Гадаад мэдээДЭЛХИЙ

SMH: Гурвантэс XXXV төслийн байгалийн хийн олборлолт өмнөх рекордоо эвдлээ

Австралийн “Sydney Morning Herald” агентлаг “TMK Energy” компанийн Гурвантэс XXXV төсөл нэгдүгээр сард байгалийн хийн олборлолт өмнөх рекордоо эвдсэн талаар мэдээлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.


“TMK Energy” шинэ оноо асар том амжилтаар эхлүүллээ. Тус  компани нэгдүгээр сард хийн нийт үйлдвэрлэлээ өмнөх сараас 300 хувиар нэмэгдүүлсэн гайхалтай мэдээг зарлалаа. Монголын өмнөд хэсэгт орших Гурвантэс XXXV нүүрсний давхаргын метан (CSG) хийн төсөл өмнөх бүх амжилтаа эвдэн, түүхэн дээд хэмжээний хийг олборложээ. Өнгөрсөн сарын үйлдвэрлэл өмнөх хамгийн өндөр үзүүлэлтээс 40 хувиар өссөн байна.

Шинээр өрөмдсөн LF-04, LF-05, LF-06 худаг нэгдүгээр сарын 10-наас ажиллаж эхэлсэн аж. Эдгээр болон өмнөх худгууд нийлээд 8000 шоо метр хий олборложээ. Шинэ худгууд бага зэрэг асуудалтай тулгарсан ч өсөлт гайхалтай байна. Тухайлбал, LF-05 худгийн насос бөглөрч, цэвэрлэгээ шаардсан бол LF-06 худагт том хэмжээтэй насос суурилуулсан юм.

Хийн олборлолт нэмэгдэхийн хэрээр газрын гүний усны гаралт мөн өссөн байна. Тодруулбал туршилтын худагт хоногт 1000 баррель ус олборлож байгаа юм. Энэ нь бусад худгуудыг "цэнэглэх" нөлөө үзүүлж, ялангуяа LF-02 худгийн хийн гарц 4 дахин нэмэгджээ. “TMK Energy”-ийн гүйцэтгэх захирал Дугал Фергусон:“Шинэ худгуудын зарим нь 2025 оны нэгдүгээр сарын турш ажиллаагүй ч бид рекорд тогтоолоо. Энэ нь төсөл маань арилжааны хэмжээнд хүрэх зорилгодоо ойртож байгааг харуулж байна” гэжээ.

Тэрбээр хий олборлолт гуравдугаар сар гэхэд илүү нэмэгдэнэ гэж үзэж байгаа ч үнэлгээний процесс эхний шатандаа явж байгаа тул яг хэзээ, ямар түвшинд оргилд хүрэхийг хэлэхэд эрт байна гэдгийг онцолжээ.

Нүүрсний давхаргын метан (CSG) хий нь нь уламжлалт байгалийн хийний худгуудаас өөр. Уламжлалт хийний худаг нь хатуу чулуулаг дотор хуримтлагдсан хий рүү өрөмдлөг хийдэг. Харин CSG нь нүүрсний давхарга руу өрөмдлөг хийж метаныг олборлодог байна.

Нүүрсний давхаргаас хий олборлохын тулд "фракинг" буюу ус, азот, нүүрстөрөгчийн давхар исэл, керамик элс шахах аргыг ашигладаг. Ингэснээр хий ялгарах нүх үүсдэг байна. Гэвч эхэндээ их хэмжээний хий олборлогдсоны дараа ялгарч буй хийн хэмжээнд бууралт гарах эрсдэлтэй тул “CSG” төслүүд ихэвчлэн олон худаг өрөмдөх шаардлагатай болдог.

Дотоодод эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг “TMK Energy” тэргүүнд тавьж байгаа учир энэ төслийн ахиц дэвшил Монголын засгийн газрын ашиг сонирхолд чухал. “TMK Energy” нь Монгол Улсад нүүрсний давхаргын хийг анхны удаа арилжааны хэмжээнд олборлоход хамгийн ойрхон яваа компани юм. Хамгийн нааштай тооцооллоор бол тус төсөл 1.2 их наяд шоо фут хийн нөөцтэй.

