Top StoriesНИЙГЭМ

М.Мөнх-Эрдэнэ: "Цахилгааны үнэ өндөр гарлаа" гэх гомдлоор очиход дулаан алддаг байшинтай байдаг

Цахилгааны үнийг өнгөрсөн оны 11дүгээр сард хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай өртгөөр хэмжиж, 30-89 хувиар нэмсэн. Тус нэмэгдэл нь иргэдэд санхүүгийн дарамт болж, цахилгаан халаагуур хэрэглэдэг айл өрхүүд эргэн нүүрсээ түлнэ гэх байр суурийг илэрхийлээд буй.

Тэгвэл цахилгааны үнийг тойрсон агуулгаар УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын албаны дарга М.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 500 мянга гаруй хэрэглэгчтэй. Тэдний хоёр орчим хувь нь цахилгааны үнэтэй холбоотой гомдол гаргасан-

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард цахилгааны үнэд өөрчлөлт орсон шүү дээ. Үүнээс хойш иргэд хоёр ч удаа цахилгааны зардлаа төлсөн. Харин энэ үнийн өсөлт цахилгаан халаагууртай айлуудын санхүүд жин дарж буй. Танайд энэ төрлийн гомдол бүртгэгдсэн үү?

-Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани 500 мянга гаруй цахилгааны хэрэглэгчтэй. Тэдний хоёр орчим хувь нь л цахилгааны үнэтэй холбоотой гомдол гаргасан. Дийлэнх нь гэр хороололд амьдардаг цахилгаан халаагуур хэрэглэдэг хэрэглэгчид гомдол мэдүүлсэн байна лээ.

Тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлсэн гомдлын тоо 428. Үүнд төлбөрийн нэхэмжлэл, тоолуурын холболт, цагийн тарифтай холбоотой гомдлууд багтаж буй.

Бид энэ оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн хэрэглэгчдийн гомдлын дагуу шалгалтаа эхлүүлсэн. Ингэхдээ Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам болон манай байгууллагаас ажлын хэсэг гарган ажиллаж байна. Ингэхдээ гомдол гаргаж байгаа хэрэглэгч нар дээр очоод дулааны алдагдал байгаа эсэхийг үзэн ажиллаж буй. Тусгай дулаан хэмжигч багаж бариад барилгын компанийн ажилчид шиг байх болсон.

Иргэдийн зүгээс "төлбөр тав, зургаа дахин нэмэгдчихлээ" гээд л дуудлага өгдөг. Яг газар дээр нь очоод үзэхэд байшингийн дулаалга муу байгаатай холбоотой цахилгаан халаагуураа олон цаг ажиллуулж, хэрэглээ нь өндөг гарсан нөхцөл угтдаг. Энэ үед бид дулаан алдалтыг нь хэмжиж зөвлөгөө өгч, цахилгаан хэмнэх аргуудын талаар нэмэлт зөвлөмж хүргүүлээд ажиллаж байгаа.

Танай редакцын сурвалжилсан Ш.Болормаа гэдэг айлын сүүлийн нэг жилийн цахилгааны хэрэглээ болоод төлбөрийн мэдээллээс харахад өнгөрч оны мөн үеэс зургаа дахин өсчхөж. Хэрэглэгч ярилцлагадаа нэг л тэн ашиглаж байгаа, бусад өрөөнийхийгөө унтраачихсан гэсэн байсан. Гэтэл одоогийн цахилгааны хэрэглээг нь харахаар лавтай хоёр тэн ажиллуулж байгаа л харагдаж байна. Хамгийн сүүлийн тооцооллоор буюу нэгдүгээр сард 2564 кВт.ц хэрэглэжээ.

Бид олон жил цахилгаан хэрэглэгчийн хэрэглээг тооцооллоороо хараад ирэхээрээ яг ийм хэмжээний цахилгаан зарцуулж буй өрх гэр ямар ямар цахилгаан хэрэгсэл хэрэглэдгийг баримжаагаар мэддэг болчихдог юм л даа.

