Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилгыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга болон Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явцыг танилцуулжээ.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн. Өдгөө зуухны угсралт 40, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай яваа бол зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна. Тус блокийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн энэ онд төвийн бүсийн эрчим хүчний системийн тойрог сүлжээг бий болгохоор Сэргэлэн чиглэлд 84.5 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлэх юм. Бөөрөлжүүт цахилгаан станцын III блокийн суурийн ажлыг эхлүүлэх, станцын ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт,Монгол хүн бүтээн байгуул�##�т хийж чаддаг гэдгийг харуулаарай.