Тэтгэврийн зээлийг хүүхдүүд нь “дээрэмдэж", ахмадуудын дийлэнх нь амьдрахад хүндхэн байна

Баяр дөхмөгц эмзэглэм нэг зүйл анзаарагдах нь, ахмадын тэтгэвэрийн зээлийн тоо улам нэмэгддэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монголд 506 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 385 мянган ахмад настан тэтгэвэр авдаг гэжээ. Манай улсад 2025 оны байдлаар бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 557 мянга дундаж тэтгэвэр 650-787 мянган төгрөгтэй байгаа талаар албаны тоон дүнд дурдсан байна.

2020 онд ахмадуудын 40 хувь нь л тэтгэвэрийн зээлтэй байсан бол өнөөдөр энэ тоо 20 хувиар нэмэгдэж, 60 хувьд хүрсэн.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр, 8.91 хувь буюу 29,680 ахмад настан 500,001-600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг гэжээ. Үүнээс үзэхэд бүрэн тэтгэвэр авагчдын 82.4 хувь нь 500,000-600,000 төгрөгийн тэтгэвэр авч ахуй амьдралаа арай ядан залгуулдаг байна.

Фридрих Эбертийн сангаас хийсэн судалгаагаар манай улсын тэтгэвэрийн насны ахмадуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй гэсэн судалгааны дүн гарсан бөгөөд ихэвчлэн тэтгэвэрийн зээл нь сургалтын төлбөр, байр, автомашин худалдах авахад буюу ахмад настан өөртөө биш үүр хүүхдэдээ зориулан зээл авч байгаа нь харагджээ. Үүнээс гадна ахмадуудын мэдэлгүйгээр тэтгэврийг нь барьцаалж зээл авсан тохиолдлууд ч гарч байгаа нь ноцтой асуудал юм.

Үнэндээ, тэтгэвэр барьцаалсан зээл нь ахмадуудын амжиргааг дэмжих бус эсрэгээрээ тэднийг өрийн дарамтад оруулах, банкны зээлийн төлбөрт тэтгэвэрээ суутгуулж улмаар гар дээр тэтгэвэр авахгүй байснаас ахмадууд ядууралд өртөж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Судалгаанд, тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын 93.1 хувь нь, тэтгэвэрийн зээлгүй ахмадуудын 61.5 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй хэмээн гарчээ.
-Улсын хэмжээнд ганц биеэр амьдардаг ахмадуудад тэтгэвэр нь хүрэлцдэггүй-
Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 сараар тэтгэвэрийг 100 хувь барьцаалж олгодог бөгөөд цаашид тэтгэвэрийн зээлийн хугацааг багасгах саналыг уг нь Монголбанкны ерөнхийлөгчид гаргасан удаатай.
Ганц биеэр амьдардаг ахмад настнуудын хувьд тэтгэвэрийн зээл, тэтгэвэрийн хувь хэмжээ бага байгаа нь тэднийг маш хүнд нөхцөл рүү түлхдэг. Жил бүр ганц биеэр амьдарч байгаа ахмадуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд судалгааны дүнгээс харвал ганц биеэр амьдардаг эмэгтэй ахмад настнууд дийлэнхийг эзэлдэг аж.

Ганц бие ахмад настны нийт орлогын 88.1 хувийг тэтгэвэр дангаараа бүрдүүлдэг бөгөөд 6.6 хувийг цалин, хөлсний орлого, 2.3 хувь нь мал аж ахуйгаас, 1.1 хувь үр хүүхдүүдээс авдаг мөнгө бүрдүүлдэг бол 0.8 хувийг халамж, 1.1 хувийг бусад орлого буюу түрээс, түр ажил хийж олсон орлого эзэлдэг гэжээ.
Тэтгэврийн орлогоор хамгийн эхэнд юу худалдан авдаг, ямар төлбөр төлдөг талаар судалгаанд хамрагдсан ахмадуудаас асуухад
- 1. Хоол хүнс
- 2. Эм, тариа
- 3. Цахилгаан болон усны төлбөр
- 4. Дулаан, түлшний төлбөр
- 5. Тээвэр, унааны мөнгө төлдөг хэмээн хариулсан бөгөөд судалгаанд хамрагдсан ахмад настнуудын нийт орлого нь дунджаар 617.4 мянган төгрөг, хөдөлмөр эрхэлдэг ахмадуудын дундаж цалин хөлс 604.4 мянган төгрөг буюу сарын байтугай хагас сарын хэрэглээнд ч хүрдэггүй байна.