1.5 кВт.ц-ын тэнийг 24 цаг тасралтгүй ажиллуулсан гэж тооцоолоход 30 хоногт 1080 кВт.ц л хэрэглэнэ. Үүнийг хоёрт үржүүлбэл 2160 кВт.ц болно. Харин цахилгаан тэн хэрэглэж эхлэхээс өмнө үед 300-400 кВт.ц хэрэглэдэг байсан юм байна. Энэ үндсэн хэрэглээг нь нэмээд үзэхэд сарын тооцоолол нь таарч байна гэсэн үг.

Угтаа байнга хүн амьдарч байгаа байшин өвлийн хувцас өмстлөө хөрөх нөхцөл байдаггүй. Хэрэв дулааны алдагдалтай л бол өөр хэрэг. Тиймээс тус айлд очиж байж л үүссэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж чадна.

-Иргэдийн зүгээс "нэг хэвийн хэрэглээтэй атал тогны үнэ хэд дахин нэмэгдчихлээ" гэх байр суурийг мөн илэрхийлээд байгаа шүү дээ. Тоолуурыг хэрхэн баталгаажуулдаг вэ?

-Цахилгаан эрчим хүчний тоолуурыг төрлөөс нь хамааруулаад дөрөв ба найман жил тутамд баталгаажуулдаг.

Хэрэглэгч өмнө нь хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдээ ашиглаж л байгаа бол тоолуур буруу хэмжих үндэсгүй. Айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг хэмжиж буй тоолуур тус бүр дээр Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулж, албан ёсны нэг хоёрдугаар хэмжилтийг хийж, нэг, хоёрдугаар лацыг Улсын тусгай байцаагчийн эрхтэй хүн тавьдаг юм л даа.

Харин манай байгууллагаас хэрэглэгчийн тоолуурын суурилуулаад, хэрэглэгчийн утсыг тоолуур руу суулгаж, гаднаас ирж буй тэжээлийн утсыг өгч тагийг тавин лацаддаг. Ямар нэгэн байдлаар дотор талын хэмжих хэрэгслийг өөрчилнө гэх ойлголт байхгүй.

Цөөн тохиолдолд үйлдвэрийн алдаатай, зөөвөрлөх явцад доголдол үүссэн, ажилчид тоолуурын заалтыг буруу тэмдэглэх гэх зэрэг асуудал үүсдэг. Гэхдээ маш цөөхөн тохиолдолд.

-Хэрэглэгчид үнэ нэмэгдсэн хойно л оргил цагийн хэмнэлт гэх агуулга руу эргэн харж байна-

-Хэрэглээний төлбөрийн бодолтыг хэрэглэгч өөрөө хянах боломж бий юу?

Хэрэглэгч цахим хаягаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд бүртгүүлснээр сар бүр тооцооны нэхэмжлэл авах, мөн манай компанийн “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг гар утсандаа татаж, өөрийн гэрээний мэдээлэл болон төлбөр тооцсон байдал, тоолуурын заалтаа хянах, харах зэргээр хэрэглээний төлбөрийн тооцооллыг хянах бүрэн боломжтой юм.

-Ихэвчлэн хүйтний улиралд эрчим хүчний ачаалал үүсдэг. Мөн оргил цагийн ачааллын үед эрчим хүчний хомсдолд орох эрсдэлтэй байдаг шүү дээ. Хэрэглэгчид энэ цагуудад хэмнэж чадаж байна уу?

-Улаанбаатарчуудын хамгийн их цахилгаан хэрэглэдэг сар бол 12 болон нэг, хоёрдугаар сар. Цаг агаарын хувьд хүйтэн байх нь цахилгаан халаагуур ихээр ажиллуулах шалтгаан болдог. Мөн энэ саруудад баяр наадмын өдрүүд тохиож хүмүүсийн гэртээ байх нь нэмэгдэж, цахилгаан зарцуулалт өсдөг. Өмнөх онуудад ч мөн адил ийм үзүүлэлттэй байсан.

Харин энэ жилийн хувьд оргил өсөлттэй саруудын өмнө үнэ нэмсэнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн цахилгааны төлбөр өмнөх сараас өндөр дүнтэй гарч, манайд ирж буй өргөдөл, гомдол ч олширсон шүү.

