Гадаад мэдээДЭЛХИЙ
Шри Ланкийн сайд сармагчны улмаас орон даяар тог тасарсан гэжээ

Ням гарагт /2025.02.09/ Шри Ланка улсад орон даяар тог тасарсан байна. Тус улсын үндэсний цахилгаан эрчим хүчний “Ceylon” компани мэдэгдэл хийхдээ нийслэл Коломбоос өмнөдөд оршдог дэд станцад эвдрэл гарсны улмаас тог тасарсан хэмээжээ.
Тэгвэл “AFP” агентлаг мэдээлснээр Шри Ланкийн Эрчим хүчний сайд Кумара Жаякоди цахилгаан тасалдсанд сармагчин буруутай гэсэн байна. Тус агентлаг мэдээлснээр бол сармагчин цахилгаан сүлжээний трансформаторт орсны улмаас системд тэнцвэргүй байдал үүссэн гэж Жаязоди хэлсэн аж. 2022 онд Шри Ланка гадаад өрөө төлж чадахгүй дефолт зарлан, эдийн засгийн хямралд унасны дараа улс даяар тог тасарч байсан билээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шриланкчуудаа 10 сая доллар өгчихөө нэг ч сармагчингүй болгоод өгьеө
Сайд нь манай Чойжоотой адилхан нөхөр үү. Тог тасрахад сармагчин гээд, Чойжоо ах утаа гэхээр нар с�##�хи ажлаа хийхгүй байна гээд