Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүл хот төрөлтийг дэмжихийн тулд шинэхэн гэрлэсэн хосуудад 685 ам.доллар өгнө

Сөүл хот төрөлтийг дэмжихийн тулд энэ жил нийслэлд гэрлэлтээ бүртгүүлсэн шинэхэн хосуудад 685 ам.доллар буюу сая вон өгөхөөр төлөвлөж байна. Тус хотын захиргаа ням гарагт /2025.02.09/ мэдэгдэл хийхдээ гэрлэлтийн амьжиргааны зардал нэрээр сая воны тэтгэмж олгох бодлогыг авч үзэж байгаа гэжээ.

Тэтгэмжийг ямар байдлаар олгох болох зорилтот бүлгийн талаар Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай зөвшилцсөний дараа аравдугаар сар гэхэд олгож эхэлж магадгүй аж. Мөн Сөүл хотын захиргаа дэмжлэгийн мөнгийг бэлнээр эсвэл бэлэн мөнгөнд хувирган ашиглан болох оноогоор олгох талаар авч үзэж байгаа юм.

Энэ жил Сөүл хотод гэрлэлтээ бүртгүүлсэн хосууд дундаж орлогын 150 хувиас бага орлоготой бол уг бодлогод хамрагдах боломжтой. Хотын захиргааны тооцооллоор бол 20 мянган хос уг тэтгэмжийн үр шимийг хүртэх боломжтой аж. Үүнээс гадна албаныхан дундаж орлогын 180 хувьтай тэнцэх хэмжээнээс бага орлоготой хосуудад тэтгэмжийг олгох тухай авч үзэж байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 16:05

ХАНГУ НАР ЗОВЖЭЭНЭЭ

ЗочиниргэнИргэн
ЗочиниргэнИргэн
2 сар 10, 2025 20:41

1сая вон юү юм бэ.Тийм мөнгө өгнө гээд ч төрөлт ихдэхгүй.Аргаа барж байна даа.Хүүхэд төрөнгүүт маш их зард�##�тай ,дамжаа дугуйлан гээд мөнгө,бас 18 хүрэхээр нь гоо сайхны хаг�##�гааны төлбөр,их дээд сургуулийн төлбөр гээд маш их зард�##� орно.

Бат
Бат
2 сар 11, 2025 07:21

Хүүхэд төрүүлэн хүүхдээ харж байгаа эхэд боломжийн хэдэн төгрөг өгмөөрөө хүн ам өсөх нь чух�##� улс байх эсэх хөгжил бүгд л хамаар�##�тай шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button