Бид эрчим хүчний хэмнэлттэй байгаарай гэх мессежийг олон жилийн өмнөөс л өгч эхэлсэн. Яах аргагүй оргил цагийн ачааллын үед хэмнэлт гаргахгүй л бол тэг зогсолтод орох эрсдэлтэй нөхцөл байдалд ороод удаж буй. Гэтэл хэрэглэгчид үнэ нэмэгдсэн хойно л оргил цагийн хэмнэлт гэх агуулга руу эргэн харж байна.

Бид оргил цагийг 17.00-21.00 цаг хүртэл хэмждэг. Гэтэл үзүүлэлтээс харахад 22.00 цаг хүртэл энэ ачаалал буурдаггүй. Дан ганц оройн ачааллаас гадна өглөөд оргил цагийн ачаалал үүсдэг болчихсон.

-Хүмүүс цахилгааны үнийн өөрчлөлтийг их мэдрэх нь аргагүй. Өмнө нь хэт хямд эрчим хүч хэрэглэж байсан шүү дээ-

-Жил ирэх тусам хүмүүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буйг та онцолж байсан шүү дээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хүмүүс цахилгааны үнийн өөрчлөлтийг их мэдрэх нь аргагүй. Өмнө нь хэт хямд эрчим хүч хэрэглэж байсан шүү дээ. Одоо өөрсдийнхөө хэрэглээг бодитоор хараад үзэхэд нэг айлд хэчнээн хүн гар утас хэрэглэж байгаа билээ. Наад захын жишээ татахад гэрээс гараад явахад датагүй л бол болохгүй байна гэх. Гэтэл тэр бүгдийг байлгаж буй эх үндэс маань эрчим хүч шүү дээ.

Техник технологи хөгжихийн хэрээр урьд хэрэглэдэггүй бүтээгдэхүүнд хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвчсэн. Жишээ нь талх шарагч, тосгүй шарагч, богино долгионы зуух, үсний индүү, сэнс зэрэг нь хурдан улайсаж халах зориулалттай байдгаас тог их зарцуулдаг. Энэ мэт байдлаар өөрсдийнх нь цахилгааны хэрэглээ нэмэгдээд байгааг ойлгохгүй өмнөхтэйгөө адилхан байхад цахилгааны төлбөр өндөр гарлаа гээд байна. Яг ямар цахилгаан хэрэгсэл хэдэн цагаар хэрэглээд байгаагаа эргэн харж, цахилгааны тооцооллоо хийх хэрэгтэй.

Бид өргөдөл гомдлын дагуу очоод хэрэглээг нь тайлбарлаад өгөхөөр ойлгож байна л даа.

-Үнийн нэмэгдлээс хойш тодорхой байршлуудад хэд хэдэн удаа тогийн хязгаарлалт болсон шүү дээ. Иргэдийн зүгээс өртгөө нэмэгдүүлсэн ч ачааллаа дийлж чадсангүй хэмээн ундууцаж байна?

-Хүмүүс цахилгааны үнийн өөрчлөлтийг их мэдрэх нь аргагүй. Өмнө нь хэт хямд эрчим хүч хэрэглэж байсан шүү дээ. Одоо өөрсдийнхөө хэрэглээг бодитоор хараад үзэхэд нэг айлд хэчнээн хүн гар утас хэрэглэж байгаа билээ. Наад захын жишээ татахад гэрээс гараад явахад датагүй л бол болохгүй байна гэх. Гэтэл тэр бүгдийг байлгаж буй эх үндэс маань эрчим хүч шүү дээ.

Ер дэлхий нийтээрээ л эрчим хүчээ хэмнэлттэй хэрэглэх дээр санал нэгдэж буй. Гэхдээ хөгжилтэй орнуудын хувьд энэ хэмнэлт нь хүлэмжийн хийг бууруулах зорилготой.

Өнгөрсөн жил болоод түүнээс өмнөх жилүүдэд оргил цагийн үеийн ачааллын улмаас олон айл өрхийн тогийг хязгаарлалтад орсон. Харин энэ жилийн хувьд Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж, ерөнхий сэргээгдэх эрчим хүчний жижиг үүсгэвэрүүд шинээр нэмэгдэж, системд нийлүүлж буй сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдчихсэн учир энэ жил цахилгаан хязгаарлалт багассан.