Ахмадуудаас амралт, рашаан, сувилалд өөрийн мөнгөөр үйлчлүүлж чаддаг эсэхийг тодруулахад 81.8 хувь нь “тийм боломжүй” гэж хариулжээ.
Тэтгэврийн орлогоор амьжиргаагаа залгуулахад ямар байгаа талаарх асуултад 64.1 хувь нь хэцүү хэмээн хариулсан юм. Тэтгэвэр хүрэлцээгүй, маш хэцүү болон хүндрэлтэй гэж хариулсан ахмадуудаас хүрэлцдэггүй хэсгээ нөхөхийн тулд хэнээс тусламж авдаг талаар лавлахад ах дүү, хүүхдүүдээс тусламж авдаг гэж 56.1 хувь нь хариулсан юм. Судалгаанд хамрагдсан нийт ахмад настны 95.8 хувь нь хүүхэдтэй бөгөөд 59.4 хувь нь хүүхдүүдээсээ тусламж авч амьдардаг гэжээ.

Ахмадуудаас өөрийн ач зээ, үр хүүхдэдээ санхүүгийн тусламж үзүүлж чаддаг уу гэхэд 52.1 хувь нь тусладаг гэсэн бол 47.9 хувь нь чаддаггүй хэмээн хариулсан байна.
Мөн тэднээс сүүлийн нэг жилд хэрэглээний төлбөрөө төлж чадахгүй тохиолдол гарч байсан эсэхийг лавлахад хотод амьдардаг судалгаанд хамрагдсан ахмадуудын 56.4 хувь нь сард 2-оос дээш удаа ийм тохиолдол гарч байсан гэж хариулсан бол хөдөөгийн ахмадуудынн 39.5 хувь нь мөн сард хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд орж байсан гэж хариулжээ.

Судалгаагаар ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй ахмад настны ядуурах эрсдэлийн түвшин 72.8 хувь буюу маш өндөр гарсан байна. Энэ үзүүлэлт нь бараг 4 ахмад настай хүн тутмын 3 нь ядуу байна гэсэн үг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд илүү өндөр ядуурах эрсдэлтэй байгаа юм. Харин 75-аас дээш настай ахмадуудын хувьд ядуурах эрсдэл маш өндөр буюу 80.2 хувь, мөн хөдөөд илүү их ядуурах эрсдэлтэй байгааг судалгаагаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хөдөө амьдарч байгаа болон 75-аас дээш насны ахмад настай 5 хүн тутмын 4 нь ядуурах эрсдэлтэй байгааг харуулж буй юм.
Ахмадуудын зүгээс тэтгэвэр дунджаар 926 мянган төгрөг байвал амьжиргаагаа залгуулж хүрэлцэнэ гэсэн бөгөөд хотод амьдарч буй ахмадууд тэтгэврийг дунджаар 973.3 мянган төгрөг, хөдөөгийн ахмадууд 900 мянган байхад амьдрах зардалд хүрч магадгүй гэж хариулжээ. Харин ядуурах эрсдэл өндөртэй байгаа ахмадуудын хүсч буй дундаж тэтгэвэр 893.9 мянган төгрөг байгаа бол эрсдэлгүй ахмадуудын хувьд 1006.9 мянган төгрөг байв. Орлогын түвшин 3 жилийн өмнөх үетэй харьцуулахад 60.1 хувь нь буурсан хэмээн судалгаанд хамрагдсан ахмад настнууд хариулжээ.
Тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь хүрэлцээгүй гэж үзжээ. Ахмадууд анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үед хөгжих, оролцох, хөдөлмөрлөх, бие даан амьдрах, хойч үедээ мэдлэг туршлагаа өвлүүлэх зэрэг эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна.
