Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Трамп Путинтэй утсаар ярьсан гэдгийг үгүйсгэхгүй, батлахгүй

“New York Times” агентлаг бямба гарагт /2025.02.08/ мэдээлснээр бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг дуусгах талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан. Тэгвэл Кремль ням гарагт /2025.02.09/ мэдэгдэл хийхдээ хоёр улсын удирдагчид утсаар ярьсан эсэхийг үгүйсгэх эсвэл батлахаас татгалзсан байна.

Одоогийн байдлаар Вашингтон, Москва тэднийг холбоо тогтоосон гэдгийг баталж мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ мэдээллийн талаар би юу хэлэх вэ? Вашингтон дахь захиргаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хэрээр олон янзын харилцаа холбоо үүсдэг. Эдгээр харилцаа холбоо янз бүрийн сувгаар явагддаг. Мэдээж олон харилцаа тогтоож байгаа учир би хувьдаа ямар нэг зүйл мэдэхгүй байж магадгүй. Тиймээс энэ тохиолдолд би баталж эсвэл үгүйсгэж чадахгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭЛБЭГЭЭГ ӨГ ЗӨНӨГӨӨ

маанаг
маанаг
Reply to  Зочин

эмээ уугаарай маанаг коммунист зөнөгөө

Зочин
Зочин

Ширүүхэн юм болж дээ, тэгээд л хоёул шийдэлд хүрээгүй хэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button