“Трамп гаалийн татвар тавивал Европын Холбоо цагийн дотор хариу өгч чадна”

Хоёр долоо хоногийн дараа Германд парламентын ээлжит бус сонгууль явагдана. Тэгвэл Германы Канцлер Олаф Шольц ням гарагт /2025.02.09/ тус сонгуулийн гол өрсөлдөгч Фридрих Мерцтэй анхны удаа мэтгэлцжээ.
Мэтгэлцээний үеэр Шольц хэлэхдээ, хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэлснийхээ дагуу Европын холбоонд гаалийн татвар ноогдуулбал Европын холбоо нэг цагийн дотор хариу арга хэмжээ авч чадна гэсэн байна. Мөн тэрбээр Трамптай харьцах стратеги нь үгээ тодорхой илэрхийлж, найрсаг хэлэлцээ өрнүүлэх гэжээ.
Трамп АНУ Газын зурвасыг эзэмшиж, палестинчуудыг нүүлгэн шилжүүлж, дахин төлөвлөлтөд оруулж хөгжүүлнэ хэмээсэн. Шольц үүнийг дуулиантай хэрэг гэсэн юм. Тэр “Хүн амыг нүүлгэн шилжүүлэх нь хүлээн зөвшөөршгүй асуудал. Олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал болно” гэжээ. Мерц ч мөн Трампын дэвшүүлсэн саналд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн юм. Тэр АНУ-ын ерөнхийлөгчийг урьдчилж таамаглахын аргагүй хэмээсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг Трамп Элбэгээг нуучаад өгөхгүй байна. Бид Эрдэнэтийн овоолгоос 50 сая доллар жил бүр авдгыг ш�##�гаммар байна