Ц.ТАМИР
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yu tarina tuuniigee huraanaa gej
ur huuhdee zub hun bolgoj chadahgui bol odoo ingeed zovj amidrana shuu dee
Чи тун удахгүй ингэж явна
odoo zovood baijdee archaagui huuhed usugsuniihuu uur laig uurjdee
archaagui zaluuchuud zunduu baina hairan saihan etseg ehiin hair
yadaj etseg ehee zovoohgui amidralda zaluusaa
НӨГӨӨ ХУУЛЬ НЬ БАТЛАГДААГҮЙ ЮМ УУ ХӨӨРХИЙ
yaasan archaagui zaluuchuud ve
yaj usguj humuujuulsen bolhooro ingedeg bainaa
Uhtel yr haram gej ugulgui yahavdee!Ail geriin amidral ahui iim l bnshdee!Tiim l ih ahmaduuddaa sanaa ni zovood bgaa yum bol tetgeveriig ni oligtoihon nemeech!Urgun heregleenii baraanii uniig bariach!Tertee tergui ur huuhdiin tuluu amidraad duus#ag horvoo!Zarim neg zarimdaguud jaahan bololtsootoi bolohooroo busdiig puu paa geh yum!Unuudur ene niigem uls orniig iim bolgoson bolgoj bgaa ni hen bileedee.......
Hotiin jinhene mongolchuudiig sagaan sar hiihiig huuliar horigloh heregtei ! Ugaasaa m#lchdiin bayar uchraas huduunii orkuud ni hijne baina uu bidend hamaagui ! Er ni huduunii orkuudiig hot ruu visatai bolgo !
Та нар зуны цагт хөдөө явахгүй юу
Үр хүүхдүүд нь дээрэмддэг гэхээсээ илүүтэй ҮНИЙН хөөрөгдөл дээрэмдэж бна шүү дээ.
Хүүхдүүддээ яахав дээ өгөө л биз.юм болгоныг дандаа болохгүй т�##�аас нь битгий тэгээч.үр хүүхдүүд боломжтой үедээ буцаад л эцэг эхээ харж х�##�амжладаг шүү дээ.яаж ийгээд хэдэн төгрөгөө зөв зүйтэй зарцуулах нь хамгийн чух�##� байгаагийнхаа зоргоор үрээд байв�##� яаж мөнгөтэй байх вэ
Haana tiim yum bdgin boldo hetduul yum bna.Ihenh ahmaduud zugeer avch bgaa bh oo..
З�##�уучуудын арчаагүй нь биш. Тэтгэврээ дээрэмдүүлдэг эцэг эхийн буруу. Тэд багаас нь суурь хүмүүжил олгоогүй явсны гай. Энэ тэтгэврийн хөгшчүүлийн эцэг эх ч бас ингэж л дээрэмдүүлж, модоо барьж байсан байх даа, хөөрхий. Зарим нь тэтгэврийн зээлээ жилээр нь аваад хүүхдүүддээ шинэ байрны зээлд өгөөд өөрсдөө байр түрээслээд сууж байгаа эцэг эхчүүд захаас аваад дийлэнх нь болжээ. Буруу хүмүүжүүлээд бухын хүзүүнээс хатуу болдгийн үлгэр юм. Бас засаг төрөөс бэлэнчлэх сэтгэлгээг ихэсгэж байгаагийн хар гай. Дандаа л ихэнх нь ажил хийхгүй, амар хялбар, з�##�илж байгаад гараа тосоод мөнгө аваад сурчихсан, мөн ч ядуу, хоосон тархитай хүмүүсийн удирдаж байгаа арга юм даа. Өрөвдмөөр ч, зэвүүн хүрмээр ч. Яасан засаг төр вэ? Хэдэн жилийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэж 3-6 сая төгрөгийг тэглэж, ядахдаа банкны хүүг ч бодохгүй, бүгдийг тэтлэсний гайгаар одоо ингэж даварцгааж байгаа юм. Дахиад тэглэж магадгүй гээд шүлсээ гоожуулаад харцгааж байгаа даа.
Тэтгэврээс өөр оролдох юм үлдээгүй бололтой.Бид өөрсдөөл тэтгэвэрээ зохицуулдаг.Эцэг эхийнхээ тэтгэвэр лүү цөөхөн хувь оролцдог байх.Ямар суд�##�гаагүй хийсвэр бичих юм.
