ЭРЭН СУРВАЛЖЛАХ
Цагдаагийн 102 дугаарт нэг өдрийн дотор нийт 1651 гомдол, мэдээлэл иржээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нийт 1651 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 909, гэмт хэргийн шинжтэй 94 дуудлага мэдээлэл иржээ. Мөн хүний биед халдсан гэх 39, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 120, хулгайлах хэрэг 21, согтуугаар тээврийн хэрэгсэл жооодсон гэх 53 хэрэг зөрчлийн дуудлага ирсэнд арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлсэн байна.
Мөн гэмт хэргийн шинжтэй 58 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 36 хэргийг нөхөн илрүүлжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.