Хүмүүсийн хандлагыг ажиглаад байхад тогны үнэ нэмэгдмэгц систем тухайн мөнгөөр гэнэт сайжирчих юм шиг хардаг. Гэтэл эрчим хүчний систем өөрөө дотооддоо асар их өрийн сүлжээтэй. Шат бүрдээ асуудлаа шийдэж байж л томоохон өөрчлөлт гарна. Үгүй бол өргөс авчихсан аятай эрчим хүчний сүлжээ гэнэт сайхан болохгүй. Цаг хугацаа шаардах л асуудал.

Ковидоос хойш бидний хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн билээ дээ. Гэтэл эрчим хүч 2019 оноос хойш үнээ огт нэмээгүй. 2022 онд л аж ахуй нэгжүүдийн үнэ тарифыг хорин хэдэн хувиар л өсгөсөн.

Мөн хэрэглэгчдийн хандлага, манай мэргэжлийн онцлогоос шалтгаалан ажиллах хүчгүй болж байна. Шинээр орж ажиллаж буй хүмүүс нэг хоёр жил болоод л гараад явдаг. Цалингаа голно, ажлын ачааллаа дийлэхгүй байна гэх мэт олон шалтгаан бий л дээ. Тиймээс иргэд, цахилгаан хэрэглэгчид үүнийг зөвөөр ойлгох нь чухал болчхоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
81 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 10, 2025 09:03

Хүн угаартлаа гэхээр Утаа мэдрэгчээ с�##�гасан эсвэл Архичин байсан нтр гээд одоо Цахилгаан дуулааны Үнэ өндөр гарлаа гэхээр Дулаан �##�дагд�##�тай байсан нтр гэж Ард иргэд рүү Буруугаа чихээд тэгвэл Орон сууцны айлуудын Тогны үнэ өндөр гараад байна шдээ,,,,,,энийгээ юу гэж Тайлбарлах уу,

Зочин
Зочин
2 сар 10, 2025 16:27
Reply to  иргэн

Байшинг нь очиж үздэг юм уу.Нэг ш�##�тгаанаа бүх айлд бдаг юм шиг ярих юм. Тогны хүчдэл унаснаас болж тог их гардаг.Энэ ш�##�тгаан уг айлд хамаар�##�гүй байхад тогны мөнгө их гарсан зөрөөг тооцож буцааж олгодоггүй.Гарсанаар нь төл.гэдэг.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 17:52
Reply to  Зочин

Зуслангийн бүсэд бол цахилгаан бүүр 140в хүртэл унадаг. Энэнээс болоод бараг 2-3 дахин их мөнгө төлөх болдог. Тэгээд энийгээ янз�##� гэхээр төсөв дээр шийдэж өгдөггүй учраас өөрсдөө учраа ол, трансформатор авч тавихгүй юу гээд хөдөлдөггүй. Аргаа барсөн айлууд нь трансформатор нийлж аваад тавингуут ичих ч үгүй гар�##�таас нь өөр айлд холбоод өгчихдөг. Боломжгүй нь бөөн өргөдөл чирэгдэл болж хүсэлт өгөхөөр зүгээр кабелийг нь сольж холбоод за боллоо гээл хаяад явдаг. Аргаа барахдаа хүчдэл тогворжуулагч аваад тавьсан 150в-оос доош унав�##� тогтворжуулж чадахгүй ахи�##� унаад эхэлж байгаан. Ядаж 150в-оос доош унадаггүй байлгах хэрэгтэй ш дээ. Гэрээндээ болохоор найдвартай 220в-р хангана гээл биччихсэн байдаг.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:23
Reply to  иргэн

Орон сууцны айлуудыг бас дулаан �##�дагд�##�тай айлууд байна лээ гэх биз!