Сайхан худлаа тархи угаах юм. Татвар татаасаа багасгах хэрэгтэй. Хүрэлцэхгүй болоод л авч байгаа шдээ. Ц�##�ин тэтгэвэр нь хүрэлцдэг бол ийм асууд�##� байхгүй.
Арчаагүй б�##�иар хэсэгхэн юмнууд л тийм байх. Түүнээс ажил �##�батай мундаг хүүхдүүд авах нь байтугай нэмж өгдөг. Манай хүүхдүүд өгнө үү л гэхээс авч үзээгүй ээ.
Дээрэмдээд гэнэ үү хуцах юмаа олж хуцаж байв�##� зүгээр шүү .Тэтгэврийн хэд нь хоол ундандаа хүрчихдэг юм өгчихсөн биш харин ч эсрэгээрээ үр хүүхдээрээ тэжээлгэж байхад .
Хуцаарай чам шиг юмнууд тэтгэврииг нь зээлээр авчихаад эцэг эхээ зовоодог юм тэгээд юм л бол зээлииг тэглэ гэж орилдог юм түүнээс хөгшид оногдсон хэдээ яг өөртөө зарцуулб�##� болоод л байдаг шүү ямарч хөгшид хүүхдээрээ тэжээлгээд байгаа юм �##�га л байгаа даа рарин хөгшид ажилгүй хүүхдүүдээ тэжээж зовж яваа шүү
юу гэж дээрэмдүүлдэг юм, хэдхэн цаасыг өөртөө л зориулна шдээ.
Зарим дээрэмчид байгаа байгаа хөгшдөөр тэжээлгээл зээл авахуулаад амьдардаг эргүүнүүд байж л байна тэд чинь ичих гэж ёстой байхгүй шүү
Ийм л арчаагүй, ажилгүй з�##�уучуудын хэрэгцээнд зориулагдсан зээлийг тэглэсэн шүү дээ. Тэр шийдвэр туйлын буруу байсныг энэ тоо баримт дахин нотолж байна.
Дээр үeд хужаа нар хураасан мөнгөө хүүхэддээ өгөхгүй байшиндаа шавардаад үхдэг гэхээр гайхдаг байсан.Одоо бол тэр хятадуудыг ойлгодог болсон
Тэтгэврийн зээл гэж өндөр хүүтэй юмыг.банкууд. бүр 24 сараар өгнө ч гэх шиг солиорч байдаг .тэрийгээ бүр болих хэрэгтэй
Өө сайхан д�##�имдуулж зээл 0 болгох нь уу
Хүүхдүүддээ өгнө үү байна уу төрд ямар хамаа байна. Тэтгэврийн мөнгө өндөр өгч байгаа юм шиг. Оролцох юмандаа л оролц.
Хүүхдүүд нь авахгүй л байгаачдээ чичрээл өлбөлзөөл авдаг байж
Чаддаг юм бол хүүг нь бууруулаад өгчих. Өөрийнхөө мөнгийг авч байж ц�##�ингийн зээлээс өндөр хүү төлж байна. Энэ шудрага уу. Зээлээр амьдр�##�аа зохицуулж байгаа хүмүүс их байгаа шүү. Татвар төлж төрөө тэжээнэ, хүү төлж банкыг баяжуулна. Яачихсан улс орны иргэн гэхээр ингэж шийтгүүлж амьдарч байгаа юм.
81 тэй хөгшин нийтийн байранд ганцаараа амьдардаг, 570000 төг тэтгэвэртэй ч 300000 г түрээсэнд өгдөг. Ах дүүсййнхээ тус дэмээр хоол унд эм эмчилгээтэй , дансандаа бас хэдэн төгрөгтэй байдаг. Тэгсэн өргөж авсан охин гэж нэг пда нь хөдөөнөөс ирээд , байгаа юмыг нь хулгайлаад дансан дахь мөнгийг нь авах гээд байдаг. Төрсөн хүүхэд нь эцэг эхээ дээрэмдээд байхад өргөмөл хүүхэд бол бүр буруу элэгтэй байх нь аргагүй ч юмуу. Бүх хүн хөгширнө.хүний гарт орох өдөр ирнэ, одоо настангуудыг даапа�##�аад байгаа гарууд энэ үйлийнхээ үрийг дараа нь даахым байгаа биз дээ бодвол.
