн болно

Зочин
Зочин
2 сар 7, 2025 18:02

Элбэгдоржоосоо захи�##�га авчээ энэ гөлөг

Лол
Лол
2 сар 7, 2025 18:07

Энэ хөгийн шодойг өөрийг нь эргүүлэн татах ёстой. Ажил хийх хүн биш

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:15

ХУЦВАА МУУ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙН БООВНЫ САЛФЕТКА МИНЬ ТЭГҮҮЛ ХАРИН МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЕРӨНХИЙ САЙДАА ӨМӨӨРӨН БОСОЖ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДЫГ БҮГДИЙГ ЦААЗАЛЯААА

Иргэн
Иргэн
2 сар 8, 2025 08:41
Reply to  Зочин

Хаха. Хахаж үхэв..

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:16

гомо

Хүний төлөө нийгэм мөн үү.
Хүний төлөө нийгэм мөн үү.
2 сар 7, 2025 19:23

Эх орноо хамга�##�ах гэсэн зорилгын дор ардуудаас цэрэгт татдаг байж гэр бүлийнхэн нь бүгд нас барсан хүүг цагдаагаар хамга�##�уулж, хүндэтгэх ёстой байт�##� гутаан доромжилж, бас айлган сүрдүүлэх гэж. Дарга нар нь очиж эмгэнэл илэрхийлэх ёстой байт�##� ,,, энэ хүний төлөө нийгэм мөн үү , ер нь,,????? Их мөнгө олдог суудлаа хамга�##�ах гэж л үхэн хатан зүтгээд байгаа мэт л харагдах юм. Хүүг хайрлаж хамга�##�ах ёстой байт�##� эсрэгээрээ үл тоож бас дуугарсаных нь төлөө сүрдүүлэх гэж.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:40

Оюун Эрдэнэ огцор

Зочин
Зочин
2 сар 7, 2025 21:20

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 7, 2025 22:41

ЗГ огцор!

Зочин
Зочин
2 сар 7, 2025 23:22

Мэдрэл нь зүгээрүү энэ хүний

Иргэн
Иргэн
2 сар 8, 2025 08:14

Монгол хүний шүтээн �##�тан соёмбот төрийн д�##�бааг зан�##�тайгаар урсан чи бол урвагч.

болилдоо
болилдоо
2 сар 8, 2025 08:18

АРАЙ гайгүй ажлаа хийж байгаа ерөнхий сайдаа огцруулах хэрэг байхгүй.

Иргэн
Иргэн
2 сар 8, 2025 08:38

Лодой бол энэ цаг үед зөв дуугарч тэмцэж байгаа ганц гялтайх гишүүн. Ашиг сонирхлын хүлээсгүй, зөв өнцгөөс зоригтой дуугарч чаддаг з�##�уу. Оюук-Хэрээ-Женко гурв�##�ын хар хүчний эсрэг тэмцэж дуугарахгүй бол энэ улс сүйрлээ!!!! Захи�##�гат ПР, тролл арми,хэрээс хэтэрлээ. Ард түмэн зөв, бурууг ялгаж чадахаа больж нийгмийн сэтгэл зүй, хүний мөс чанар эвдэрлээ! Төрийн сүлжээг үүнд татан оруулж ашигладаг боллоо. Дарга төвтэй, дээрээс чиглэлтэй хөдөлдөг амьгүй �##�батууд боллоо. Хүнээр бол өвчин даамжирч тархи мэдрэл, сэтгэцэд нөлөөлөх хэмжээнд очлоо. Хорт хавдрын вирус нь хэн хэн гэдэг нь тодорхой бн. Ядаж зөв, эрүүл сарууд дуугарч бгаа нэгнээ дэмж. 126-н ихэнх нь хөрөнгө, ашиг сонирхлын хүлээстэй. Цөөн боловч зөв дуугарах улстөрч байгаад т�##�архья. Лодой, Баярмаа..г.м

Сор
Сор
2 сар 8, 2025 11:22
Reply to  Иргэн

Энэ тэнэг сэтгүүлчид мөн донгосвоо

Зочин
Зочин
2 сар 8, 2025 12:58

Утаа угаарийн хэргийг Оюуктай бус Хүүктэй холбон авч үзэх нь зөв бол уу даа ! Шодойсамбуу баахан улс төржихдөө бас жаахан багцаа муутай золиг юмаа !

Зочин
Зочин
2 сар 8, 2025 20:36

Үеийн үед их хур�##�д эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй иймэрхүү нэг хүн байх юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button