Тус компани Германы “Jens Energie LLC” компанитай харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурж, хий ашиглан ажиллах цахилгаан станцыг үнэ төлбөргүй авчрахаар болжээ. Уг станц одоогоор Гурвантэс XXXV руу тээвэрлэгдэж байгаа.

Суурилуулалтын бүх зардлыг “Jens” хариуцаж, хариу нь “TMK” 2025 оны санхүүгийн жил дуустал өдөрт 5000 шоо метр хий нийлүүлэх үүрэг хүлээжээ. Хэрэв энэ зорилтыг биелүүлбэл, “Jens” компани өдөрт 15,000 шоо метр хий авах гэрээ байгуулж, эхний хоёр жилийн хугацаанд хийг худалдан авахаар тохиролцсон байна.

“Jens” компани зөвхөн хий худалдан авахаас гадна “TMK Energy”-ийн оронд бүх албан бичиг баримтыг хариуцах учир “TMK” зөвхөн хий олборлоход төвлөрөх боломжтой болно.

Эх сурвалж: Sydney Morning Herald

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 10, 2025 14:48

Азтай үнэг т�##�бай

Зочин
Зочин
2 сар 10, 2025 17:17

Болж дээ. Бид өөрсдөө байг�##�ийн хийтэй боллоо. Улс орны э/з- т нэмэртэй байх болтугай.

Зочин
Зочин
2 сар 10, 2025 21:46
Reply to  Зочин

Хий нь шууд гадагшаа гарах юм байна ш дээ! Монголд хамаагүй бололтой?

Зочин
Зочин
2 сар 10, 2025 22:07
Reply to  Зочин

Тэнд нь цахилгаан үйлдвэрлэж ойр хавийг нь хангана.

Монгол
Монгол
2 сар 10, 2025 18:48

Заа гадаадынхан яахөв хоорондоо өнөө аваагаа тохирчихсон
Харин тэдний авч байгаа хий хэний баялаг вэ
Хийг ашиглаад тог үйлдвэрлэвэл хэн ямар үнээр авах вэ гэхчлэн эзний, өмчлөгчийн асууд�##� гарна энэ асууд�##� дээр л монголчууд, уул уурхайн яам, засгийн газар, үндсэн хуулиа барьж хандаарай даа
Тэгэхгүй бол Монголын хий үнэгүй харин ьүүнийг олсон, соруулж авч байгаа гадаадын компани нь үнэтэй өмчтэй байж болохгүй шүү

Зочин
Зочин
2 сар 10, 2025 22:08
Reply to  Монгол

Тэнд нь цахилгаан үйлдвэрлэж ойр хавийг нь хангана. Одоо Гурвантэс Хятадаас цахилгаан авч байгаа. Мэдэхгүй байж мэдрэлтээд...

Зочин
Зочин
2 сар 10, 2025 23:34

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
2 сар 13, 2025 17:24

Монголын ард түмэн,улсын төсөвт хэр өгөөжтэй
юм бол доо..Тэр олборлосон хий ,газаа хааш нь гаргаж зараад байгаа юм бол оо..

Зочин
Зочин
2 сар 16, 2025 22:06
Reply to  Зочин

Энэ хүн тун удахгүй Монголын хий гаргаж ашиглахыг эсэргүүцэж, байлг�##� сүйтгэх, хоёр толгойтой хүүхэд төрөх гэх мэт аюул нүүрлэнэ гэж орилох бололтой. Тун удахгүй харийн эзнээсээ да�##�гавар аваад орилож гарна . Харж л байгаарай. Тэгж хэдэн цөлхөөв олж голоо зогоодог гуч, дөчөөд элэг буруутай монгол байдаг юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button