Өөрсдөө л өгье гэж өгч бга ш дээ.Дээрэмдүүлнэ гэж ч байхгүй ээ зүгээр.
Тэтгэврийн зээл өгөхийг зогсооё
Битгий худлаа тархи угаагаад бай. Цөөнх тийм хүмүүс байга�##� байх. Ажил эрхэлж байгаа з�##�уучуудынхаа ц�##�инг эцэг эхээсээ авахгүй болтол нь нэмээд өгөөч. Тэтгэврийн зээлийн хугацааг багасгах гээдл ухуулга хийгээд байх юм
Тэтгэврээ зээлнүү хэндээ өгөх ер нь хэнд хамаатай юм. Өөрсдийнхөө тэтгэврийн мөнгийг яаж зарцуулах бидний эрх.
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч
дээрэмдээд байх юү байсан юм.Та нар нарийн ажилссан хөлс чинь амьдр�##�д хүрэхгүй болоод , ээж аавын тэтгэвэр тус болсон ч хаа ч сайхан амьр�##� �##�га!!!!!!!!Эрүүл ухаанаар Эргээд бүгдийг хараач!!!!!!!!Зөвхөн Саар�##� ордонд байгаа хулгайчид том машин л харах юм Тэнэгүүд !!!!!!!!
Ахмадуудын нилээд нь сонгуулиар ардын намынханийг дэмждэг гэсэн суд�##�гаа байдаг шүү? Юу тарина, түүнийгээ хураана гэдэг! Ардын намаа дэмжээд, тэтгэвэрээ зээлээд л байж дээ!
tetgever baga bn l gh ym zaluu haluun nas deeree atsaa hj bsn ym hvn hudulmurluud avch bsan tsalin ajillaj bsn hugatsaanaas tetgever avdag bolhoos 60 55 nas hvrsen hvn bolgond adilhan tetgever avna gj oilgodog ym uu6 Harin ch tetgever avch bgada bayr l zalhuu novshnuud mine
тэтгэврээ ханг�##�ттай нэмээчээ хэдхэн хувийн нэмэгдлийн сургаар бүх юмны үнэ ханш хэд дахин нугараад нэмэгдчихээр тэтгэвэр нэмэгдсэн үр ашгаа хүртэх нь байтугай хэрэгцээтэй юмаа ч авч дийлэхээ больж байгаа биз дээ
Тэтгэвэр дээр жоохон амсуулж нэмсэн нэр зүүчихээд тог, цахилгаан, татвар гэх мэт бусад бүх юмныхаа үнийг нэмчихээр яаж ядуурлаас гарах вэ дээ. Энэ улсад хууль дүрмийн зохицуул�##�т, тооцоо суд�##�гаа үнэн зөв юм байна уу ер нь
Юу ч өвлүүлж өгч чадаагүй настайчууд үр хүүхдэдээ тэтгэвэрээ зээлээд өгнө л биз дээ төр юунд нь оролцдог юм Тэтгэвэрээ авч чад�##�гүй өлсөж үхлээ гэж сонсогдсонгүй
Ихэнхи нь үгүй бхаа өөрсдөө сайн дураараа тэтгэврийн зээлээ авч өгдөг бх тэгээд ч үр хүүхэдтэйгээ ихэнхи эвтэй найртай бдаг гэж бодож бна .Харин архины хамаар�##�тай тэтгэврийн,өвөгчүүл,эмэгчүүл үр хүүхдийнхээ амьдр�##�д гай болдог гэж сонссон шүү яг үнэндээ хөгшчүүл өөрсдөөсөө болдог нь бас бгаа шүү хавтгайруулж ойлгож болохгүй ш дээ .Мань мэт бол бол тэтгэвэртээ жаргаж үрдэг ач зээ нартайгаа нийлээд тансаглах шүү дээ тэгээд л 5 хонохгүй дуусна кккк