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:04

Ulniihaa bid nariig arai l doromjilj hanahgui yumdaa te

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:05

une nemsen ni yamarch hamaagui zugeer l bid nar buruutai

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:07

ulnii humuus neeree ta nar l buruutai

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:31

bitgii ingej baildaa arai l yumaa unee nemcheeed odoo bolhoor bid nariig buruutgaad suuj baihaasaa ichildee

М. МӨНХЭРДЭНЭД
М. МӨНХЭРДЭНЭД
2 сар 10, 2025 09:48

Манайх СХД т харъя�##�агддаг. Манай шөнийн тарифыг 160 төгрөгөөр тооцсон байна. ТАНАЙ 632 тогтоолоос харахад 113 төгрөгөөр бодно гэжээ. ТАЙЛБАРЛАЖ өгнө үү? ТАНАЙ тооцож байгаа аргад и х учих байна даа.

Lyu
Lyu
2 сар 12, 2025 09:48

Өлөн дүүрэгийнхэн. Тайлбар авна гэжийн

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:48

Цахилгааны үнэ их нэмснээ ингэж хаацайлах гэж чаавас, орон сууцны айлууд бас дулаан �##�дагд�##�тай биз?

Зочин
Зочин
2 сар 10, 2025 09:51

Ёооё битгий ингэж тэнэг хүн ярьж байгаа юм шиг худлаа хуцаж байгаач. Гэртээ бараг байхгүй байгаад өмнөх сараасаа бага хэрэглэж байхад за�##�т чинь учиргүй 600, 700-аар нэмэгдээд байна.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 10:02

Арай дэндүү үнээ нэмсэн, хуучнаасаа 2 дахин илүү нэмэгдсэн

УБЦТС ТӨХК-ийн БА ны дарга М.Мөнх-Эрдэнэд
УБЦТС ТӨХК-ийн БА ны дарга М.Мөнх-Эрдэнэд
2 сар 10, 2025 10:12

ШӨНИЙН ТАРИФЫГ яагаад 160 төгрөгөөр бодоод байгаа юм вэ? 21-6 цагийн хооронд 113 төгрөгөөр тооцно гэсэн тогтоолоо тайлбарлаач.

Horovja
Horovja
2 сар 10, 2025 10:34

amidral medehgui iimerhii bugsuud ulsiin chuhal alband suuj bg ym ! ed zuvhun dohiuraa l ajil hiideg , umhii bugsnuud !

Zohin
Zohin
2 сар 10, 2025 11:56

Дула�##�га чух�##� уу чух�##�. Гэхдээ цахилгааны үнэнээс хамаарч хэрэглээ өөрчлөгдөхгүй шүүдээ. Цахилгааны хэрэглээ адилхан байхад цахилгааны нэмэгдсэн үнэ нь хэд дахин их байгаа нь юуг өгүүлээд байна. Бусдыг буруутгах биш, цёир ш�##�тгааныг нь олж тайлбарлах хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 11:58

Цахилгааны хэрэглээ адилхан байхад цахилгааны нэмэгдсэн үнэ нь хэд дахин их байгаа нь юуг өгүүлээд байна. Бусдыг буруутгах биш, учрыг нь олж тайлбарлах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 12:51

Гээндээ ч гоондоо �##�ь �##�ь т�##�даа буруу байдаг ЦШ - нөхдүүд ч ажилдаа хайнга ханддаг!! Монголчууд ч үнэгүй юм хүртчих гээд чичрээд дайраад байдаг!!!

Зочин
Зочин
2 сар 10, 2025 13:00

Ха ха юу гэж хэлэх ш�##�таг олох байлгүй. Энэ мэт суганы үснүүд эзнээ юу гэж

Зочин
Зочин
2 сар 10, 2025 14:58

Ингэж л өмхий арьсаа хамга�##�даг �########�нууд....арчаагүй хоолны савууд тогоо ш�##�гуулая гсн блхоос гэрээ ш�##�гуулая гэж дуудаагүй биз дээ..

Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 15:05

Цахилгааны үнэ нэмэгдсэнээс хойш байшин нь дулааны �##�дагд�##�тай болчихсон юм шиг юугаа солиороод бган бэ???? Өмнөх жилтэйгээ харьцуулаад өндөр гарлаа гээд бхаддаа

Zochin
Zochin
2 сар 10, 2025 15:11

Betgii shaa g###g mine gants baishand orj vzcheed bvgediig havtgaaruulh heregvi muu novsh chine hutsah gej

Punishment
Punishment
2 сар 10, 2025 15:16

Dargiinhaa tuloo uheech muu buusnuud, chadahgui l jatsagnuud

Зочин
Зочин
2 сар 10, 2025 16:53

Эргүү минь цахилгааны үнэ өндөр гархад дулаан �##�дах ямар хамаатай юм бэ

Зочин
Зочин
2 сар 10, 2025 17:02

Bitgii doromjlood bgaarai duudlaga uguhuur yugaa ch medehgui ym irchiheed manai asuudal bish geed duudlagiinhaa mungiig avdag bizdee. Tanaih shig dampuursan gazar alga niiteer n shinechilbel taarna

Ззэт очин
Ззэт очин
2 сар 10, 2025 17:44

8-13к гардаг манайх 20.5 к гарсан байх юм

Зочин
Зочин
2 сар 10, 2025 18:42

Tsahilgaan heviin l bna haana nemegddin be...

Зочин
Зочин
2 сар 10, 2025 19:07

Ямар эргүү хүүхэн бэ.бид өмнөх жилтэйгээ харьцуулж тогны үнэ нэмэгдсэнийг яриад байгааг ойлгодоггүй л юм байх даа.дулаан �##�дагд�##�аа багсгануул л ихэсгэдэггүй шүү дээ.арай арай

Нэргүй
Нэргүй
2 сар 10, 2025 19:12

ЭНЭ ЧАВГАНЦ ЮУ ХИЙДЭГ БАЙНА АА НАМ ДАГАСАН ЯНХАН ЮУ ГЭЭД ХУДЛАА ЯРИАД ИХ МЭДЭГЧ ЦАРАЙЛААД БАЙГАА ХУЛГАЙЧ ВЭ

Жамбалдорж
Жамбалдорж
2 сар 10, 2025 19:15

Ямар апп татаж хян�##�т тавих вэ? тэдэн квт гарлаа гээд либолоо ямарч задаргаа байхгүй үнэн худ�##� бичиж байгаа нь ч мэдэгдэхгүй уул нь тоолуур ажиллаж байгаа эсэхэд хян�##�т тавих ямарч боломжгүй битүү төмөр хайрцагт хийчихсэн энэ зохимжгүй биздээ үүнийг яах вэ? дуудлага өгөөд ирнэ гэж хэдэн өдөр болдог бас л хүнд шүү

зочин
зочин
2 сар 10, 2025 19:23

Тэтгэвэрийн хөгшин энэ намар хэдэн төгрөг цуглуулж 1.750.000-р уха�##�аг цахилгаан зуух авч тавиад ганц сар болоод шатчихлаа. Авсан газартаа очиж хэлсэн чинь манайд хамаагүй тогны хэлбэлзлэлээс болсон бна гэсэн үнэхээр тийм байлаа. Тэгээд тог тогтворжуулагч хэрэгтэй болсон. Тог тогтворжуулагч авах гэтэл 3 саяас 6 сая гэнээ. Түүнийг авах чад�##� байхгүй тул 1.750.000-р шатаад л нэг гоё үзэсгэлэнгийн зуухтай үлдлээ гэж...

Зочин
Зочин
2 сар 10, 2025 19:38

Битгий тэнэгтээч,хуучин гарч байсан тогноосоо 3 дахин 4 дахин их гарч байгаа нь цахилгааны үнэ нэмэхээр дулаанаа �##�даад эхэлсэн гэсэн үг гэж байгааму ийм юмнууд төрд байгаа юм чинь яаж ард түмэн амар заяа үзэхэв дээ хэцүү байна шүү

Зочин
Зочин
2 сар 10, 2025 20:32

Эрчим хүчнийхэн чинь цайрчихсан з�##�ьт луйвар чид юм бишүү үнэ нэмэх ямар ч үндэслэл байхгүй байсан юм бишүү

ИРГЭН
ИРГЭН
2 сар 10, 2025 21:17

05 сарын 01-ээс дулааны үнэ 80 хувь нэмэгдэхээр байрны мөнгө 2 нугараад гарна яана даа энэ Оюунэрдэний засгийг...

Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 21:32

Солиотой авгай үхвэл таарна

Зочин
Зочин
2 сар 10, 2025 21:46

Өөрсдөө буюу эрчим хүч түгээхийн ажилтан �##�бан хаагчид ярьсан зүйлийг ойлгодог болмоор бна. Ярьсан зүйлийг ойлгодоггүй хүмүүстэй юу ярих уу.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 21:54

Битгий худ�##�аа хуц�##�даа

Инженер
Инженер
2 сар 10, 2025 22:37

Үүнээс илүү ямар тайлбар байх ёстой гэж.....Яг л тооцоолол үндэслэлийг нь нь бат�##�сан байна даа. [ Худ�##�даанд байгаа тень-үүд 1.6kw-3.2kw ] байдаг гэдгээр тооцвол бүрч их гарна л даа . Жишээ нь 3kw×24цаг×30хоног= 2260kw - 2ш гэвэл- 4520kw ..

Зочин
Зочин
2 сар 10, 2025 23:32

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 10, 2025 23:33

Y####n g####i alaa ugaa

Зочин
Зочин
2 сар 10, 2025 23:35

Alaa ugaa

Эмээ
Эмээ
2 сар 11, 2025 07:20

Буруу буруу бусдын буруу . Үндсэн хуулиар эдлэх эрхээ ч мэддэггүй тэнэг ард түмэн . Өөрсдийг нь доромжлохоо баясч инээдэг мулгуу ард түмэн . Тийм байхад төр атгасан авилгач хулгайчид буруу буруу ард түмэн өөрсдөө буруутай гэж дуулж г�##�зуурхаас яахав . Ядахдаа Лодойгоо хүртэл дэмжиж чадахгүй өөрсдийн төлөө явсан бүгдийг ялладаг тэнэг иргэд хохь нь заяа нь тэр

Зочин
Зочин
2 сар 11, 2025 08:01

Энэ хулгайч нарт ямарч буруу байхгүй тэ

Болортуяа
Болортуяа
2 сар 11, 2025 08:34

Ц�##�ин хөлс нэмэгдээд овөчнөөн х�##�амж авчаад өгөөчдээ. Татвараа. М�##�нууд юмаа

Зочин
Зочин
2 сар 11, 2025 09:09

Hudlaa medeelel yarij bai. Dandaa ard tumendee buruugaa ogdog ene metiin suudlin bogloosuud.

Зочин
Зочин
2 сар 11, 2025 09:36

Uuchlaarai...zuslangiin baishind 1sard 1ch ochoogui, shuniin gorimd n tsahilgaanaa taaruulaad baihad l 680K garsan bna!!! Yah gej ingej LUIVARDAJ baidag yim bee?! Gomdol gargana, tuluh ch ugui!!!

Irgen
Irgen
2 сар 11, 2025 10:35

Tsahilgaan ene sard ondor garsan ard irgeded hvndreltei bn

иргэ
иргэ
2 сар 11, 2025 10:37

Манайд л ингэж бараагаа зарсан хүнээс үнэ барааны чанарыг нь зөвтгөж яриулдаг .Гэтэл авсан хэрэглэгч нь асууд�##� байгааг ээд байдаг.Энд төрийн өмч гэж ямар утгагүй эд байдгийг мэдэж болно

Зочин
Зочин
2 сар 11, 2025 10:51

Ene balai awgai irgediin amidral medehgji sh dee

Зочин
Зочин
2 сар 11, 2025 10:52

Z##l g###g

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
2 сар 11, 2025 11:38

Гээндээч гоондооч гэгчээр өөрсдийгөө өндөг
Шиг өөгүй гэчих юмаа хамгийн их хор найруулдаг
Ул�####�а

Зочин
Зочин
2 сар 11, 2025 11:39

Хүний өмнөөс хэрэглэсэн юм шиг л байхын. Үйлчилгээ авсан бол төлөх нь зөв. Харин ч өртгөөс нь багаар борлуулж байна.

Зочин
Зочин
2 сар 11, 2025 14:25

Задаргаа яагаад өгөхгүй бна

зочин
зочин
2 сар 11, 2025 14:37

Тогны үнэ нэмэгдэхээр байшин нь дулааны �##�дагд�##�тай болчихдог айн.Тогны үнээ буулгахаар байшин нь дулааны �##�д�##�гүй болчихдог илбэ юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button