Нийгмийн

Өмгөөлөгч М.Хандармаа: Шүүх шинжилгээний дүгнэлт гартал ямар нэг хуулийн процесс өрнөхгүй

Нэгдүгээр сарын 24-ний шөнө Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт нэг айлын зургаан хүн угаартан нас барсан. Энэ талаар цэргээс чөлөө аван ирсэн 21 настай хүү О.Одбаяр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Төрийн ордны зүүн хаалганы гадна хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтэд мэдээлсэн юм. Түүний ээж болон дүү нар уг харамсалтай явдлаар амь насаа алдсан юм.

Тэгвэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос түүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Улмаар өмгөөлөгч М.Хандармаа хүүгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Түүнд яг ямар хүрээнд өмгөөлөл үзүүлэх, нөхцөл байдал ямар байгаа талаар өмгөөлөгч М.Хандармаагаас тодрууллаа.

Тэрбээр "Хүүд иргэний болон эрүүгийн хэргийн хоёр шугамаар өмгөөллийн туслалцаа үзүүлнэ. Эхлээд шүүх шинжилгээний дүгнэлт гарна. Хохирогч нар яг ямар шалтгаанаар нас барсныг эцэслэн тогтооно. Улмаар иргэний хэргээр нөхөн төлбөр авах, хэрэв шахмал түлшнээс болж нас барсан гэвэл түлш үйлдвэрлэгчдээс зохих хариуцлага нэхэх байдлаар ажиллах юм. Иймд шүүх шинжилгээний дүгнэлт хүлээгдэж байна, тэр хүртэл ямар нэг хуулийн процесс өрнөхгүй.

Хүүд үг зааж өгсөн гэх мэт асуудлаар мэдээлэл байхгүй байна. Мөн цахим орчинд тарсан илтгэх хуудас гэх материалын тухайд ч тодорхой болоогүй. Харин хүү өөрөө сандардаг, сандрахаараа буруу зөрүү ярьчихдаг талтайг анзаарсан. Иймд амралтын өдрөөр лайв хийхдээ хуулийн хүрээнд эрсдэл үүсгэж мэдэх зүйл хэлэхэд нь би нударсан тал бий.

"Мэдээлэл хийж болохгүй, хийвэл хариуцлага тооцно" гэж дарамталсан асуудал огт үүсээгүй байхад тэгээд ярьчихсан байна лээ" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 14:37

МОНГОЛНУУД ҮНЭН ДҮФ ЭРГҮҮ АЦНУУД ГГЭР БҮЛЭЭ АЛДААД ГЭЦҮҮ БАЙГАА ХҮҮГ ХАЙРЛААЧ ЯМАР МУУХАЙ БОЛЦОРСОН ТӨМСӨГ АЛНУУД ВЭ?БОЛИОЧЭЭ ИНГЭЖ БАЙХААР САЛТАЙГАА УГААЖ ЮМ ЦАЦААРАЙ ГАНЦ МӨР МААНЬ УНШААРАЙ

Зочин
Зочин
2 сар 11, 2025 00:14
Reply to  Иргэн

Гашуун болхоос үнэн үг хандармаа с�##�таандаа анхөарв�##� таарна сэжигийн п�####�а

Зочин
Зочин
2 сар 11, 2025 00:13

Хандармаа ямар ацны өмгөөлөгч байдгы хогийн шаахай юу ч мдэхгүй шдэ хөдөөний м�##�

Холбоотой мэдээ

Back to top button